gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та холын замд гарах гэж байна уу?

Нийгэм
2010-07-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-22
Та холын замд гарах гэж байна уу?
Замд явахдаа
- Хот хоорондын замд буюу ялангуяа араа солих, тоормослох шаардлага бараг гарахгүй хатуу хучилттай замаар явах үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд үе үе анхаарлаа өндөржүүлж, замын байдал гэнэт өөрчлөгдөхөд түүнд тохирсон Хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаарай.

- Замын тухайн нөхцөлд тохирсон аюулгүй хурдыг сонгож яв. Зарим нөхцөлд 6О км/цагийн хурд ч бага
хурд, зарим нөхцөлд ЗО км/цагийн хурд ч их хурд болдгийг анхаар. Ямар ч нөхцөлд ЗХД-ээр тогтоосон дээд хурдыг бүү хэтрүүлээрэй.

- Хэрэв та ядарсан бол заавал зогсож амарсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлээрэй. Хот хоорондын замд явахдаа зорчих хэсгийг чөлөөлөлгүй зогсож хэрхэвч болохгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн чөлөөлж, замын хөвөө буюу шороон хэсэг дээр зогсоох хэрэгтэй. Хэрэв Замын хөвөө нь тээврийн хэрэгсэл зогсож багтахааргүй нарийхан бол түүн дээр зогсож болохгүй бөгөөд боломжтой газар таарсан үед л тээврийн хэрэгслээ зогсоох нь зөв. Түүнээс гадна хөдөлгөөний эрчим ихтэй, тээврийн хэрэгслүүд хурдтай явдаг, нарийн замд тээврийн хэрэгслээ замаас гаргаж зогсоогоорой.

- Хэрэв зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийсэн бол өдөр, шөнө ялгаагүй ослын зогсолтын тэмдгийг тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулаарай. Мөн хориглосон газарт буюу зорчих хэсэг дээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Эс тэгвээс уг байдлаас үүдсэн ЗТО-ын хариуцлага тан дээр ирэх болно.

- Цаг агаарын болон замын нөхцөл муудах юм уу түүнчлэн замын хөдөлгөөний эрчим ихсэх үед сонгож явсан хурдаа бууруулаарай.

- Хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхийн өмнө арыг харах толиндоо харж, боломжтой үед үйлдлээ эхлээрэй. Бодлогогүй, эргэлзээтэй, огцом үйлдэл бүү хий.

- Замд явахад тань хэн нэгэн жолооч таны бухимдлыг төрүүлэх юм уу, эсвэл та хэн нэгний бухимдлыг төрүүлсэн бол аль болох тайван байгаарай. "Замын уцаар" нь осол гарахад нөлөөлдөг ноцтой асуудлын нэг гэдгийг анхаараарай.

Шингэн гоожиж алдагдах
Шингэн гоожиж алдагдаж байгааг автомашины доор дуссан толбо болон аль нэг шингэний төвшин байнга дундарч байгаагаар тогтооно. Хэрэв та хөдөлгүүрийн тосоо байнга нэмэхэд хүрч байгаа бол тос их хэмжээгээр цилиндрт орж шатаж байгаатай холбоотой байж болно. Ноцтой гэмтэл гарсан гэдгийг яаж тодорхойлох вэ? Ямар эвдрэлтэй ямар хугацаагаар эвлэрч болох вэ?

Авцуулах холбоо ("конс")-ны шингэн
Авцуулах холбооны ажлын, төв цилиндрийн резин жийрэг болон шингэний системийн холбоосууд муудсан үед шингэн алдагддаг. Гоожилт бага бол хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно. Гэвч энэ нь хэтэрвэл авцуулах холбоог ажиллахгүй болгоно. Шингэн гоожиж байгаа холбоосуудыг чангалж гоожилтыг зогсоож болно. Харин авцуулах холбооны цилиндрүүдийн резин жийрэг муудсан бол шинээр солих шаардлагатай.

Бензин болон дизелийн түлш
Бензин нь онцгой үнэртэй тул түүний гоожиж байгаа газрыг хялбархан тогтоох боломжтой. Зуны улиралд түлшний савыг тултал дүүргэсэн, мөн автомашиныг халуун наранд удаан хугацаагаар орхисон үед халалтаас тэлсэн бензин савнаасаа хальж гоожиж болно. Дизелийн түлш нь нефтийн мэдэгдэхүйц үнэртэй тунгалаг, тослог шингэн юм.

Түлшний саваа тултал дүүргэвэл бензиний нэг адил халуунд тэлсэнээсээ болж хальж гоожих шинж чанартай. Аль нэг газраар шатахуун алдагдаж байвал хөдөлгүүрээ унтрааж, яаралтай арга хэмжээ ав. Хэрэв түлш дамжуулах аль нэг хоолойны холболтоор шатахуун алдагдаж байвал тэрхүү холбоосыг чангалах хэрэгтэй. Харин өөр газраар шатахуун алдагдаж байвал түүнийг бие дааж арилгах гэж бүү оролдоорой.

Чиргүүлтэй автомашин жолоодохын өмнө анхаарах зүйлс
Юуны өмнө хөдөлгүүр, тоормос, дугуй, гүүшин болон чирэх төхөөрөмж тань чиргүүл чирэх ачааллыг даах эсэхийг нь шалгаарай. Чиргүүл чирэх төхөөрөмжийн даах ачааллын хэмжээг үйлдвэрлэгчээс заасан байдаг. Чиргүүл дээр ачих хамтийн хүнд ачааг тэнхлэгүүдэд ойрхон байрлуулах хэрэгтэй. Мөн ачааг хөдөлгөөнгүй болгож бэхлээрэй. Чиргүүлийн дугуйн хийн даралтыг шалгаж тохируулаарай.

Чиргүүл чирэх үед автомашины хойд тэнхлэг доош сууж гэдийх учир тул гэрлийн тусгалыг түүнд зохицуулан тохируулах шаардлагатай болдог. Хэт хүнд чиргүүлтэй явахад хөдөлгүүрийн ачаалал ихсэж, хөдөлгөөний хурд багасах учир хөргөлтийн болон тосолгооны систем зохих ёсоороо ажиллаж чадахгүйд хүрдэг гэдгийг анхаараарай. Чиргүүлийн хажуу тал харагдаж байхаар толинд тохируулаарай.

Чиргүүл чирч буй жолоочид өгөх зөвлөгөө

- Ачаатай чиргүүлийг ачаагүй автомашинаар чирхээс зайлсхий.

- Чиргүүл чирч явахдаа яаралгүй жигд хурдтай яв.

- Цаг агаарын байдал тааруу, хүчтэй салхитай байх юм уу налуу газраар явах үедээ хурдаа бууруул.

- Хөндлөн чиглэлд шарвах шинж өчүүхэн төдий илэрвэл хурдаа аажим бууруул.

- Огцом тормослох, "хааз”-аа огцом нэмэх үйлдэл хийж болохгүй. Хэрэв чиргүүл тань тоормостой бол тоормосны дөрөөн дээр эхлээд зөөлөн, дараа нь арай хүчтэй гишгэж тоормослох хэрэгтэй.

- Эгц уруу замаар уруудахдаа механик хурдны хайрцагтай бол 1-р араандаа залгаж, автомат хурдны хайрцагтай бол уруугийн өнцөгөөс хамааруулан сэлгэх хөшүүргийг 1 юм уу 2 байрлалд тавиарай.

- Онцын шаардлагагүй бол "хүнд" араанд залгах хэрэггүй. Удаан хугацаагаар "хүнд" араанд залгаж явах нь хөдөлгүүр халах нэг шалтгаан болдог.

Чиргүүлтэй автомашинаар буцаж эргэхдээ аль болох аюулгүй газрыг сонгож, огцом эргэлт хийхгүй байх хэрэгтэй.

