Хэрэлдэж,
хэмхэлддэг, барилцаж авдаг гээд л муу муухайгаараа дуудуулдаг ч парламент 76
гишүүнтэйгээр элэг бүтэн намрын чуулганыг угтаж байна.
Тодруулбал,
парламент ардчиллын үнэт зүйлийг хамгаалж үлдсэн гэж болно. Хэрвээ парламент
гурван гишүүниихээ бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулчихсан бол араас нь хэн л
бол хэнийг хэзээ ч хамаагүй явуулах нөхцөлийг нээх байлаа.
Хэдийгээр сөрөг хүчнийхэн жижиг улс төр хийсэн ч энэ парламент ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө зогсч чадав. Харин эзнийхээ даалгаврыг биелүүлж чадаагүй Д.Арвин, Л.Одончимэд, Д.Одбаяр мэтийн хүмүүст монголд ардчиллаа хамгаалахгүй бол болохгүй нь гэдгийг дээрх өдрүүд ойлгуулсан болов уу. Парламентынх нь асуудал ид яригдаж байхад "Элсний" гэх 13-аас тэд л ирц бүрдүүлэхэд очилгүй өрөөндөө нуугдаж байсныг зарим эх сурвалж хэлж буй.
Хариуцлага
алдсан сайдын суудал ардчилал, хүний эрх, эрх чөлөөнөөс үнэтэй
Казиногийн
гэх асуудал найман жилийн дараа дахин "амилж", гурван гишүүнийг
казиногоор яллах асуудал босч ирсэн нь үйл явдал, цаг хугацаа, түүхэн
давтамжийнхаа хувьд олны анхаарлыг татаж байна. Тэгэхээр УИХ-д казино тоглосон
нь хэд, тоглоогүй хэдэн гишүүн байгааг тогтоох хэрэгтэй болох нь. Гэтэл энэ
УИХ-ын гишүүд дотор мэргэжлийн гэмээр казиночин болчихсон хүн ч байж л байдаг.
Хамгийн сонирхолтой нь тэднийг тойрч, нэр бүхий гурван гишүүнийг казинод
тоглосон хэргээр асуудал босгож ирж буй нь хэрэг явдлыг улс төрийн захиалга
гэдгийг харуулж байна. Түүх давтагддаг ч өнгөрсөн хуудсыг эргүүлж үзвэл, тун
сонирхолтой он цаг, хэрэг явдлын хэлхээс анхаарал татна.
Одоогоос найман жилийн өмнө өдгөө Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж буй Д.Сугар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь энэ хүн МАХН-ын улаан тугны өмнө ёслон С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр улс төрийн шоу хийж УИХ-д сонгогдож байсныг санацгаая. Гэтэл одоо "Хадгаламжийн банк"-ны гэх хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр гаргаж ирээд, түүний "Загалмайлсан эцэг" Д.Сугар улс төрийн шоу хийхэд нь оролцоод сууж буй нь үнэн. Дээрхтэй тун төстэй асуудал байгаа биз. Хэрвээ өнөөдөр "МИ-8" нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудал сөхөгдөөгүй бол "Спорт комплекс", "Хадгаламжийн банк" зэрэг операциудыг ч эхлүүлэхгүй байсан нь үнэний ортой.
Хариуцсан салбартаа хариуцлага алдсаныхаа төлөө суудлаа тавиад өгчихөж чадахгүй үхэн хатан зууралдаж, үүндээ бусдыг шантаажлах, барьцаанд авах зэргээр увайгүй авирлаж байгаа сайдын суудлын үнэ өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, нэр хүнд, ардчиллын үнэт зүйлсээс илүү үнэлэгдэх болсон нь гашуун үнэн.
Өнөөдөр нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын цаана улс.төрийн хонзогнол, өшөө авалт байгаа нь улам бүр тодорч байна. Чөлөөторны иргэн халаасан дахь хэдэн төгрөгөөрөө казинод ороод тоглочихож болдоггүй цөвүүн цаг ирсэн юм уу. Ингэхэд казино гэдэг чинь юу юм бэ, хонжворт тоглоомын л нэг төрөл, хэлбэр биш үү. Манайхан казино гэмээр л нэг хадны мангаа, бузар булай юм шиг ойлгодог.
Гэтэл нийгэмд ийм ойлголт төрүүлчихээд хэрэгцээтэй үедээ улс төрийн зэвсэг болган гаргаж ирдэг хэсэг бүлэг байгаа нь тодорхой юм биш үү. Ер нь Д.Сугар, Д.Одбаяр нарын хамсаатан Ц.Шаравдорж "Казиногийн тухай хууль" санаачлан УИХ-аар батлуулах гээд зүтгэж явсан нь ч ийм л учиртай.
Нийгмийг
бухимдуулсан асуудалд гурван гишүүнийг орооцолдуулсан нь С.Зоригийн хэргээр шоу
хийсэнтэй адил сценараар явагдлаа
1990 оныг
эргэн санацгаая. УИХ-ын гишүүн С.Зориг бусдад алагдсаны дараа гурван гишүүний бүрэн
эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирж байв. Саин санаж байгаа бол дээрх гишүүдийн
бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын малгай "С.Зоригийн хэргийг шалгах
явцад..." гэсэн өгүүлбэрээр эхэлж байсан. Тухайн үеийн нөхцөл байдал
нийгмийг цочирдуулж, ард түмэн алуурчны баригдахыг хүлээж, хардалт,
сэрдэлттоймгүй болчихсон цаг. Ямар л сэжүүр гарч ирнэв түүн рүү бүгд хошуурахад
бэлэн эгзэгтэй ч байж дээ. Тиймээс л гурван гишүүнийг С.Зоригийн хэрэгт
холбоотой гэдгийг сонсоод ард түмэн "Үнэхээр л тиим байгаа бол эрхийг нь түдгэлзүүлэлгүй
яахав дээ" гэдэг байдлаар хандаж, хүлээн зөвшөөрч байв.
Гэтэл нэг шалтгаанаар эрхийг нь түдгэлзүүлчихээд, өөр шалтгаанаар шийтгэл хүлээлгэсэн. Улмаар хүний амь нас хохирсон. Түүхийн давтамж найман жилийн дараа (Гэхдээ энэ асуудал түүх давтагддаг гэдгээсээ илүүтэй хэсэг бүлэг хүний хийж сурсан бохир улс төр, улмаар түүндээ гаршсан, мэргэшсэн гэдэг ойлголтыг төрүулж байна) эргэхдээ өдгөө "Хадгаламжийн банк" гэж олон хүний мөнгийг үрж, ард түмний амьдрал, амь насыг сүйрүүлсэн гэх ойлголтыг нийгэмд бий болгов. Нийгэмд нэгэнт ийм уур амьсгал бүрэлдсэний дараа заншсан ёсоор гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал босгож ирж, улс төрийн өшөө авалт, хонзогнолоо биелүүлэх гэж улайран зүтгэв.
Эзний ивээлд байвал юу дуртайгаа хийж, хэнийг ч хэлмэгдүүлж болдог гэвэл том эндүүрэл буй за. Бид чинь төрт ёсоо дээдэлсэн, парламентын засаглалтай улс гэдгийг хэн хүнгүй мэддэг болчихсон. Ер нь УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн нэртэй холбогдсон "Спорткомплекс"-ийн асуудал ч цаанаа улс төрийн захиалгатай, сайдын ширээ, сандалтай холбогдсон болохыг бид дараагийн дугаарт баримтжуулан хүргэх болно.
Нэг
асуудлаар нөгөөг намнах гэдэг хүмүүсээсээ төр салах цаг болжээ
Казиногийн
асуудлаас улбаалан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай холбоотой хүмүүсийн
ам дамжсан нэгэн яриа байдгийг нэхэн саная. Юу гэвэл, Г.Адьшааг гаалийн хэргээс
мултлах гэж Д.Одбаярыг ХЗДХ-ийн сайдад зүтгүүлсэн гэлцдэг. Үнэн ч бай, худал ч
бай, үйл явдал хэрхэн өрнөснийг харахад гаалийн хэрэг мандан, Ц.Элбэгдоржийн
Засгийн газар огцорч, Д.Одбаяр сайд болсон нь үнэн. Үүнээс хойш гаалийн хэрэг бүдгэрэх
тийшээ хандаж, Х.Баатар, Бичигтийн боомтын дарга Д.Даваажав болон ганц хоёр
байцаагч ял эдэлж, алдартай авлигач Г.Адьшаагийн хэрэг ор сураггүй болсон нь ч үнэн.
Өнөөдөр Д.Сугар, Г.Адьшаатай ямар холбоотойг ч мартаагүй хүн олон. Юутай ч Д.Сугар тойрогтоо ялагдах гээд байна гээд "Land Gruizer''-ийнхаа ар талд цаасан хайрцагтай мөнгө ачаад явж байсан гэдэг яриа ч байдаг. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт нээгдэхэд хэчнээн хэмжээний бохир ноолуур, хар төмөрлөг, түүхий эд хяналт шалгалтгүй гарсан. Тэнд Г.Адьшаа гэдэг ноён таван ханатай гэр бариулчихсан таахалзаж, дураараа дургиж байсныг дээрх чиглэлд наймаа эрхэлдэг бизнесменүүд үлгэр домог шиг л юмыг одоо болтол ярьцгаадаг. Хилийн шалгалтын тавцан дээр хоорондоо зайтай зогсоочихсон урт цувааны хойгуур өмнүүр Г.Адьшаа аль дуртайгаа оруулдаг. Манай гааль, цагдаа, мэргэжлийн хяналтынхан түүний өмнө бөндөлздөг байж асан.
Арван сая төгрөг бариад ороход "Наадахаа хойд овоон дээр тавьчих" гэх хайцагтай мөнгө тэврээд очиход "Наадахаа орон доогуур өшиглөчихөө" гээд сууж байдаг Г.Адьшаагийн хэрэг өнөөдөр сураггүй байгаа нь ч маргашгүй үнэн. Юутай ч үйл явдлын хэлхээсийг сөхөн хөөвөөс өдгөө яригдаад буй казиногийн асуудал улс төрийн захиалга болох нь харагдаж байна. Үүнийг Ерөнхийлөгчийн захиалга гэж олон хүн үзэж буй. Улмаар Н.Энхбаяр МАХН-аас дахин нэр дэвших нүүргүй болтлоо булай юм хийсэн, намгүй болсон. Түүндээ хонзогнож, казиногийн асуудлаар МАХН-ыг дахин нэг хагаралдуулаад авах гэж хичээсэн хэрэг ч гэж зарим улс төр судлаач үзэж байна.
Мөн дээрх асуудлын тухайд манай нэгэн нэртэй хуульч хэлэхдээ: "Энэ хэрэг эруүгийн шугамаар шалгагдлаа ч ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдэг нь мэдэгдэж байна Үүнийг наад захын хуульч хэлнэ дээ. Тэд мэддэггүй юм уу эсвэл мэдлэг багатай хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хашдаг юм уу" гэсэн. Нийгмийг цочроож тоглолт хийгээд түүгээрээ нөгөөг намнах гэсэн хүмүүсээс энэ төр салах цаг хэдийнэ болжээ.
Ч.Yл-Олдох