Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Төвийг шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгджээ.
Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ялангуяа төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдол, гэмтэл бэртлийн улмаас сэргээн засах тусламж шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг юм.
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төв нь олон жилийн турш сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж байна. Гэвч байр талбай, тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ байсан.
Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй, орчин үеийн хүүхдийн сэргээн засах төвтэй боллоо.
Хязгаарлагдмал нөхцөлд ч хүүхэд бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн “Эрүүл-Үрс” төвийн хамт олны хичээл зүтгэл, хүнлэг сэтгэлд нийслэлийн иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын нийт хүүхдийн тал хувь нь Улаанбаатарт амьдарч байна.
Нийслэлийн Засаг даргын хувьд “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байж чадна” гэсэн итгэл үнэмшлээр хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоо, эрүүл, аюулгүй орчны асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.