Мөнгөө хэмнэх арван үндсэн дүрэм
1. Автомашин худалдан авахдаа аль болох гүйлт багатай, шинэхэнийг сонгоорой.
2. Даатгал, техникийн үйлчилгээ, шатахуунд зарцуулах зардлаа урьдчилан тооцож үзээрэй.
3.  Даатгалын компаниудын даатгалын хураамж болон найдвартай байдлыг харьцуулан үзээрэй.
4.  Автомашинаа огцом хурд авахуулж, огцом тоормослохгүйгээр жигд хурдтай жолоодоорой. Ингэснээр шатахууны зардал хэмнэгдэх төдийгүй автомашины тань эдэлгээ уртасна.
5. Замын түгжрэлд орохгүйн тулд автомашинтай гадуур явах цаг, маршрутаа зөв сонгоорой.
6. Дугуйн хийн даралтаа тогтмол шалгаж, тохируулаарай.
7. Богино зайд олон дахин явахаас аль болох зайлсхийгээрэй.
8. Техникийн үйлчилгээ, үзлэг оношилгооны ажлуудыг цаг тухайд нь хийж байгаарай.
9. Замын хөдөлгөөний дүрмийг байнга мөрдөөрэй.
10. Шаардлага гараагүй л бол бүхээгний орой дээрээ ачаа ачих хэрэгсэл бүү байрлуулаарай.

Шатахуун зарцуулалтанд нөлөөлөх бусад хүчин зүйлс
Автомашин жолоодох арга барил хэвийн байлаа ч заримдаа гадны хүчин зүйлс шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг.

Үүнд:
- замын түгжрэл
- тээврийн хэрэгсэл чирэх болон хүнд жинтэй ачаа тээвэрлэх
- байнга богино зайд явах
- салхи сөрж удаан явах
- эгц уруу, огцом өгсүүр замаар удаан явах
- хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд явах
- шаардлагагүй ачааг багаажиндаа байнга тээвэрлэж явах зэрэг зүйлс хамаарна.

Хөргөлтийн шингэн
Хөргөлтийн шингэн нь ихэвчлэн будагч бодистой ойролцоо хурц үнэртэй байдаг бөгөөд халсан үедээ эвгүй исгэлэн ч юм шиг үнэртэй болно, Ашиглалтын үед хөргөлтийн шингэн булингартай цайвар өнгөтэй болох ба гоожсон хэсгийг тойрч талсжсан цагаан тунадас үүсдэг, Хөргөлтийн шингэн гол төлөв радиатор болон шингэний системийн холбоосуудаар алдагдана. Хэрэв дулаацуулах системийн аль нэг газраар хөргөлтийн шингэн алдагдаж байвал дулаацуулгыг залгасан үед үнэртдэг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Харин гоожилт ихэсвэл хөдөлгүүр хэт халах аюултай. Заримдаа шлангны хомутыг чангалаад ч гоожилт зогсохгүй байх тохиолдол байдаг. Хэрэв шингэн дамжуулах хоолой гэмтсэн бол тэр хэсгийг тусгаарлах лентээр ороож түр зуур тогтоож болно. Радиатор болон дулаацуулгаас хөргөлтийн шингэн алдагдаж байвал тусгай нягтруулагч чигжээсээр бөглөх нэг арга байдаг. Гэвч энэ аргыг буруу ашиглавал хөргөлтийн болон дулаацуулгын радиаторын үндсэн суваг бөглөрч, болохыг анхаарна уу?

Өтгөн тос
Өтгөн тос нь гол төлөв хар юм уу, саарал өнгөтэй байдаг. Хэрэв өтгөн тос кардан гол, жолооны нугасан холбооны сальникаар алдагдаж байгаа бол уг эд анги дээр цацагдсан тосны мөр мэдэгддэг. Энэ үед автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч өтгөн тос нь ихэвчлэн холхивч, Жийрэг гэмтсэн үед гоождог тул гэмтсэн газраар шавар шавхай орвол жолооны механизм, кардан голын нугас эвдэрч илүү зардал гарахад хүрнэ. Зарим нэг гоожилтыг өөрөө аргалан зогсоож болох боловч авто үйлчилгээний газарт хандах нь илүү зохимжтой.

Амортизаторын шингэн
Амортизатороос шингэн алдагдвал түүний гарний гадна талд тоосоор хучигдсан тосон бүрхүүл тогтдог, Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэхдээ зорчих тав тух алдагдаж, автомашины тогтворжилт муудох тул болгоомжтой бай. Бүх амортизаторыг солих боломжгүй бол ядахдаа нэг тэнхлэгг байгаа хоёр амортизаторыг зэрэг сольсон нь дээр.

Жолооны хүчлүүрийн шингэн
Жолооны хүчлүүрийн шингэн нь автомат хурдны хайрцагны шингэнтэй адил өнгөгүй, тунгалаг юм уу эсвэл улаавтар хүрэн өнгөтэй байдаг. Зөв ялгахын тулд жолооны хүчлүүрийн саванд байгаа шингэнтэй харьцуулж үз. Энэ шингэн нь хоолойнууд нийлэх уулзвар болон шингэнт хүчлүүрийн насосоор, эсвэл жолооны механизмаас алдагддаг. Гоожилт бага байвал автомашиныг үргэлж-лүүлэн жолоодож болно. Гэхдээ шингэний төвшинг тогтмол шалгаж явах хэрэгтэй. Шлангуудын холбоосоор шингэн алдагдаж байвал холболтыг чангал. Харин шингэний насос болон жолооны механизмаар алдагдаж байвал авто үйлчилгээний газарт хандаарай.

Шил угаагуурын шингэн
Шил угаагуурын шингэн нь угаалгын бодис шиг үнэртэй юм уу, эсвэл спирт, аммиакийн хурц үнэртэй байдаг. Шингэн ихэвчлэн гуурсан хоолойнуудын уулзвараар юм уу, шингэний саван дахь насосны нягтруулагчаар гоождог. Гоожилтыг зогсооход амархан боловч гуурсан хоолой болон шингэний саванд хүрэхийн тулд нэлээд ажиллагаа шаардагдана.

Автомат хурдны хайрцагны шингэн
Автомат хурдны хайрцагны шингэнийг маш сайн хянах хэрэгтэй. Энэ шингэн ихэвчлэн улаавтар хүрэн өнгөтэй байх юм уу, эсвэл өнгөгүй тунгалаг байдаг. Дуссан шингэнийг төвшин хэмжих щупэн дээрх шингэнтэй харьцуулаж үз. Гоожилт хурдны хайрцагны гэрэн дээр юм уу, хөргөх радиатортой холбогддог шлангууд дээр гарч болно. Автомат хурдны хайрцгийн шингэнийг хөргөх радиатор нь хөдөлгүүрийн радиатортой хамт байх юм уу, эсвэл Хурдны хайрцаган дээр байрлана. Хэрэв гоожилт бага бол автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно, Гэвч үе үе зогсож шингэний төвшинг шалгаарай. Хэрэв аль нэг холбоосоор алдагдаж байвал тэдгээрийг чангалаад үз. Харин өөр газраар   шингэн алдагдаж байгаа бол авто үйлчилгээний хандах хэрэгтэй.

Хүч дамжуулах ангийн тос
Энэ тос нь бараан шар юм уу, эсвэл улаавтар ягаан өнгөтэй байдаг бөгөөд хуучирсан тохиолдолд харлаж өнгө нь хувирдаг. Хүч дамжуулах ангийн тос нь хөдөлгүүрийн тосноос илүү өтгөн байдаг бөгөөд халсан үедээ сармис шиг онцгой үнэртэй болдог. Гоожилт бага байвал автомашиныг үргэлжлүүлэн жолоодож болно. Гэвч тосны төвшин хэтэрхий багасвал ноцтой гэмтэл үүсгэх аюултай. Хүч дамжуулах Онгийн тос ихэвчлэн жийрэг, сальникны битүүмж алдагдсанаас гоождог. Гоожилтыг зогсоохдоо агрегатыг задлах шаардлага гардаг тул авто үйлчилгээний газарт хандаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан