“Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж, чухал тоглолтуудыг хийж байгаа “УБ Унаганууд”, “Сэлэнгэ Пресс” багууд 14 дүгээр тойрогт учраа тааран тоглолоо.
Өнгөрөгч лхагва гаригт “ШМ Баянгол”-той тоглож маш чухал хоёр оноо алдсан “УБ Унаганууд” энэ тоглолтод хожих юм бол “Сэлэнгэ Пресс”-ээс дөрвөн оноо холдох боломжтой талбайд гарсан.
Тиймдээ ч нэгдүгээр үеийн 23 дахь минутад Э.Пүрэвдоржийн мөргөж оруулсан гоолоор тэргүүллийг авлаа.
Мөн эхний хагасын сүүлийн минутад А.Мөрөнгийн торгуулийн талбайдаа гаргасан алдааг ашиглаж Ёосүкэ Минами хуучин багийнхаа хаалганд гоол оруулсан.
Шийдвэрлэх үед “УБ Унаганууд”-д тооны харьцааг холдуулах “Сэлэнгэ Пресс”-д тоог тэнцүүлэх хэд хэдэн боломж гарсан ч хэн хэн нь ашиглаж чадахгүй байлаа. Үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Б.Мөнх-Эрдэнэ баруун хөлийн гоёмсог гуядалтаар тооны харьцааг 2:1 болгон ойртуулсан.
Гэвч оноо авах хугацаа тэдэнд үлдсэнгүй “Сэлэнгэ Пресс”-чүүд чухал өрсөлдөгчдөө хожигдож 19 оноотой хэвээр үлдлээ.
Г.Сүх-Эрдэнэ