XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагнаж байна.
Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн олон зуун шавь нарыг сурган дадлагажуулж, шилдэг тамирчдыг бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэл, үндэсний бөхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Ардын багш, Гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Д.Сэрээтэр нь Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага, профессор бэлтгэл хошууч цолтой.