gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ли Шиао Лин хатагтай Могойн гол руу өнгийсөн үү

Нийгэм
2010-10-12
0
Twitter logo

Сайдын суудал ганхсаны учир
Нийслэлчүүд хөгширсөн хэдэн станцаа хэрхэн шинэчилж, эрчим хүчний гачаалаас яаж гарах учраа олохгүй сандарч байхад хөдөө орон нутагт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Дулааны цахилгаан станц /ДЦС/ барих ажил гэнэт л шуудраад явчихав. Гэвч энэ ажил зохих хууль, журамд нийцээгүй байсан учраас өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд гэрээг хойшлуулах үүргийг салбарын сайдад өгсөн. Бүр Д.Зоригт сайдын сандал суудал ч ганхаж мэдэх нь гэх дуулиан дагуулж амжсан.

Нэг хэсэг нь “Эрдэс баялаг, эрчим хүчний яамны булхай луйвар ил боллоо. Ашгүй минь” хэмээн дэвж, бас нэг хэсэг нь “Маш шуурхай эхэлсэн том бүтээн байгуулалтыг улс төрийн нөлөөгөөр гацаанд оруулчихлаа” гэж баахан гаслав. Гэтэл Ерөнхий сайдын үүрэг юу ч биш болдог юм байна. Монгол-Хятадын хамтарсан “Юуанда” групп болон “Шинэ Ази майнинг” ХХК Могойн голд ДЦС барьж байгуулах ажлаа зургадугаар сард албан ёсоор эхлүүлж, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд тууз хайчлах ёслолд бахархалтайгаар оролцсон билээ.

Үүнтэй зэрэгцэн “Могойн голоос Монголын харанхуй сумдыг сэрээх хөгжлийн гэрэл удахгүй асна” гэсэн гоё мэдээ нэг хэсэгтээ л тасраагүй. XXI зуунд зарим суманд өөхөн дэнтэйгээ суугаа монголчуудыг гэрэл цахилгаантай золгуулах буянтай ажил эхлүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ ямар ч буянтай ажлыг хуулиас гадуур хийж болохгүй.  Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар “Д.Зоригт сайд ДЦС барих гэрээг байгуулахдаа 2009, 2010 оны төсвийн тухай хуулийг зөрчсөн. Үүнээс гадна түүнийг огцруулах хангалттай үндэслэл бий” хэмээж байсан билээ.

Учир нь Д.Зоригт сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа майнинг” компанитай Могойн голд ДЦС барих гэрээг үзэглэсэн. Гэтэл Засгийн газар өөрөө хөрөнгө гаргаж, уг ажлыг хийнэ гэж зүтгэв. Тэгэхээр нь салбар хариуцсан сайдын хувьд том толгой гаргаад уг ажилд зориулж улсын төсөвт суулгасан 3.8 тэрбум төгрөгийн зориулалтыг нь өөрчилчихсөн гэдэг. Тодруулбал, уг мөнгөөр ДЦС барих ТЭЗҮ боловсруулах ёстой байсныг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Завханы Тэлмэн хүртэл цахилгаан дамжуулах шугам тавих болгож өөрчилсөн хэрэг. Бүр тендер зарлаад гүйцэтгэх компанийг нь ч шалгаруулчихсан байдаг. Уг ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн 70 хувийг шууд олгосон юм билээ.

Уг нь ажлын явцыг харгалзан 30 хувийг л эхлээд олгох хуультай. Нэгэнт гадныхан өөрийн хөрөнгөөр бүхэл бүтэн станц барьж өгье гээд байхад тэр боломжийг ашиглах гэсэндээ ийм их будилаан тарьж сайд. Энэ бүхэн яваандаа түүнийг албан тушаалаас нь ч ховхолж мэдэхээр болж хурцдахад Ерөнхий сайд торгоож үлдээв. Өөрөөр хэлбэл, Хятадын компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч буулт хийсэн гэсэн үг. Гэрээг хүчингүй болгох үүрэг өгсөн ч ажил нь хэвийн үргэлжлээд байгаагаар энэ бүхний учир тайлагдана.

Сайд нарын балаг ямар дуусах биш. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил урагшилж л байвал бидэнд л ашигтай гээд сууж байтал Могойн голын ДЦС-тай холбоотой нэлээд ноцтой асуудал дуулдах боллоо. “Юуанда” группийн цаад эзэн нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга асан Ли Пэний охин. Жирийн нэгэн  компанийн ашиг сонирхлоор бус, хятадууд төрийн бодлогоор энэ ажлыг авчээ гэх агуулга бүхий мэдээлэл ойрмогхон зарим хэвлэлд гарсан. Энэ нь хэр үндэслэлтэй мэдээлэл болохыг лавлаж үзлээ.  

Ли Пэний охин “Юуанда” групптэй холбоотой юу
“Юуанда” групп нь 2006 онд байгуулагдсан бөгөөд гадаад дотоод худалдаа, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компанийн хувьцааг Монгол болон Хонконгийн иргэд эзэмшдэг гэх мэдээлэл байх боловч эзэмшлийн хувь хэмжээний талаар тодорхой зүйл байхгүй. Энэ компани нь өнгөрсөн хугацаанд манай улсын эрчим хүчний салбарт хэд хэдэн төсөл, гэрээт ажил гүйцэтгэсэн байна.

Тухайлбал Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эмээлт майнз” болон “Шинь Шинь” ХХК-ийн 110 квт-ын хоёр дэд станцийг барьжээ. Өдгөө энэ компани Дорнод аймгийн Дашбалбар суманд “Төв Азийн Уран”, “Хан Ресорсез” ХХК-ийн 110/35/15 квт-ын дэд станц, 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөн Могойн голд 60 мвт-ын хүчин чадал бүхий ДЦС барих төслийг өөрийн салбар компани болох “Шинэ Ази майнинг” групптэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Харин уг ажлын гүйцэтгэгчээр Хятадын эрчим хүчний салбарын топ аж ахуйн нэгжүүдийн нэг болох “СМЕК” групп ажиллаж байгаа. Гэхдээ тус группийн тэргүүн Ли Ли Пок нь Хятадын удирдагч асан Ли Пэний охин гэдэг нь худлаа.

Ли Пэн нь хоёр хүү, нэг охинтой. Охиныг нь Ли Шиао Лин гэдэг. Тэрбээр өдгөө 48 настай бөгөөд Хятадын эрчим хүчний тэргүүлэгч компани болох “China power international development limited”-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг юм. Тус компанийн тал хувийг эзэмшдэг энэ эмэгтэй өмнө нь Хятадын бизнесийн томоохон байгууллагуудыг удирдаж байснаас гадна төрийн өндөр албыг хашиж явжээ. Тухайлбал, өдгөө ажиллаж буй CPI группийнхээ ерөнхийлөгч, CPI Holding болон CPNED компанийн тэргүүнээр ажиллаж байсан.

Мөн Эрчим хүчний яамны Олон улсын эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн салбарын дэд тэргүүнээр ажиллаж байжээ. Харин “Юуанда” групптэй холбоотой эсэх нь тодорхойгүй. Гэхдээ “Юуанда” группын албан ёсны цахим хуудсанд хөрөнгө оруулагчдынх нь тухай мэдээлэл огт байдаггүй юм билээ. Тиймээс холбоогүй гэсэн үг бас биш. Ямартай ч, Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан “Юуанда” группийн цаад хөрөнгө оруулагчдын талаар мэдэхгүй гэсэн хариулт өгч байна. Харин “Юуанда” болон “Шинэ Ази майнинг” групптэй холбоо барих утаснууд нь ажиллахгүй байв. Тэр ч бүү хэл “New Asia Mining” гэх компанийн нэрийг Google-ээс хайгаад ч гарч ирэхгүй байсан гээд бодохоор Могойн голын ДЦС-ийн төслийг их л учир битүүлэг компани гартаа оруулсан гэлтэй.

Бидэнд олдсон мэдээллээр Ли Пэний охин Ли Шиао Линий “China power international development limited” нь “Юуанда” бус, “СМЕК” групптэй идэвхтэй хамтран ажилладаг аж. Тэгэхээр Ли Шиао Лин Могойн голын ДЦС-ийн төсөлд ямар нэгэн хэмжээгээр анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг. Уг нь Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байвал хэний хэн байх нь огтхон ч падгүй. Харамсалтай нь, дэд бүтцийн чухал төсөл хэрэгжүүлж буй энэ компани хаанаас хөрөнгө оруулалттай, ямар зорилготой гэдэг нь тун бүрхэг байхын зэрэгцээ төслийн гэрээ нь хууль бус болсон ч ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байна.

Мөн төрийн зарим түшээд тэднийг ам хуурайгүй магтан дуулж байгаа нь хачирхалтай. Монголын төрөөс ч дээгүүр эрх мэдэлтэй “Юуанда” болон Ли Пэний охин Ли Шиао Линий “China power international development limited” группийнхэнд ямар ашиг сонирхол нуугдаж байгаа нь удахгүй тодорхой болох биз ээ.

Ч.Дашдэлэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан