Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр иргэдийн төлөөлөгчдийн хамт Туул голын хойгуур жагсав.
Тэд Маршалын гүүрний хойд талаас Зайсан хүртэл алхсан юм. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "УИХ-ын гишүүн Дуламын Бум-Очир, Л.Мөнхбаясгалан нар Хан-Ууд дүүрэгт амьдардаг. Тэдний гэрийн урдуур энэ зам дайран өнгөрөх тул тэд жадлан эсэргүүцэж байна. Би маргаашаас Дулам багшийн хүү, Д.Бум-Очирыг эргүүлэн татуулахын тулд жагсана. Энэ хүн нэг ч санал аваагүй. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.
Л.Мөнхбаясгалан та эзэндээ л үнэнч байгаарай. УИХ-ын гишүүн асан, Соёлын сайд асан Л.Оюунгэрэлийн гадаа маргаашаас эхлэн жагсана. Энэ хүн хотын бүх бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг эмгэгтэй" гэв.
Жагсаалд голдуу ахмад настнууд нэгджээ. Тэд Туулын хурдны замыг барих нь зөв, хотын даргаа дэмжинэ гэж байр сууриа илэрхийллээ.