gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлж, бизнесийн орон зайг тэлнэ"

О.Батхишиг
Эдийн засаг
2026-03-04
0
Twitter logo

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхлүүлжээ.

Уулзалтаар УИХ-ын дарга Чөлөөлье санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”  илтгэлээ иргэдэд танилцуулсан аж.

Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын эхэнд эдийн засгийг чөлөөлөх зорилтоор хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх ажлууд багтжээ.

УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийг иргэдэд мэдрэгдэхүйц, айл өрхүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйц хүртээмжтэй болгоход төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг чухалчилж ажиллана. 

Өнгөрсөн намрын чуулганаар иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн. 

Энэ хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх цогц арга хэмжээг авч, төсвийн хэт тэлэлт болон эрэлтийн гаралтай инфляцаас сэргийлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн бол Монголбанкин зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгасан гэв.

Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсан. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтыг хүчингүй болгож, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхийг чиглэл болгосон.

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, бизнесийн орон зайг тэлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга тодотгов. 

Энэ бүхнийг Эрх зүйн чөлөөлөлтөөр амилуулж, бодитоор хэрэгжүүлэх хуулийн орчныг бүрдүүлэх аж. Тухайлбал, энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.

Цаашид хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний аливаа эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, дүн шинжилгээ хийдэг болгох аж. 

Мөн ногоон хөгжлийн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд аймаг, сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээг санаачлан эхлүүлжээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 өрх нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбуулснаар хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ нийлүүлж, орлого олж эхэлсэн байна. 

Яг энэ шийдлийг айлуудад нэвтрүүлэхэд 14-15 шат дамжлагатай байсныг цуцалж, Эрчим хүчний сайдын баталсан шинэ журмаар 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсныг уулзалтаар танилцууллаа.

Үүнээс гадна орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, эдгээрт суурилсан цахилгаан машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборуудыг барих аж.

Манай улс өнгөрсөн онд авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгдсэн. Авлигын эсрэг чөлөөлөлтөөр  авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах хуулийг хэлэлцэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин Алтанбулаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц, бохирын шугам, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндөж, хил орчмын боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналууд дэвшүүлсэн байна. 

Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдаг талаар шүүмжилж нэг борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэллээ.

Мөн Алтанбулаг сумын эмнэлэг, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон хэдий ч улсын төсөвт суугаагүйн улмаас гацсан талаар ч  дуулгасныг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан