Малчны тухай хуулийн хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд дараах мэдээллийг өглөө.
-38 мянган малчин нэг удаад нийгмийн даатгалын шимтгэлээ (НДШ) нөхөн төлүүлбэл олон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч улсын төсөвт энэ эх үүсвэрийг тусгаагүй тул бид Засгийн газрын гишүүдээс журамдаа санал авахаар албан бичиг илгээсэн. Малчид тэтгэвэр тогтоолгохдоо давуу эрх эдэлдэг.
Малчид тав хүртэл жилээр НДШ-ээ нөхөн төлөхөд 194 тэрбум төгрөгийн орлого олно. Гэвч эхний жилд 29 тэрбум, 2030 он гэхэд 123 тэрбум төгрөг шаардлагатай. Нийт 375 тэрбум төгрөгийн зардал эхний таван жилд гарахаар байна.
Нөхөн даатгалын тухай хуулийг хоёр удаа хэрэгжүүлсэн. Нийт 607 мянган хүн хамрагдаж, 325 мянган хүн тэтгэвэрт гарч, 1.3 их наяд төгрөгийг эдгээр хүмүүсийн тэтгэвэрт зарцуулаад байна. 607 мянган хүнээс 34 мянган малчин нөхөн төлөхдөө 76 тэрбум төгрөг төлж, 205 тэрбум төгрөгийг эдгээр иргэдийн тэтгэвэрт зарцууллаа гэв.

УИХ-ын гишүүн М.Мандухай "Цэргийн албаныхан НДШ төлдөггүй. Малчид хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг тул НДШ нөхөн төлүүлэх, тэдний нийгмийн халамжид анхаарах шаардлагатай" гэв.
Одоогийн Нийгийн даатгалын тухай хуульд малчид, туслах малчдын НДШ-ийн талыг буюу 50 хувийг төр даана гэж заажээ. Энэ дагуу
- 2024 онд 55 мянган малчинд
- 2025 онд 57 мянган малчинд нийт 63 тэрбум төгрөгийн зардлыг олгосон гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар мэдээлэв.