Шадар сайд Х.Ганхуяг дараах мэдээллийг өгөв.
-Махны үнэ өндөр байгаа тул хоршооны зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Чанаргүйдсэн зээл байхгүй. Хоршооны малчдаас И-Монголоор дамжуулан санал хүсэлтийг нь авна. Бид малчдын худалдааг дэмжих зорилгоор CU сүлжээ дэлгүүрт хамтран ажиллах санал тавсан. Энэ дэлгүүр орон нутагт олон салбартай тул нэг лангууг дээр нь малчдын бүтээгдэхүүнийг худалдах санал тавьсан.
Хоршооны зээлийг дөрвөн банкаар дамжуулан хоршоодод олгосон. Хяналт шалгалтын дараа зээлийг үргэлжлүүлэн өгөх эсэхийг шийднэ. Одоогоор зээл олголт зогссон байна.
Цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад л хөнгөлөлттэй зээл олгоно. Ийм сайн жишиг тогтоосон хоёр хоршоо бий. Тэдний гишүүд улиралд 3-4 сая төгрөг авдаг. Би Уур амьсгалын үндэсний хороог ахалж ажилладаг. Карбон зах зээл буюу нүүрс төрөгчийн зах зээлийг бүртгэлжүүлэх, цахим систем бий болгох шаардлагатай.
Цахим систем хөгжүүлэхэд 3 сая орчим ам.доллар хэрэгтэй. Үүнийг нээснээр малчид нүүрс төрөгчийн зах зээлээс нэмэлт орлогыг дэлхийн зах зээлээс олох боломжтой. Ер нь малчид бэлчээрээ дундаа үр ашигтайгаар, ариг гамтай ашигласан нөхцөлд л төрөөс дэмждэг байх нь зөв.
CU сүлжээ дэлгүүрт хамтран ажиллах санал тавсан. Энэ дэлгүүр орон нутагт олон салбартай тул нэг лангууг дээр нь малчдын бүтээгдэхүүнийг худалдах санал тавьсан.
Хоршооны зээлийг хэрэглээнд ашигласан тохиолдол их байгаа тул хяналт шалгалтыг эхлүүллээ. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20 хувийг хэрэглээнд зарцуулсан гэж таамаглаж байна. Шинэ хоршоог цаашид хоёр чиглэлд хөгжүүлнэ. Бэлчээрийн даац хэтэрсэн тул нүүрстөрөгчийн зах зээлтэй холбосноор малчид бэлчээрийн даацдаа тохирсон тооны малаа л маллана. Цахим систем буюу бүртгэлийг төр хийнэ.
Хоёр дахь чиглэл нь дундын хоршоод юм. Эдгээр нь агуулах, тээврийг хариуцан ажиллах хоршоод байна. Цаашид хэрэглээний болон малжуулах зээл олгохгүй. Би 11 аймгаар явахдаа олон хоршоотой танилцлаа. Сайн ажиллаж буй хоршоод байна. Махны экспорт өссөнд хоршоод хувь нэмрээ оруулсан. Гэхдээ хэрэглээний зээлийг төр хөхүүлэн дэмжиж болохгүй.
119 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Зээлийг 14 төрлийн хөрөнгө оруулалтад л зарцуулахаар заасан. Үржлийн мал авах, бордооны аж ахуй байгуулах, тэжээлийн ургамал тарих, мах боловсруулах цех байгуулах, түүхий эдийн агуулах, зоорь, хөргүүр барих гэх мэт.
Малчид борлуулалтыг нь дэмжихийг л хүсдэг. Хоршоод нутгийнхаа сургууль цэцэрлэгт сүү нийлүүлэх боломжтой. Хоршоодыг малжууллаа. Дараагийн шатанд яах вэ гэдгээ бодох цаг ирсэн.
Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 10578 хоршоо шинээр байгуулагдаж, 103 мянга орчим малчин гишүүнтэй болсон юм. Эдгээрээс 7000 хоршоо хөнгөлөлттэй буюу жилийн 6 хувийн хүүтэй зээл авсан. Энэ нь бодлогын хүү болох 12 хувиас хоёр дахин бага зээл юм.
- Зээлийн дээд хэмжээ 50 сая хүртэл төгрөг.
- Зээлийн хугацаа 60 сар хүртэл
- Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 12 сар
Энэ оны улсын төсөвт энэ зээлд нэг ч төгрөг зарцуулахгүй. Нийт 894 тэрбум төгрөгийн зээлийг хоршоодод олгожээ.