gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН БАРИМТ: “Шинэ толь хэмээх бичиг” Монголын сэтгүүл зүйн үүд болох нь

Түүхэн зураг
2026-03-06
0
Twitter logo
0
Twitter logo
Түүхэн зураг
2026-03-06
ТҮҮХЭН БАРИМТ: “Шинэ толь хэмээх бичиг” Монголын сэтгүүл зүйн үүд болох нь "Шинэ толь хэмээх бичиг"-ийн анхны дугаарын эхний болон сүүлийн нүүр.

Гуравдугаар сарын 6-ныг Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөн өдөр хэмээн тэмдэглэдэг. Одоогоос 112 жилийн өмнө Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Намнансүрэн Хаант Оросд айлчилж хэдий хүнд, хамгийн удаан айлчлал байсан ч багагүй амжилттай ажилласан юм. Түүний Хаант Оросоос бүтээж ирсэн нэгэн томоохон зүйл нь анхны хэвлэлийн машин зээлээр авсан юм.

Сайн Ноён хан Намнансүрэнгийн Орост хийсэн айлчлалын үеийн зураг

Уг айлчлалын өмнө 1912 оны 9-р сараас 1913 оны 5-р сар хүртэл Хаант Оросын Элчин сайд И.Я.Коростовец Монгол Улсын Засгийн газартай “Орос- Монголын гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд хэд хэдэн гэрээг хамт байгуулсны дагуу хийсэн байдаг. Харин буцаж ирсний дараахан буюу 1913 оны хавар Жамсраны Цэвээний хичээл зүтгэлээр Нийслэл хүрээнд байх үед Монголын Засгийн газраас “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй анхны хэвлэлийг нийтэлж эхэлсэн. Судлаачид 1960-аад оноос энэхүү сэтгүүл нийтлэгдэх болсон шалтгааныг янз бүрээр тайлбарласаар ирсэн. Хэвлэлийн түүх судлаач Г.Дэлэг тэмдэглэхдээ “Монголын анхны сонин хэвлэл Оросоос Монголд сууж байсан төлөөлөгчийн газрын ивээлд байсан бөгөөд тэд хэвлэлийг ашиглан өөрийн нөлөөг Монголд бэхжүүлж, улсынхаа бодлогыг сурталчлах зорилго тавьжээ” гэсэн байна.

Харин Нийслэл хүрээнд сууж байсан И.Я.Коростовец өдрийн тэмдэглэлдээ:
“Оросын консулын тусламжтайгаар Хүрээнд Шинэ толь хэмээх нэгэн сониныг хэвлэн гаргалаа. Ж.Цэвээн түүнийг эрхэлж байв. Монголчуудыг хэрэглэхэд тохиромжтой гэж жижиг ном хэлбэртэй гаргав. Лам нар шинжлэх ухааны утгатай элдэв зүйлд нь ихээхэн дургүйцэж, зогсоох талаар дээш нь алтан хошуу өргөж байв” гэж бичжээ.

Монгол Улсын Засгийн Газар Оросын Нийслэл Хүрээ дэх Консулын газрын дэргэдэх жижиг хэвлэлийн цехийг түшиглэн анхны хэвлэлийг Монгол бичгээр гаргаж эхэлсэн байна.

Юу боловч Монгол Улсын Засгийн Газар Оросын Нийслэл Хүрээ дэх Консулын газрын дэргэдэх жижиг хэвлэлийн цехийг түшиглэн анхны хэвлэлийг Монгол бичгээр гаргаж эхэлсэн байна. Хэвлэлийн ерөнхий хариуцагчаар тухайн үедээ Гадаад хэргийн яамны орчуулагч түшмэл, буриад гаралтай Жамсраны Цэвээн ажиллаж байсан юм.

Тэрбээр Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины судлаач мэргэжлээр төгсөөд Буриадад түр сууж байгаад Монголд ирж орчуулагч болон Гадаад Яамны дэргэдэх Монгол сургуулийн хэргийг эрхлэн хариуцаж байв. Сонины төгсгөлд “Русско-Монгольская топография в Урге” (Өргөө дэх Орос-Монголын хэвлэлийн хороо) гэсэн тэмдэглэл тавьжээ. Шинэ толь сэтгүүлийг хэвлүүлэх болон сургууль байгуулах эхний зардлыг Бээжин дэх Оросын Элчин сайд Крупенский хариуцан 10000 мянган рубль олгосон байна. Ийнхүү Монголын Нийслэл хүрээнд анхны монгол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” нийтлэгдэж эхэлсэн түүхтэй. Энэ цаг үеэс Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөн гэж үзэж тэмдэглэдэг болжээ.

“ШИНЭ ТОЛЬ” ХЭВЛЭГДСЭН ШАЛТГААН, НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шинэ толийг хэвлэн нийтлүүлэх болсон үндсэн шалтгаан нь Орос-Монголын хооронд найрамдалт гэрээг сурталчлах явдал байсан мэт боловч Монголын Засгийн газраас олон түмнийг соён гэгээрүүлэх, шинэ улсынхаа бодлогыг сурталчлах, шинэ сэхээтнүүд өөрийн үзэл бодлогыг илэрхийлэх нөхцөл тал талаасаа бүрэлдэж байв. Шинэ толь анх хэвлэгдсэн нөхцөл нь Орос-Монголын гэрээний үндсэн дээр боловч Ж.Цэвээн, Д.Бодоо, Бадрахбаатар зэрэг Гадаад Яамны сургуулийн багш, түшмэлүүд нийлж ажиллах болсон нь сонирхолтой.

Тус хэвлэлийг гаргахын учир шалтгаанаа бичихдээ:
“Өдгөө олон монголчуудын нэгэнт тулгар төр байгуулж, тусгаар улс болсноос хойш зүй нь аливаа эрдэмд боловсорч яаравчлан хүчтэй чийрэг болохыг хичээвээс зохих тул манай бичгийн хэвлэлийн хороо гадаад олон улсын хэрэглэж ахуй зүйл бүрийн эрдмийг товчлон бичиж, дэвтэр байгуулан дармал дарж хэвлэн олон монголчуудын эрдэм суралцахуйд нэмэр болгомуй” гэж онцолжээ.

Ихэнхдээ шинжлэх ухаан, түүх, дэлхийн байдал, онцлог, тооны болон шинжлэх ухааны талаар өгүүлэхээ дурдаад “Орчин цагийн байдлыг дагаад Монголын улс төр лүгээ холбогдсон чухал сонин зүйлийг сар бүр товчлон бичнэ” гээд “сангийн сонин бичгүүд лүгээ огт адилгүй” гэжээ.

Тухайн үед Монголын нийгэмд Оросын нөлөө нэлээд нэвтэрч, орчин үеийн шинжлэх ухааны дэвшлийг аль болох илүү шингээж авахыг чухалчилж байсан юм. Мэдээж түүнд 1912 оны Гадаад хэргийн сайд Чин Ван Ханддорж, 1913 оны Сайн ноён хан Намнансүрэн нарын Орос дахь айлчлал илүү нөлөө үзүүлсэн гэж ойлгож болно. Мөн хуучин Харбин зэрэг газар сонин хэвлэлийн газар ажиллаж байсан Хайсан зэрэг хүмүүсийн нөлөө байсныг ч үгүйсгэхгүй. 

Шинэ толь сэтгүүлийг хэвлүүлэх болон сургууль байгуулах эхний зардлыг Бээжин дэх Элчин сайд Оросын Крупенский хариуцан 10000 мянган рубль олгосон байна.

Гэхдээ тэднийг энэ сонины үйл ажиллагаанд бараг оролцуулаагүй байдаг юм. Ж.Цэвээний өөрийн зорилго, үйл ажиллагаатай уялдаатай мэдээлэл, нийтлэл тавигдсан байдаг. Мэдээж дэмжлэгийн хувьд Монголын засгийн газрын тэргүүн, Оросын консулын газрын дэмжлэг аль аль нь байсан юм. Уг хэвлэлийг хэн эрхэлж, хаана хэвлүүлэх тухай “Ерөнхийлөн шалгаж зохиогч нь Жамсаранов болой. Монголын нийслэл их Хүрээнээс хэвлэн гаргана” гэжээ.

Ж.ЦэвээнШинэ толь хэмээн нэрлэсэн тухай судлаачид өнөөг хүртэл тодорхой тэмдэглэсэн зүйл үгүй байдаг. Харин 3 дугаарт бичсэнээр “Эрдэмтэн авгай нарын толилон үзэх дэлхий маш гайхамшигт олон зүйлийг орчуулан тараахын тулд дэвтрийн нэрийг “Шинэ толь” хэмээн нэрийдэв” гэжээ.

Сэтгүүлийн хувьд эхний 1-5 дугаарх нь сэтгүүл маягтай нийтлэгджээ. Эхэн үедээ тус бүр нь нийт 30-40 орчим хуудастай, нүүр дээрээ Шинэ толь хэмээх бичиг гэсэн гарчигны хоёр талд “Түмэн зүйлийг бадруулан, элдэв ухааныг нэвтрүүлмүй” гэсэн уриа хадсан байжээ. 23Х15 см-ын хэмжээний номын хэлбэртэй байснаа 34Х26 хэмжээтэй 6-10 нүүртэй сонины хэлбэрээр нийтлэгдэх болжээ. Нэг дугаар нь 500 хувь хэвлэгдсэн байна.

Судлаачид тиймээс Монголын анхны сэтгүүл эсвэл сонин хэмээн янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Миний хувьд Монголын анхны хэвлэл гэж үзэж болно гэж бодож байна. Гарсан дугаар бүрийг Монгол Улсын бүх төрийн байгууллага, яаманд үнэгүй тараагдаж, ардуудад тусгайлсан сонин худалдах пүүсээр дамжуулан худалдаж байв. Энэ тухай 1 дугаарт “Манай хорооноос гаргах эдгээр бичгийг олны чухаг бодож, хялбар үнээр худалдах бөгөөд Монголын нийслэл Хүрээний газраа буй” гэж тэмдэглэжээ.

Сэтгүүлийн эхний дугааруудын бүтцийг авч үзвэл:

  • “Ертөнцийн байдал төлөв”
  • “Дэлхий дээрх олон улсын тус тусын байдал”
  • “Дэлхий дээрх хүмүүн төрөлхтний балар эрт цагаас ингаш улам улмаар төрсөн ба ухааны эрдэм боловсорсоор ирсэн лүгээ”
  • “Монгол ба бус олон улсын түүх”
  • “Тооны ба одоогийн шинжлэх ухаан”
  • “Элдэв дүрс бодисыг шинжлэхийн ухаан” гэсэн чиглэлтэй гарч байжээ. Тус хэвлэл нь 1914 оны 8-р сар хүртэл нийт 20 дугаар гараад зогссон байна.

ХЭВЛЭЛИЙН РЕДАКЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН БА ЖАМСРАНЫ ЦЭВЭЭН

“Шинэ толь”-ийг ерөнхийлөн эрхлэгч нь Монголд 1912 онд ирж Гадаад Яамны дэргэдэх сургуулийн хэргийг хариуцан ажиллаж байсан буриад угсаатай Жамсраны Цэвээн юм. Тэрээр 1907-1909 оны үед Санкт-Петербургийн Их сургуулийн дорно дахины салбарт багшилж байгаад өөрийн нутагтаа түр ирээд байсан юм. Ж.Цэвээн Монгол Улсын төрийн албан ёсны орчуулгыг хийдэг байв. Ж.Цэвээн Монголд хоёр удаа их соён гэгээрлийн ажлыг эхлүүлсний эхнийх нь энэхүү хэвлэлийг эрхлэн гаргасан явдал юм. Түүний дэргэд монгол хэлний багш Д.Бодоо, түшмэл Бадрахбаатар нар ажиллаж байв.

Доктор Дэлэгийн тэмдэглэлд “Эрдэм шинжилгээний өгүүлэл, томоохон нийтлэл, орчуулгын зохиолыг Ж.Цэвээн, шүүмжлэлт өгүүлэл, иргэний нийтлэлийг Д.Бодоо, Засгийн газрын мэдээ, сонсгол, дээд доод хурлын тухай мэдээ сонсгол зэргийг Бадрахбаатар, шуурхай мэдээ, сонсгол зэргийг Шүүх яамны бага түшмэл Жанцансамбуу бичиж байв” гэжээ. Д.Бодоо нь Консулын дэргэдэх монгол сургуульд монгол хэл, бичиг зааж байсан бөгөөд хожмын их хувьсгалын үйл хэрэгт орох үүд нь энэхүү хэвлэлийн ажлаас улбаатай аж.

Ж.Цэвээн хожим Судар бичгийн хүрээлэнг байгуулж, олон зүйлийн ном судар цуглуулан хураахаас гадна өөрсдөө бүтээл хэвлүүлэх, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх Нийслэл Хүрээнд байсан Оросын Элчингийн хэвлэлийн газартай гэрээ байгуулж, хэвлэлийн үйл ажиллагааг 1923 оны 2-р сарын 28-ны гэрээгээр хэлэлцэн тогтсоноор зарим эрдэм судлалын бүтээлүүдийг эх орондоо хэвлэн нийтлэх ажлын эхлэлийг тавьж байсан. Түүний хувьд энэ асуудалд ихээхэн туршлагатай болсон үе нь Шинэ толь хэмээх бичгийг хэвлүүлэн гаргаж байсантай холбоотой.

Ж.Цэвээний тэргүүлэн эмхэтгэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн анхны эх хувилбар болох “Улсын эрх”, “Ардын ариун ёс” зэрэг эмхэтгэлүүдийг тус бүр 1500 хувь хэвлэн нийтлүүлсэн төдийгүй 1923 оны 10 сарын 15-нд Ховдын хязгаарын төлөөний сайдаас Судар бичгийн хүрээлэнд ирүүлсэн бичигт “Эдүгээ харъяат хүрээлэнд хэвлэсэн судар бичгийн зүйлээс манай Ховдын харъяат Дөрвөд, Өөлд, Захчин, Мянгад, Урианхай нарын зэрэг газар зохихыг үзэж тавин олгох судар бичиг үлэмжхэнийг тавин олгуулбаас болох ажаамуу" хэмээн хүсэлт тавьжээ. Олон газрын сургуулиудад ч үзэх “Цаасан шувуу”, “Бэгэрмижид хааны тууж”, “Ард түмний ариун ёсноос”, “Шидэт хүүр”, “Цэцэн ханы түүхээс” зэрэг дэвтэр номыг олноор нийтлүүлж олон сургуулиуд захиалан авч эхэлсэн нь орчин үеийн Монголын залууст эрдэм мэдлэгийг эрчимтэй түгээх нэгэн чухал үйл болжээ.

Нөгөө талаар шинэ байгуулагдсан судалгааны газрын өөрийгөө тэжээх хөрөнгийн эх үүсвэрийг түүнээс олж байсан нь дамжиггүй. Судар бичгийн хүрээлэнгээс анхны тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд ихээхэн идэвх зүтгэл гаргаж энэ 3-4 жилийн дотор судалгааны эх хэрэглэгдэхүүнийг тасралтгүй цуглуулж, олон газар оронд судлаачдыг томилон эрэл хайгуул хийлгэж, зохих ном хэвлэлийг хэвлэн нийтлүүлж, судлаачдыг судалгааны арга барилд дадлыг олгуулж, өөрийн орон байртай болж, гадна дотны олонд өөрсдийгөө нэгэнтээ бага боловч таниулж чадсан нь Ж.Цэвээн нарын шаргуу үйл ажиллагааны үр дүн байсныг энд дурьдахгүй байх аргагүй.

“ШИНЭ ТОЛЬ” ХЭМЭЭХ СЭТГҮҮЛИЙН ДЭЛХИЙ ДАХИН ДАХЬ ХАДГАЛАЛТ

“Шинэ толь хэмээх бичиг”-ийн цуглуулга түүний бүрэлдэхүүний тухай нарийвчилсан судалгаа бага байна. Уг хэвлэлийн нийт гарсан 20 дугаар ямар нэгэн газарт бүрэн бүтэн хадгалагдаж байгаа тухай өнөөг хүртэл мэдэгдээгүй. Сүүлийн хэдэн жилд зарим Монгол судлаачдын дэмжлэгээр нэлээд хайж, бүртгэлийг хийсэн боловч бас гүйцэд хийгдээгүй байна. Миний бие “Шинэ толь”-ийг бүртгэлжүүлж, түүнийг байвал хэвлэн нийтлэх, нэгэн иж бүрдэл болгосон гэж нэлээд хичээж байна. Тиймээс олдож болох хэд хэдэн архив номын санд анхаарлаа хандуулсан юм.

Тухайлбал, Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын “Буриадын Улсын архив”, Оросын ШУА-ийн Сибирийн Салбарын харъяа Будда, Монгол, Түвэд судлалын хүрээлэнгийн гар бичмэлийн сан, Тувагийн БНУ-ын Кызыл хот дахь “Улсын Архив”, Нийгэм-хүмүүнлэгийн хүрээлэнгийн гар бичмэлийн хөмрөг, Красноярскийн “Хязгаарын архив”, Москва хотын Дорно дахины хүрээлэнгийн гар бичмэлийн хөмрөг, Санкт-Петербург дэх  ШУА-ийн салбар архив, Улсын түүхийн архив, Дорно Дахины гар бичмэлийн хүрээлэнгийн архив, Улсын Төв номын сангийн Ази, Африк судлалын номын салбар хэсэг зэрэгт ажилласан юм.

Гэвч “Шинэ толь”-ийн эхээс өөр газраас бараг олдохгүй байна. Харин Санкт-Петербург хот дахь Улсын Нийтийн Номын сангийн Ази, Африкийн номын хөмрөгийн дансад “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 2,3,4 дугаар хадгалагдаж байна. Монгол Улсын Нийтийн номын санд 3,4 дүгээр, Монгол Улсын Үндэсний Архивын газрын МАХН-ын сан хөмрөгт 1, 2, 4 дугаар, Үндэсний Архивын газарт 7-14, 19-20 дугаар, Япон улсын Токио хот дахь Тоёо Бунко буюу Дорно дахины номын санд 1-3 дугаар, Польшийн Варшавын Их сургуулийн Монгол, Төвд судлалын салбарт 1-4 дүгээр, Финландын Хелсинкийн Их сургуульд нэрт Монгол судлаач Рамстедийн хувийн цуглуулга, номын санд 5, 6, 19-20 дугаар дугаар тус тус хадгалагдаж байна.

Харин 12 болон 15 дугаар өдгөө болтол олдохгүй байна. Энэ чиглэлийн судалгаа хийж буй хүмүүсийн хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд удахгүй олдоно гэж итгэж байна. Бусад улсын номын сан хөмрөгт мэргэжлийн монгол судлаачдын дэмжлэгээр хайж үзсэн боловч олдсон зүйл алга байна. Тухайлбал, Унгарын ШУА-ийн номын сан, Польшийн Краков хот дахь Л.В.Котвичийн хувийн цуглуулга бүхий архивууд, Чехийн ШУА-ийн архив, АНУ-ийн Конгрессийн номын сан, Английн Британи дахь Эзэн хааны нийгэмлэгийн архиваас одоогоор олдоогүй байна.

“ШИНЭ ТОЛЬ” СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА, ОНЦЛОГ

“Шинэ толь”-ийн ерөнхий агуулгыг одоогоор олдоод байгаа дугааруудыг шүүрдэн үзэхэд дараах хэдэн байдалд хуваан авч үзэж болохоор байна. Үүнд:

  • Тусгаар тогтносон Монгол Улсын улс төрийн байдлын тухай
  • Монгол Улсын эдийн засгийг сэргээх, түүнийг улсыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглах тухай
  • Монгол болон бусад улсын түүхийн тухай нийтлэл, орчуулга
  • Олон улсын байдлын тухай мэдээлэл

"Шинэ толь" нь шинэ тусгаар болсон Монгол Улсын төрийн тусгаар тогтнолын ач холбогдол, байгаа нөхцөл байдал, цаашдын ирээдүйн тухай хамгийн идэвхтэй тэмцэгч, түүнийг сурталчлан таниулах үүрэг гүйцэтгэж байжээ. 

  • Анхны дугаараас эхлээд Монголын тусгаар тогтнолын асуудлаарх Орос-Монголын гэрээг тайлбарлаж (1 болон 2 дугаарт),
  • Монгол Улс тусгаар тогтносон улс болсны дөрвөн учир, Монголын Гадаад хэргийн сайд Ханддорж нар тусгаар тогтнолоо хамгаалан Хаант Оросд айлчилсан тухай, Монголын тусгаар тогтнолын талаарх Дундад иргэн улс, Хаант Оросын байр суурь, тэдний далд бодлого юу болох тухай (10 дугаар),
  • Монгол Улсын Ерөнхий сайдын Оросын Элчин сайдад бичсэн захидлууд (3 дугаарт),
  • Дотоодын сайд түшмэдийн байгаа байдлыг шүүмжилсэн шүүмжүүд, 1913 оны Бээжингийн Орос, Хятадын тунхгийн мөн чанарын тухай, Хятад улс Өвөр Монголыг хэрхэн өөрийн муж болгохыг санаархаж буй тухай (3, 6, 9 дугаарт),
  • Улсын дээд, Доод хурал байгуулсан тухай (11 дүгээрт), Монголын сайд ноёд хэрхэн биеэ авч яваа тухай (11, 12 дугаарт) шүүмжлэл зэргийг бичжээ.

“Шинэ толь”-д тэмдэглэгдсэн зүйлсүүд нь тухайн үеийн Монголын архивуудад байхгүй эсвэл илүү тодруулах баримтуудыг ч мөн нийтлүүлжээ. Жишээлбэл, Ханддорж нарын Оросд айлчлах үед оросуудтай Монголын асуудлаар хэрхэн хэлэлцэж байсан, төлөөлөгчид юу гэж хэлсэн тухай протокол, тухайн үеийн Монголын тусгаар улсын ирээдүйн талаарх үзэл баримтлал (9 дүгээрт), Орос, Хятадын байр суурийн талаар нэлээд шүүмжлэлтэй бичсэн зүйлс нь тухайн үеийн түүхийг тодруулан судлахад нэлээд сонирхол татахаар байна.

Мөн “Шинэ толь” сэтгүүлийн баримталж байсан нэгэн сонирхолтой байр суурь бол Өвөр Монголчуудыг Монгол Улсад нэгтгэх талаарх байр суурь юм.

Шинэ тольд бичихдээ:
“Нэгэнт олон тооны хятад иргэд нутагт нь суусан, элдэв хахуульд идэгдсэн, хоёр монголчууд нийлэх гэдэг бол бүтэшгүй зүйл” гэж тэмдэглэсэн байх юм. Тэгээд өвөр монгол болон монгол сайд ноёдыг шүүмжилсэн зүйлс нэлээд хэвлэжээ.

Харин “Шинэ толь”-ийн үндсэн чухал байр суурийг эдийн засаг, аж ахуйтай холбоотой мэдээлэл, нийтлэл эзэлж байна. Монгол Улсын хүчирхэг байх нь эрдэм боловсролтой хүн, аж ахуйг хөтлөн явуулах хүн бүр чухал гэнэ. Эдийн засгийн хувьд Монгол орон хөгжихийн тулд байгалийн баялгаа ашиглах (8 дугаарт), хоёр орны худалдааны харилцаа, Хөлөнбуйрын загасыг ашиглах тухай (4 дүгээрт), Монголын малыг Сибирьт гаргах боломж (7 дугаарт), монголчуудыг өөрсдөө жижиг үйлдвэрлэл эрхлэх, ан гөрөө хийхгүй байгаа тухай шүүмж (17 дугаарт), Монгол Улсын түшмэлүүд улсын санг хамгаалах, гамнах, өсгөхийг суртал болгох тухай асуудлуудыг хөндөж тавьсан байна.

Түүгээр зогсохгүй уул уурхайг ашиглах, ой модыг зохистой хэмжээнд ашиглах, ноос үйлдвэрлэх нэхмэлийн фабрик байгуулах (5 дугаарт), давс олборлохоос гадна Хубилай сэцэн хааны анх сэдсэн цаасан мөнгийг дахиж хийх, алт мөнгөний сан буй болгох тухай асуудлыг давхар хөндсөн байдаг. Тус хэвлэлийн үндсэн зорилго нь соён гэгээрүүлэх мэт боловч улс төр, эдийн засгийн олон чухал асуудлыг системтэй хөндөж тавьсан байдгаараа онцлогтой юм.

Улс төр, эдийн засгаас гадна ард түмэнд түгээж байсан чухал асуудал нь монголчуудын түүхийн асуудал байв. Учир нь тухайн үед Монгол Улс сэргээд удаагүй байсан, Орос, Хятадын зүгээс шахалт үзүүлж байсан, Хятадын цэргээс Өвөр Монголчуудыг чөлөөлөх дайн явагдаж байсан үед ихээхэн нөлөө үзүүлж байв. Францын зохиолчдын Хөх Монголын хөх туг (9, 10, 11, 13, 14, 16, 17, 18,19, 20  дугааруудад), Оросыг монголчууд байлдан дагуулсан тухай (9, 13, 14, 15 дүгээрт), Финландын эрдэмтэн Рамстедийн Уйгар улсын хураангуй түүх (16, 17, 18, 19, 20 дугаар), Дөрвөн замын уулзвар (18, 19, 20 дугаарт) зэрэг зохиолыг орчуулж, хөрвүүлэн  цувралаар нийтлүүлсэн байна. Эдгээр орчуулгыг ойрадын Элбэг хаан, Цогтнэрэн гэх зэрэг нууц нэрээр нийтлүүлсэн байдаг. 

“Шинэ толь”-д дэлхийн улсуудын тухай мэдээллүүд оруулахдаа маш нарийн сонголттой Монгол Улсад сургамж болохуйц мэдээг түүвэрлэн, Орос, Хятад, Япон, Англи зэрэг гол улсуудын тухай асуудлыг мэдээлэл болгон нийтэлдэг байжээ.

“Шинэ толь”-д дэлхийн улсуудын тухай мэдээллүүд оруулахдаа маш нарийн сонголттой Монгол Улсад сургамж болохуйц мэдээг түүвэрлэн, Орос, Хятад, Япон, Англи зэрэг гол улсуудын тухай асуудлыг мэдээлэл болгон нийтэлдэг байжээ. Мэдээ болгон дэлхий дахины 2-3, Монголтой хамаатай 2-3-ыг адил хэмжээгээр оруулдаг байв. Өөрөөр хэлбэл дэлхий дахинтай ямар хэмжээнд байсныг харьцуулан харахыг оролдож байсны жишээ юм. 

Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улсын Засгийн Газраас эрхлэн гаргасан “Шинэ толь хэмээх бичиг” нь Монголын анхны хэвлэл бөгөөд үзэл санааны хувьд цоо шинэ хандлага, бичлэг, асуудлуудыг гаргаж тавьж чадсан байна. Тус сониныг хэдийгээр Оросууд дэмжсэн ч гэсэн монголчууд өөрсдөө тусгаар тогтнолоо сурталчлан таниулах, эдийн засаг аж ахуйгаа хэрхэн хөгжүүлэх, уламжлал, түүхэндээ хэрхэн хандах, дэлхийн байдлыг ямархан анхаарч байсныг шууд харуулж чадаж байна. Харин тус сониныг нэг жил гаран хугацаанд гаргаад саатсан нь хэдэн шалтгаантай байна.

Гурван улсын хэрэгцээ эхэлсэн, гол эрхлэгч нь Хиагтад орчуулагчаар явсан, санхүүгийн хувьд дэмжлэггүй болсон зэрэгтэй холбож болох юм. Тухайн үед Монголын нийслэлд гарч байсан тус сэтгүүлийг Орос төдийгүй Дундад Иргэн улс, Англи, Австрали, Финланд, Польшийн эрдэмтэд, улс төрийнхөн ихээхэн сонирхож хүлээж авсан байна.

Мөн ХХ зууны эхэн үеийн Монголын нийгмийн түүх, үзэл санаа, түүх бичлэг, сэтгүүлчдийн чадамж, тэдний үзэл санаа зэргийг уг сониноор дамжуулан олж үзэж болно. Түүнээс гадна тус сонин нь бичлэг, нийтлэлийн хувьд өвөрмөц, сонирхолтой асуудлуудыг хөндсөн, Монголын нийгмийн бүхий л салбарт анхаарал хандуулж  байснаараа онцлогтой. Тийм учир тус сонины 20 дугаарыг дэлхийн янз бүрийн Номын сан, Архив, хувийн цуглуулга зэргээс бүрдүүлэн эхээр нь тайлбар сэлт хийж хэвлэн нийтлэх, нээлттэй (Database) мэдээллийн цахим санг байгуулах хэрэгтэй байна.

Ийнхүү Монголын сэтгүүл зүйн салбарын үүд болсон Шинэ толь хэмээх бичиг нэгэн мянган арван гуравдугаар он март сарын 6-наа гарсан түүхтэй.

"Чингис хаан" үндэсний музейн захирал, Түүхийн шинжлэх ухааны доктор, Академич С.Чулуун 
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан