gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аврагчид сүүлийн таван жилд Өгийнуурт 100 гаруй хүнийг живэхээс аварчээ

Нийгэм
2026-06-16
Twitter logo

Сүхбаатарын талбайд зам тээврийн салбарын нэгдсэн өдөрлөг үргэлжилсээр байна

Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд зам тээврийн салбарын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгт усан замын тээвэр, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах, иргэдийг усны ослоос хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг усчин аврагчдын холбоо оролцож, ажлаа танилцууллаа.

Усны осол маш богино хугацаанд өрнөдөг тул аврах ажиллагаанд хурд, техникийн хүчин чадал хамгийн чухал гэдгийг усчин, аврагч Р.Эрдэнэ-Оргил онцлов. 

ОБЕГ-ын мэдээлснээр 2025 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 98 усны осол бүртгэгджээ. 85 иргэн ами алдсан байна.  Үүний 71 нь насанд хүрэгчид, 14 нь хүүхэд байжээ. 

Зөвхөн наадмын урт амралтаар дунджаар 15-24 иргэн гол усанд осолддог. Усчин, аврагчын байгууллага АНУ-аас авчирсан, 350 морины хүчтэй, жет хөдөлгүүртэй, найман хүний суудалтай, завиар аврах ажиллагаа явуулдаг. Сүүлийн таван жилд энэ завьтайгаа Архангай аймгийн Өгийнуурт 100 гаруй, Тэрэлжид 10-20 хүнийг аварч, тайлангаа жил бүр Онцгой байдлын байгууллагад хүргүүлдэг гэв.

"Манай холбоо Монгол Улсын Далайн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Далайн захиргаа Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бол, манай холбоо усан замын тээвэр эрхлэгчид, иргэдийг эрсдэлээс хамгаалах мэргэжлийн сургалтуудыг явуулдаг.

Цаашид бид Монголд усчин аврагчдыг олноор бэлтгэж, усны аялал жуулчлалыг аюулгүй хөгжүүлэх, гол мөрөн, нуурыг цэвэрлэж сайжруулахаар төрийн байгууллагууд, аялал жуулчлалын салбарынхантай хамтран ажиллаж байна" хэмээн аврагч Р.Эрдэнэ-Оргил ярилаа.

Аврагчид жил бүрийн зургаадугаар сараас эхлэн усан замын хөвөлтийн улирал, аялагчдын урсгал эхлэхтэй зэрэгцэн Тэрэлж болон Өгий нуурт байрлаж, иргэдийн дуудлагаар шуурхай ажилладаг байна.

Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан