СОР17 хурлыг 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уг хуралд 196 орны зочид, төлөөлөгчид ирэхээр болжээ.
“Хурлын үеэр замын ачааллыг бууруулах зорилгоор Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн орчмын авто зам, зогсоолыг түр хаахаар болсон. Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд, зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.
Тухайлбал, 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв- Нарантуул худалдааны төв, Офицеруудын ордон- Нарантуул зах- Дүнжингарав худалдааны төв чиглэлд үйлчилнэ” гэж Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд хэллээ.
Тэрбээр, “Дээрх хоёр худалдааны төвөөр нийтийн тээврийн 13 чиглэлийн 120 тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг бөгөөд тоо болон чиглэлд өөрчлөлт орохгүй” гэж нэмж тайлбарласан.
Мөн СОР17 хурлын зочдод зориулан нийтийн тээврийн 100 автобусаар 17 чиглэлд үйлчилнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс