gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.11
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-ын цөмийн 50 пуужин 45 минутын турш хяналтгүй байжээ

Дэлхийд
2010-10-28
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-10-28
АНУ-ын цэргийнхэн стратегийн зориулалттай 50 пуужингийнхаа хяналтыг 45 минутын турш алдсан гэх мэдээлэл шуугиан дэгдээгээд байна.

Хэрэг явдлын шалтгаан эрчим хүчний тасалдлаас үүджээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ явдал Вайоминг муж дахь агаарын цэргийн “Уоррен” бааз дээр өнгөрөгч бямба гаригт гарчээ.

Цахилгаан эрчим хүчний хангамжинд гарсан гэмтлийн улмаас тив хоорондын “Минитмен III” 50 ширхэг баллистик пуужинтай бараг цагийн турш ямар ч холбоогүй байсныг CNN уламжилжээ.

Пентагон үүний улмаас ямар нэг аюул осол гарахгүй бөгөөд пуужингууд хэн нэгний дур зоргоор хөөрөх боломжгүй хэмээн иргэдээ тайвшруулж байгаа аж. Энэ явдал хэдийгээр хагас сайн өдөр болсон ч мэдээлэл Ерөнхийлөгч Барак Обомад хүрсний дараа өчигдрөөс л нийтэд илэрхий болж байгаа юм.
 
АНУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчийн мэдэгдсэнээр удирдлагын байр пуужингуудтай холбоо тасарсан энэ хугацаанд пуужингуудыг байнга хянаж байсан, ямар нэгэн аюул осол, болзошгүй байдал үүсээгүй хэмээжээ. Түүнээс гадна цөмийн пуужингууд олон системээр хамгаалагдсан байдгийг бас дурджээ.

Өндөр тушаалын нэг түшмэл "Ерөнхийлөгч хүссэн үедээ пуужинг хөөргөх боломжтой" хэмээн хэлсэн нь цахилгааны саатлаас үл хамаарна гэсэн санааг агуулж байгаа юм. Газар доорх кабелийн улмаас цахилгаан тасарсан гэх таамаглал байгаа ч одоогоор нарийвчлан тогтоогоогүй байна.

Энэхүү хэрэг явдлыг арван жилийн өмнөх нэгэн тохиолдолтой адилтган үзэж байна. Ерөнхийлөгч Билл Клинтоны шадар туслах цөмийн кодын цүнхээ гээснээ хэсэг хугацаанд нууж байсан гэлцдэг. Цагаан ордонд цөмийн кодын хадгалалтын байдлыг сар бүр шалгадаг аж. Кодтой цүнхийг Ерөнхийлөгчийн туслахуудын нэг нь биедээ байнга авч явах учиртай. Гэтэл мөнөөх туслах нь шалгалтын үеэр код Ерөнхийлөгчид өөрт нь байгаа хэмээн худлаа хэлдэг байжээ. Гэвч тэр цөмийн кодуудыг бүгдийг нь гээчихсэн байсан гэдэг. Цөмийн кодыг дөрвөн сар тутамд сольдог бөгөөд энэ үеэр л дээрх хэрэг явдал илэрч байсан гашуун түүх буй.

Энэ удаа ч гэсэн иймэрхүү хэрэг явдал болоод өнгөрөх шиг боллоо. Эдүгээ АНУ “Minuteman III” ангиллын тив хоорондын 450 пуужинтай бөгөөд эдгээрт нийтдээ 500 цөмийн толгой байгаа юм.

П.Булган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан