Цагдаагийн байгууллагад “Наадмын тасалбар зарна гэх зарын дагуу холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 1-нд иржээ.
Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтэлсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу бусадтай холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулсан байна.
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэх болжээ. Иймд иргэд та бүхэн:
- Баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх,
- Урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх,
- Найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.
Эх сурвалж: ЦЕГ