Сэлэнгэ аймагт Олон улсын худалдааны төвийг барьж ашиглалтад орууллаа.
Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор 300 гаруй иргэн тохилог ажлын байраар хангагдаж, хүнсний 100, барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажиллана.
Сэлэнгэ аймгийн иргэд олон жил дулаахан, тохилог, соёлтой, орчин бүрдүүлсэн сайхан худалдааны төвтэй болъё гэдэг хүсэлт тавьж байсны мөрөөр 2010 оны төсөвт анх удаа төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийн байгуулах ажил Сэлэнгэ аймагт хэрэгжлээ.
Олон улсын худалдааны төвийн байранд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Мөн тус төвд Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байна.
Бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа. 21 аймагт энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.