gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.14
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.14
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.14
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025: Ирээдүйд хиймэл оюун ухаан сэтгүүлчийг орлох уу?

Б.Нямдарь
Нийгэм
Өчигдөр
8
Twitter logo
Б.Нямдарь
8
Twitter logo
Нийгэм
Өчигдөр

"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF-2025 зургаа дахь удаагийн форум аравдугаар сарын 10-нд боллоо. Энэ удаагийн форум "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, дэвшилтэт технологи буюу AI эрчээ авч буй өнөө цагт хэвлэл мэдээллийн салбарынхан хэрхэн илүү хариуцлагатай бөгөөд ёс зүйтэй ажиллах боломжтой талаар хэлэлцлээ.

Бүхий л салбарт хиймэл оюун ухаан тодорхой хэмжээгээр нөлөөлж, дэмжлэг үзүүлж буй. Гагцхүү тухайн салбарын мөн чанар, үнэт зүйлсийг үгүй хийх учиргүй. Мөн эсрэгээрээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар буруу ташаа мэдээлэл түгээхээс зайлсхийх, илүү ёс зүйтэй ажиллахыг сануулаад байна. Сэтгүүл зүйн ёс зүйн форумын үеэр AI хэвлэл мэдээллийн салбарыг, тэр дундаа сэтгүүлчийг орлох бус харин тэдний үйл ажиллагааг дэмжигч, технологийн дэвшил гэдэгтэй санал нэгдэв.

Сэтгүүл зүй нь ардчиллын тулгуур багана болох хэвлэлийн эрх чөлөөний илэрхийлэл. Мөн сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах нь шуурхай байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, улмаар давтамжит үйлдлийг хялбарчлах замаар хүний нөөцийн зардлыг хэмнэх зэрэг үр ашигтай боловч мэдээллийг мушгин гуйвуулах, худал ташаа мэдээлэл тархах, технологийн цензур үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байна. Сэтгүүл зүйд хиймэл оюуныг ашиглахтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, редакцын бодлого, үр дүнтэй зохицуулалтын талаар хэвлэл мэдээллийн салбар бүрийн төлөөлөл хэлэлцсэн.

Тодруулбал, хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсролтой холбоотой сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж, салбарын төлөөллүүд өөрсдийн илтгэлээ сонирхуулсан юм.  Тэдгээр илтгэгчид болон панелистуудын хэлсэн онцлох санааг эшлэл болгон хүргэе. 

"ХИЙМЭЛ ОЮУН БОЛ БИДНИЙ ТУСЛАГЧ, БАС ХЭРЭГСЭЛ"

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните:
Сошиал медиан хэрэглээ өндөр болсон энэхүү цагт сэтгүүлчид илүү мэргэжлийн, үнэн бодит, баталгаатай мэдээллийг хүргэж ялгарах учиртай. Европын холбоо нь эртнээс хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчдийг дэмжин ажилласаар ирсэн. Сэтгүүлчид мэргэжлийн өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрэв буруу, ташаа мэдээлэл түгээвэл бид та бүхнийг дэмжиж, хамгаалах боломжгүй болно. 

Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад яг үүн шиг форум, хэлэлцүүлгүүд өрнөсөөр байна. Энэ төрлийн сургалт, форумуудад үнэн зөв мэдээллийг хэрхэн таних, хэрхэн шүүмжлэлтэй хандаж, эргэцүүлэх вэ зэрэг мэдээллийг хүргэсээр байна. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглахдаа ёс зүйтэй байх дээр санал нэгдэх нь чухал. Хиймэл оюун ухаан бол бидний туслагч байх боломжтой, бидний зорилгоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэг хэрэгсэл байж болох ч түүнээс улбаатай ташаа мэдээллээр олон нийтийг буруу тийш бүү хөтөлдөг байгаасай. 

Хиймэл оюун ухаантай өрсөлдөх өрсөлдөгч биш, харин түүнээс илүү байхад анхааран хичээж ажиллах нь чухал. Учир нь бид хиймэл оюуныг удирдан чиглүүлж, ажилдаа ашиглана, тэр бол хэрэгсэл. Тиймээс сэтгүүлчид аливаа асуудалд эргэцүүлэлтэй, шүүмжлэлтэй хандацгаая. 

"ӨГӨГДӨЛ ХААШАА УРСАНА, ТЭР ГАЗАР ХАРААТ БОЛНО ГЭСЭН ҮГ"

“Болорсофт” ХХК, Чимэгэ систем ХХК, Эгүнэ Оюун ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал: 

  • Монгол хүний сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийг хэзээ ч ChatGPT орлохгүй. AI-д бид зөв мэдээллийг нийлүүлэх нь чухал.  
  • Өгөгдөл хаашаа урсана тэр газрын хараат болно гэсэн үг. Тэгэхээр өгөгдлийг Монголын нутаг дэвсгэр дээр хадгалах ёстой. Хил гааль, уул уурхай, байгалийн баялаг зэрэг чухал салбарууд бол улсын өмч. Тэгвэл тэнд амьдарч буй хүмүүсийн үүсгэж байгаа дата ч мөн адил өмч гэдэг үзэл санааны үндсэн дээр бид бие даасан хиймэл оюун ухаан гэдэг концепцоор системээ хөгжүүлээд явж байгаа. 
  • Бодлогын түвшинд хиймэл оюун ухааныг дэмжих хэрэгтэй. Бидний бүтээсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалтад зориулан ашиглаж байгаа TenderEvual систем хүний алдаанаас 4 дахин бага алдаа гаргаж байна. Цаашид орон даяар энэ системийг хэрэгжүүлэх санал гарч байгаа.  
  • Хиймэл оюунаас зугтаах, сөргөлдөх аргагүй тул цаг үеэ зөв мэдрээд ашиглах хэрэгтэй. Мөн хүнийг давж гарах болоогүй тул айх хэрэг байхгүй. Төр бодлогын хувьд хориглох бус харин шийдвэрүүдийг цаг алдалгүй хурдан гаргах нь чухал гэж бодож байна. 

"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛ БИЗНЕС"

Вояджер Эй Жи Ай (Voyager AGI) компанийн хамтран үүсгэн байгуулагч О.Мөнхбат:  

  • Voyager AGI  нь хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн компани. Төрийн худалдан авалт, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.  
  • Төрд байгаа нээлттэй өгөгдлүүдийг иргэд олж хэрэглэхэд маш хэцүү. Ашиглахад наад зах нь excel дээр ажилладаг, томьёо мэддэг байх зэрэг ур чадвар, хүчин чармайл шаарддаг. Тэгвэл ямар компаниуд худалдан авалт хийж байгаа зэргийг асуугаад л мэдэх боломжийг бид бүрдүүлж байгаа. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн редакцуудын хараат бус байдлыг сайжруулахад хувь нэмэр болох, хиймэл оюунд суурилсан платформыг бид хэрэглээнд нэвтрүүлж байна. Сайтуудын мэдээллүүдээс харахад яг юунаас болоод уг асуудал үүссэн бэ, цаашид яах вэ, өөр улсад үүнтэй адил ямар асуудал үүсэж байсан бэ зэрэг цогц мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Манай компани үүнийг шийдэхэд тусалж байгаа. 
  • Хиймэл оюунаас зөв асуулт асуувал зөв хариулт авна. 
  • Хиймэл оюунд мөнгийг нь төлж хэрэглэх нь зүйтэй. Моделиудын чадварууд өөр өөр тул өөрийн хэрэгцээнд тохирсон моделийг ашиглах хэрэгтэй.  
  • Хэвлэл мэдээллийн байгууллага бол бизнес. Илүү их мөнгө олж, санхүүгийн хувьд хараат бус байснаар иргэд илүү чанартай, сайн мэдээлэл олж авна.  
  • Өнөөдөр монгол инженерүүд хангалттай сайн технологийг хийж чадаж байна. AI бол технологийн салбар хэвлэл мэдээллийн салбартай хамтрах маш том боломж гэж харж байгаа. Ингээд хамтраад явбал медиа салбарт боломж өргөн байгаа.  

"ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮМҮҮСИЙГ ОРЛОХГҮЙ, ХАРИН ДЭМЖИГЧ"

Дижитал Нэксус ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Тамир:  

  • Хиймэл оюун ухаан хүмүүсийг орлохгүй харин дэмжигч гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хиймэл оюунаас хүссэн мэдээллээ авах гэж байгаа бол зөв асуултаа тодорхой тавьж асуух хэрэгтэй. 
  • Хиймэл оюун гэдэг авч байж өгдөг систем. Хиймэл оюун гэж хошуураад өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж яваа. Гэхдээ цаана нь өөрийнхөө мэдээллийг өгч байгаа гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр хиймэл оюунаас айх биш нягт, сэрэмжтэй, хянамгай хандаж, ашиглах хэрэгтэй. 
  • Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжсөнөөр AI-аар бүтээгдсэн контент, хэвлэлийн мэдээг ялгаж таних, алгиримтыг ялгаж таних, ёс зүйтэй хэрэглэх зэрэг шинэ ур чадваруудыг нэмж эзэмших шаардлагатай болжээ. 
  • Хиймэл оюун нь кибер халдлагыг илрүүлэхэд маш их тус хүргэж байгаа. Хиймэл оюун бол өгөгдөл уншихаас илүүтэй хүний сэтгэл хөдлөлийг уншихад анхаарч байгаа тул танд таалагдсан хариуг өгөх магадлал өндөр юм. Иймд сэтгэл зүйгээ хамгаалах нь мөн чухал. 
  • Data is oil буюу мэдээлэл бол газрын тос. Боловсруулсан мэдээ мэдээлэл улам үнэ цэнтэй болно. Боловсруулалт руу илүү анхаарах хэрэгтэй.  

"ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ МЭР СЭР ЯВЖ БАЙНА"

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn-ийн үүсгэн байгуулагч Ц.Тамир:

  • Хиймэл оюунд суурилсан хуурамч мэдээлэл мэр сэр явж байна. Хор хөнөөлтэй, AI суурьтай хуурамч мэдээлэл одоохондоо тийм ч их биш байна. Технологи сар сараар хөгжөөд байна. Монгол хэлний мэдлэг нь ч сайжирч байна. Хуурамч мэдээллийн дэд бүтцийг бэлдэж байна. Монгол Улс дэд бүтцээ ч бэлдээгүй байхад AI ашигласан хуурамч мэдээллийн дэд бүтцийг бэлдэж байна. 
  • Синтетик хуурамч мэдээлэл бол маш энгийнээр машин суралцах технологи ашиглаад байхгүй зүйлийг бүтээж байгаа хэлбэр. Deep fake бол бодит хүнийг ашиглаад өөрчилнө. Харин синтетик бол хорвоо дээр байхгүй хүнийг ч бий болгож байна. Хятад Америк хоёрын мэдээллийн дайнд ашиглаж байгаа хүн нь англи хэлтэй хуурамч анкорыг ашигласан мэдээллийг их ашиглаж байна.  
  • Deepfake манайд сонгуулийн үеэр төдийлөн ашиглагдаагүй нь манайх цөөхөн хүн амтай байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн таньдаг хүнийг нь ашигласан мэдээлэл газар авалгүй намжиж байна. Харин синтетик буюу хуурамч анкор ашигласан мэдээлэлд огт байхгүй хүн ашиглаж байгаа учраас газар авах эрсдэлтэй. Бид гарчиг, зургаар л мэдээлэл авдаг болсон энэ үед иймэрхүү төрлийн мэдээлэл ихсэх байх гэсэн болгоомжлол байна. 
  • AI дээр алдаа байна. Бид тэр алдааг мэдэхгүй ашиглаад байна. Дата чанартай байх тусам сайн мэдээлэл гарч ирнэ. Муу байвал муу мэдээлэл гарч ирнэ. Тэгэхээр манай дата ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй. 
  • Мэдээлэл нь өөрөө капитал болсон улстай харьцуулахад сүүлийн 10 жилд манай улсад мэдээлэл зэвсэг болсон байна. Хэний шалгуураар тогтоосон, хэний чухал гэж үзэж байгаа мэдээллийг бид авч байгаа вэ, тэр нь туйлын зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Бид, хэвлэлийнхэн тэр датаг үүсгэх гурван салбарын нэг. Төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл. Төр, медиа хоёр хамгийн гол дата үйлдвэрлэгч. Ийм нөхцөлд хэвлэлийнхэн яаж ажиллах вэ гэдэг чухал. Тиймээс монгол чатаа ашиглах нь хамгийн чухал. Мэдээллийн орчинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг зөвлөж байна. Тухайлбал Эгүнэ чат AI. 

"PLUMIA.MEDIA БОЛ СЭТГҮҮЛЧДИЙН ХАРААТ БУС, ЧӨЛӨӨТ ИНДЭР"

Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг:

  •  Баримт шалгалт уйтгартай. Тэрийгээ яаж сонирхолтой байлгах вэ гэдгийг ашиглаж чадахгүй байгаа. Pluma.media нэртэй сэтгүүлчдийн хараат бус чөлөөт индэр байдаг. Эх сурвалжууд тийш ороод, холбогдож болно. Энд орсон мэдээллийг AI гурван төлөвөөр шалгаж байгаа. Баримт шалгалтын төлөвийг шалгадаг. Хоёрт, мэдээллийн орчны анализ хийж байгаа. Монголд түгж байгаа улс төр, нийгмийн байдалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж мэдээлж, аль талыг илүү мэдээлж байгааг анализ хийж өгдөг. Мэдээллийн орчны анализыг харж, уншигчдад тусалж байгаа. 
  • AI-аар бүтээсэн зураг, бичлэг дээр хамгийн гол онцлог шинж нь оюуны өмчөөс зугтах зорилгоор аливаа лого, тэмдэг бүрсгэр байдаг. Хүний царай тод атлаа лого бүдэг байдаг. 

"ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ СТРАТЕГИ ХАРААХАН БАТЛАГДААГҮЙ, БОЛОВСРУУЛАЛТЫН ШАТАНД ЯВЖ БАЙНА"

Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн газрын дарга, МУ-ын зөвлөх инженер, докторант Т.Гантуяа:

  • Хиймэл оюуны стратеги хараахан батлагдаагүй, боловсруулалтын шатанд явж байна. Үүнээс өмнө Цахим хөгжлийн яам, НҮБ-ийн хурдасгуур хөтөлбөтэй хамтран Монгол Улс хиймэл оюунд бэлэн байна уу гэх бэлэн байдлын үнэлгээний судалгаа хийлгэсэн. Тус судалгааны үнэлгээгээр Монгол Улс таван онооноос гурван оноо буюу дунд үнэлгээ авсан. Хиймэл оюуны ёс зүйн суурь хэр байгаа вэ гэдэг дээр 2.4 оноо авсан. 
  • Хиймэл оюуны стратеги гурван үе шаттай хэрэгжинэ гэж харж байгаа. 
    2025-2027 онд дэд бүтцээ бэлдэх 
    2027-2030 онд мэргэших буюу боловсрох 
    2030 оноос бүс нутагтаа манлайлах зорилт тавин ажиллаж байна. 

Зургийн эх сурвалж: Хэвлэл мэдээллийн зөвлөл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан