Балба болон Төвөдөд хүчтэй үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо эрс нэмэгдсээр байна. Хохирогчдын тоо Балбад 469, Төвөдөд 3 болж, 1400 гаруй хүн сураггүй алга болоод байна.
Энэхүү байгалийн гамшгийг Гималайн нуруунд мөсөн гол, суурь хадан давхарга нурсны улмаас үүссэн гэж үзжээ. Үер Лхэндэ, Тришули голын хөндий дагуу байрлах сууринуудыг хэдхэн минутын дотор урсгав.
Үерээс олон хүнийг аварсан ч Балба улсын эрх баригчид нийслэл Катманду хотын эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс хүнд байдалтай байгааг дурдлаа.
Одоогийн байдлаар ор сураггүй алга болсон хүмүүс дунд гадаадын жуулчид олон байгаа аж. Алга болсон жуулчдын дийлэнх нь явган аялагч, мөргөлчид байжээ.
АНУ-д ажиллаж амьдардаг Ражан Таманг тус үерийн улмаас ээж, эгчийгээ алджээ. Тэрээр Балба улсад байгаа хамаатан садан, найз нөхдөө амьд эсэхийг одоо хүртэл мэдэхгүй байгаагаа хэллээ.
Тэрбээр “Гэр бүл маань үерийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан, гэнэт л үер орж ирсэн гэсэн. Надтай ижил, гэр бүлээ алдсан хүн олон байна. Тэдний зарим нь хайртай хүмүүсээ амьд эсэхийг ч мэдэхгүй байна” гэв.
Эх сурвалж: AP News