Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" арга хэмжээнд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрын төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх жилүүдээс оролцогчдын ур чадвар, цол зэрэглэл, өрсөлдөөний чансаа үлэмж өндөр байна. Тодруулбал, Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцож байна.
Үндэсний сурын харвааны шилдгүүд нэгэн дор хуран цугларч, уламжлалт өв соёлоо өвлөн тээхийн зэрэгцээ хурц хараа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж буй нь энэ жилийн "Хүрээ Цам–Даншиг" наадмын онцлох үйл явдлуудын нэг болж байна.
"Хүрээ цам – Даншиг наадам”-ын эхний өдөр Эзэн Богд Чингис хааны сан тахилга, Очирваань бурхны тахилга, үндэсний бөхийн барилдааны 1–3-ын даваа, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээн, балин болон тосон урлалын тэмцээн боллоо.
Өнөөдөр Даншиг наадмын хамгийн онцлох үйл ажиллагаанууд буюу цам харайх, сор залах ёслол Хүй долоон худагт болно.
Буддын шашны зан үйл, монголчуудын биет бус соёлын өвийг илтгэх энэхүү ховор үзүүлбэрийг жилд ганцхан удаа үзэх боломжтой. Мөн үндэсний бөхийн барилдааны 4–8-ын даваа үргэлжилнэ. Үндэсний сурын харваа, уухай шагайн харваа, сээр шалгах тэмцээн, үндэсний гар урлалын үзэсгэлэн худалдаа болж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС