УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын дарга С.Бямбацогтыг намаасаа түдгэлзэхийг шаардаж байна. Яагаад гэвэл УИХ бяргүй, дээр нь шүдгүй боллоо.
УИХ-ын дарга намын гишүүн учир Ерөнхий сайд танаас асуулт асууж, иргэдийн нэрийн өмнөөс шаардлага тавьж чадахгүй байгаа учир танаас УИХ-ын даргыг намаасаа түдгэлзүүлэхийг шаардаж байна.
Асуулт нь, 1992 оны өмч хувьчлал болн эрх мэдэлтэй, мэдээлэлтэй байсан хүмүүсийн хулгай болсон. Харин одоо төрийн өмчийн хувьчлал хийхдээ иргэдэд хүртээлтэй, амьдралд нь нөлөөлөх хувьчлал хийж чадах уу?
Хоёрдугаарт, Жишээлбэл Төрийн банк зэрэг төрийн байгууллагатай хувийн хэвшлийн ААН-үүд өрсөлдмөөргүй байна.
Та бол 2016 оноос хойш засаглаж байгаа намын дарга. Энэ хугацаанд та сайд, УИХ-ын дарга байсан, одоо Ерөнхий сайд учир танаас асууя. Төрийн банкны захирлын цалин 2021-2024 оны нийлбэр дүнгээр 2 тэрбум төгрөг. Энэ бол төрөөс тэрбумтан төрдгийн нэг жишээ.
“Эрдэнэс Монгол” нэгдэл байна. Наранцогт даргыг нь Та Монголбанкны Ерөнхийлөгч болгож явуулсан. Дараагийн дарга нь ирээд хүмүүсийг ажлаас халж эхэлсэн. Нэг хүнийг халахдаа 100-300 сая төгрөгийн тэтгэмж өгсөн. Гэтэл тэтгэмжийг буруутай этгээдээр төлүүлэх хуультай. Та үүнийг төлүүлж чадах уу?
Эрдэнэс Монголын ажилтнуудын цалин 5 сая байсан бол одоо 12 сая төгрөг болсон. Энэ байгууллагын боловсон хүчний зардал 2022 онд 3 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 18 тэрбум буюу 6 дахин өссөн. Иргэдийн орлого ингэж өссөн үү, энэ бол зөвхөн танай намтай холбоотой.
Ерөнхий сайд Н.Учрал, Өмч хувьчлалын талаарх иргэдийн боловсрол 1990-ээд оныхоос эрс дээшилсэн. Гадаад дотоодод сургууль төгссөн олон сайхан залуучуудтай баг болон ажиллаж гадны хөрөнгө оруулагчдтай хэлэлцээр хийж, нүүр бардам суудаг олон сайхан залуус төрж гарсанд баярлаж байна. Тиймээс монгол залуус хэнтэй ч хэлэлцээр хийж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байна.
Эрдэнэс Монгол компани Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд. Хуримтлалын санд төвлөрсөн иргэн бүрийн 306 мянгыг энэ компани байгуулагдсанаар хийсэн. 66 хувьд нь төсөл хэрэгжүүлээд 34 хувиа нэмнэ гэсэн хоёр чиг үүргийн дагуу ажиллах ёстой. Компанийн засаглалынх нь дагуу гүйцэтгэлээрээ санхүүждэг. Ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зөрчсөн бол төрөөс гарсан зардлыг буруутай этгээдээр нь төлүүлнэ.