Парламентаас 76 тэрбумтныг төрүүлэх төсвийн тодотгол тойрсон сэдэв хэвлэлийн хуудаснаа үргэлжилж байна. Үүнтэй тэнцэх хэмжээний буюу 78,2 тэрбумыг төсвийн ажилчдын цалинг ирэх аравдугаар сарын 1-нээс нэмэхэд зориулах эх үүсвэрийг УИХ бас хайж байна. Энэ хүрээнд эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар өсгөх юм.
Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг тооцолгүй цалинг нэмэх нь хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирэв. Ингэснээр компанийн эзэн хүссэн хүсээгүй цалингаа 30 хувь нэмэхгүй л бол ажилтан нь тогтохгүй, бас бизнес нь урагшлахгүй. Хувийн шүд-ний эмнэлгийн жишээн дээр тайлбарлая л даа.
Өнөөдөр нэг шүдийг 10 мянган төгрөгөөр ломбоддог байсан бол энэ үнэ дор хаяж 10-20 хувиар нэмэгдэж байж тэд алдагдлаа нөхнө. Цалингинн өсөлтийг дагаж үнэ нэмэгдэж байгаагийн хамгийн энгийн үзэгдэл энэ. Эцэстээ өр, зээлээ дийлэлгүй үүдээ хаахад хүрч байна. "Гэтэл бид эх орны хишиг өгөх ёстой. Илүү орлого гарвал цалингаа нэмнэ. Компанийн эздийн байгууллага цалинг 10 хувиас илүү нэмэх боломжгүй гэж үгээ хэлсэн.
10 хувиар нэмэх чадвартай зүйлийг 20 хувиар нэмбэл эргээд үйлдвэрлэл явуулж байгаа эзэд бүтээгдэхүүнийхээ, бараа үйлчилгээнийхээ үнийг нэмнэ. Тэгж байж ашиг орлогоо нэмж, үүнээс орсон орлогоор цалинжуулна. Энэ нь эргээд хэрэглэгчдийн гарт үнийн өсөлт болж очно. Ард иргэдийн хүзүүнд чулуу зүүсэнтэй ижил дарамт болно" гэж УИХ-ын гишүүн Ч.Улаан манай сонинд өгсөн ярилцлагадаа бас дурдаж байлаа.
Ийм л урвуу эргэлтээр Монголын эдийн засгийн хүрд чиглэлээ тодорхойлчихов. Төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх шаардлагаа Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газарт тавьсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди "Хувийн хэвшлийнхний нөөц бололцоог судалж байна" гэж тайлбар өгөөд цалин нэмсэн. Тухайн үед хувийн хэвшлийнхээ боломж, бололцоог хэр судалсан бэ. Энэ асуултад хэн ч хариулсангүй.
Эмчийн цалин нэмлээ гээд хүнд суртал арилах уу?
“Төсвийн байгууллагын ажилчдаас хээл хахууль хамгийн их авдаг нь эмч нар” хэмээн Азийн сангийн Авлигын судалгаанд нийтлэгдсэнийг бид өмнө мэдээлсэн. Төсвөөс санхүүждэг эмнэлгээр үйлчлүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн хүмүүсээс үүнийг мэдрээгүй нь үгүй. "Эмч нарын гарыг хүндрүүлэхгүй бол эмчилгээ найдвартай, үр дүнтэй болно гэж саналтгүй, мэс засал бол бүр ч аюултай...", "Миний тариаг хийдэг тэр асрагчид мөнгө атгуулчихаар аашилж, загнахаа больчихдог" гээд танил, гэр бүл, ойр дотныхноосоо сонссон үгсээ эргээд саная.
Гэтэл нөгөө талаас хэчнээн ачаалалтай ажилладгаа эмч нар бас хэлдгийг үүнтэй харьцуулаад үзье. Зөвхөн нэг асрагчид 45 өвчтөн ногддог тухай УКТЭ-ийн асрагч Б.Ариунаа хэлсэн. Тэрээр "Миний цалин одоо 150 мянган төгрөг. Би 23 жил ажиллаж байна. Энэ мөнгөө татвартаа суутгуулаад хаанаа ч хүрэлцэхгүй шүү дээ. Би өрх тэргүүлсэн эмэгтэй. Бас банкны зээлтэй" гэлээ. " Цалин өслөө гээд барааны үнийн нэмэгдэлтэй харьцуулшгүй бага байна. Өдөр нь бидэнтэй дахин өөр асрагчийг ажиллуулбал ачаалал багасна. Уг нь орон тоо асуусан хүн олон байдаг ч тохирох хүн олддоггүй" гэж бас ярьсан юм.
Асрагч, сувилагчийн хувьд ажилласан жилээсээ хамааран цалингийн хэмжээ цалингийн доод төвшнөөс эхэлдэг бол эмч нарын хувьд 250-300 мянган төгрөгт багтдаг. Гэтэл "Physician's search" цахим хуудаст тэмдэглэснээр мэс засалчийн дундаж цалин АНУ-д жилд 261 мянга, хүүхдийн эмчийнх 261 мянга, манай эмч нарынх сайндаа л 2600 ам.долларт хүрч байна.
Сувилагч нарын цалингийн хувьд АНУ-д явуулсан судалгаагаар жилд 35-49 мянган ам.доллар. Харин манай улсад сувилагчийн жилийн цалин дунджаар нэг сая 800 мянган төгрөг. Нэг талдаа эмч, сувилагчийн цалинг нэмэх нь зөв гэдгийг үнийн өсөлт хэлээд байна. Харин нөгөө талдаа цалин нэмсэнтэй адил хүнд суртлыг хэзээ халах вэ гэсэн асуулт хариултаа нэхсээр байна.
"Төсвийнхний цалинг 30 хувь нэмнэ л гээд байгаа. Гэтэл дотрын эмч нарын цалинг нэмээгүй шүү дээ" гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж ярилаа. Тэрээр дотрын эмч нь мэс засалчдаас илүү ачаалалтай ажилладаг, хүний хамаг муу муухайтай зууралдаг нь дотрын эмч гэж тайлбарлалаа. "Бид ар гэртээ санаа зовхооргүй байж чадвал л ажлаа сайн хийнэ. Хүний төлөө гэсэн тангаргаа үнэнч биелүүлэх гээд өдөр шөнөгүй зүтгэхдээ бид ажил хаяагүй" гэв.
Монголд сувилагчийн хүрэлцээ дэлхийн стандартаас хол зөрсөн
"Дотрын эмч наад зах нь харагдахгүй, цаад хязгаар нь мэдэгдэхгүй далай шиг орчинд л ажилладаг. Тийм болохоор энэ салбарынхан хамгийн их ачаалалтай, хамгийн хүнд хүчрийг нь үүрдэг" гэж эх сурвалж ярилаа. "Мөнгө хийх хамгийн боломжтой сонголт нь шүдний эмч, мэс засалч. Тэгээд л бусад мэргэжлээр нь оюутнууд суралцахгүй байна" гэж УКТЭ-ийн зарим эмч ярьж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2000-2008 онд эрүүл мэндийн салбар дахь зарцуулах хөрөнгө дөрөв дахин нэмэгджээ. Түүнчлэн энэ салбарын ДНБ-д эзлэх төсөв 3,3 хувь байсан бол 2007 онд 6,2 хувьд хүрч өссөн байна. Монголын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулахыг нэмэгдүүлж байгаа ч энэ салбарын ажилчдын нийгмийн хамгаалал, хүний нөөцийн хүрэлцээгүй байдлыг шийдэх шаардлага тулгамдсаар байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн.
Ялангуяа, хөдөө орон нутагт мэргэжлийн эмч нарыг татан ажиллуулах хөшүүрэг дутмаг байгааг ч тэд онцолжээ. Тэдний мэдээлснээр 2008 оны байдлаар нийслэлд 1000 хүнд 2,8 эмч ногдсон бол хөдөөд энэ үзүүлэлт 2,9 байна. Үүнээс гадна есөн сум ямарч эмчгүй байлаа. "Харин эмчид ногдох сувилагчийн харьцаа 1:1.17 байгаа нь олон улсын стандартаас хол зөрүүтэй хомсдол үүсч, сувилагчийн ачаалал хэт ихэссэнийг харуулж байна" гэж тэд цахим хуудастаа тэмдэглэжээ.
Цагаан нөмрөгтэй эрүүл мэндийн манаачдын цалинг нэмэхийг олон нийт эсэргүүцээгүй. Харин хүнд суртлыг нь "цалин нэмсэн шигээ халаад өгөөч" гэж Засгийн газарт дамжуулж байна.
Ж.Цогзолмаа tsogzolmaa@zmail.mn