Бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх санхүүгийн хэрэгцээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд өдөр бүр тулгардаг. Энэ хэрэгцээнд илүү ойр шийдэл хүргэх зорилгоор Бэрс Финанс ББСБ гадаад хөрөнгө оруулалт татаж, Triple Jump -ийн хамтран удирддаг Global Gender-Smart Fund -аас 2 сая ам.доллартай дүйцэх санхүүжилт авч байна.
Санхүүжилтийн 80-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн эзэмшдэг, удирддаг бизнесүүдэд чиглэнэ. Ингэснээр бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэй санхүүгийн боломж бүрдэж, өсөлт, ажлын байр, орлого бий болгох нөхцөлийг дэмжинэ.
Global Gender-Smart Fund нь хөгжиж буй зах зээл дэх эмэгтэйчүүд, эмэгтэй эзэмшилтэй болон эмэгтэй удирдлагатай бичил, жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын сан юм. Бэрс Финанс ББСБ нь Triple Jump -ийн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт, нарийвчилсан үнэлгээний өндөр шалгуурыг амжилттай хангаснаар тус сангаас хөрөнгө оруулалт татжээ.
Үнэлгээний хүрээнд санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, ESG, хариуцлагатай санхүүжилт, AML/CFT, KYC болон эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих 2X Criteria зэрэг үзүүлэлтийг хамруулсан байна.
Ийнхүү олон улсын түвшний шалгуурыг хангасан нь Бэрс Финанс ББСБ-ын засаглал, эрсдэлийн соёл, хариуцлагатай үйл ажиллагаанд итгэл хүлээлгэсний илэрхийлэл болж байна.

“Бидний хувьд энэ нь 2 сая ам.долларын эх үүсвэрээс илүүтэй эмэгтэй бизнес эрхлэгчдэд хүрэх бодит боломж юм. Бизнесээ авч яваа эмэгтэйчүүдэд хурдан, ойлгомжтой, хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ хэрэгтэй. Бэрс Финанс энэ хэрэгцээнд дижитал шийдлээрээ илүү ойр ажиллана” хэмээн Бэрс Финанс ББСБ-ын Гүйцэтгэх захирал хэллээ.
Бэрс Финанс ББСБ уг эх үүсвэрээр эмэгтэй бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн зээлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, дижитал сувгаар үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэхээр ажиллана.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн өсөлт нь нэг бизнесийн амжилтаар хязгаарлагдахгүй. Энэ нь ажлын байр, өрхийн орлого, орон нутгийн хөгжил, эдийн засгийн идэвхэд бодит нөлөө үзүүлдэг тул энэхүү хөрөнгө оруулалт нь өргөн хүрээний нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.