gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагчийн дүрэмт хувцас бизнес болсон уу

Нийгэм
2010-12-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-12-21
"Ээжээ таны цалин буусан уу. Манай ангийнхан бүгдээрээ дүрэмт хувцсаа авчихсан. Би л аваагүй байгаа. Маргааш өмсөхгүй бол хичээлд чинь суулгахгүй шүү" гэж багш хэлсэн хэмээн ээждээ ярьж яваа хүүхэдтэй автобусанд таарлаа. Үнэхээр энэ асуудал нийгэмд байгаа хөндөх сэдвүүдийн нэг болжээ.

Нийгмийн аль ч давхаргад баян ядуугийн ялгаа байдаг хэмээн ярих дуртай хүмүүс олон бий. Чухам яагаад ийм үзэгдэл гарах болсныг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлахыг оролддог. Энэ үзэгдэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ч гэсэн харагддаг болжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, мөнгөний ялгаа бий болсон гэсэн үг юм.

Жил бүр сурах бичиг өөрчлөгддөг. Мөн жил болгон сургуулийн дүрэмт хувцас шинэчлэгдэнэ. Ингэхдээ тав, арван мянгаар нэмэгдсэнээр сүүлдээ дийлдэхгүй үнэтэй болдог. Цалингаас цалингийн хооронд амьдралаа зохицуулдаг хүмүүст үүнийг давах амаргүй байдаг. Тэгээд нөгөө дүрэмт хувцсыг нь өмсөхгүй бол хичээлд чинь оруулахгүй гэсэн шаардлага тавих нь энүүхэнд.

Саяхныг хүртэл ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн жигд дүрэмт хувцсаар гангардаг байсан. Эрэгтэй хүүхэд хар өмд, цагаан цамц өмсөж, эмэгтэй нь орос дүрэмт хувцсаар жигдэрдэг байв. Тэгээд хөөрхөн цагаан үсний даруулга зүүчихээр ёстой хүүхэд шиг харагддаг байжээ. Гэхдээ ямар ч байсан жил болгон сольдоггүй л байсан юм даг.

Гэтэл хэдэн жилийн өмнөөс жил болгон сольдог мода гарч энэ байдал даамжрахад хүрсэн. Сургууль болгон өөр дүрэмт хувцас захиалж, өөрийн тэмдэг логотой хувцсаар жигдрэх болжээ. Ганцхан тэмдэг хадсан хантааз, хар өмдийг 35 мянган төгрөгөөр авах хүндрэлтэй. Материалыг нь аваад хийлгэсэн ч, гаднаас худалдаж авсан ч ийм үнэтэй болохгүй хэмээн эцэг эхчүүд ярьж байсныг санаж байна. Тэгээд ч олон хүүхэдтэй айлын хувьд дүрэмт хувцас олон дахин худалдаж авах нь маш хэцүү юм. Өмнө нь олон хүүхэдтэй айл том хүүхдийнхээ багадсан хувцсыг дүүд нь багад нь өмсүүлж хэмнэдэг байсан. Гэтэл одоо боломжгүй болжээ.

Ерөнхий боловсролын сургууль дүрэмт хувцсаар жигдрэх нь олон талын ач холбогдолтой. Гэхдээ
чанартай, хямд өртгөөр борлуулсан тохиолдолд эцэг эхчүүд ч нааштайгаар хандах байх. Харин хүссэн болгон нь үнэ тогтоогоод байвал хэн нэгний түрийвчийг түнтийлгэхээс цаашгүй.

Ерөнхий боловсролын сургуулиудын дүрэмт хувцас ямар үнэтэй, яаж борлуулах талаар тогтсон тушаал байдаггүй ажээ. Зөвхөн хүүхдийн нас, бие бялдрын онцлогт тохирсон, материал нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй гэсэн нөхцөлийг тусгасан байдаг аж.

Манай улсад дүрэмт хувцас үйлдвэрлэдэг "Батзүү", "Мон style", "Цэн style", "Төмөр трейд" гэх олон компани байдаг. Мөн хамгийн хямд материал авч болох зах зээл хажууханд маань байхад хэн нэгний хэлсэн аманд багтаж байх хэрэг байна уу.

Ямар дүрэмт хувцсаар жигдрэхийг тухайн сургуулийн захиргаа өөрсдөө шийддэг. Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниудаас тавьсан саналыг сургуулийн захиргаа алийг нь авахаа тогтоодог ажээ. Энэ буруу дамжлагыг халах хэрэгтэй. Үүний оронд эцэг эхчүүд хүүхдийнхээ дүрэмт хувцасны загварыг өөрсдөө сонгох хэрэгтэй юм. Ингэснээр сургуулийн захиргааг дамждаг шатыг халж чадна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар "Хичээлийн жил дуусахаас өмнө суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын 50-иас доошгүй хувийн саналыг авч сонгогдсон дүрэмт хувцасны загварыг сургуулийн зөвлөлөөр батлуулна" гэж заасан байдаг ажээ. Энэ заалтаа амьдрал дээр хэрэгжүүлж чадвал эцэг эхчүүдийн нуруунаас бага ч гэсэн ачааг авч чадах юм.

Б.Сэлэнгэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан