gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дөрвөн Ойрад гэж хэн бэ?

2011-03-04
0
Twitter logo
0
Twitter logo
2011-03-04
Өмнөх дугаартаа Цастын монголчуудын тухай уншигчиддаа танилцуулсан билээ. Энэ удаа Дөрвөн Ойрадуудын тухай түүхэн баримтаас цухасхан өгүүлэхийг хичээлээ. Дөрвөд тэргүүтэй монголчууд Ижил мөрөнд очиж суурьшин Халимагууд хэмээн нэрлэгдэх болжээ. Мөн Халимаг улсаас хэсэг бүлэг нь тасран Шиньжаанд ирж суурьшсан байна.

Үүнээс үүдэн Дөрвөн Ойрад гэж хэн бэ, хаанахын ямар угсаа гаралтай болохыг бид төдийлөн сайн мэддэггүй. Өнөөдөр дэлхий даяар 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн амьдарч байна гэсэн тооцоо бий. Үүн дотроо Ойрадыг онцолж байна. Эх түүх нь Ойрадтай салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байгаа аж. Энэ ард түмэн өнөөдөр цагийн эрхээр гурван улсад хуваагдан Монголоос гадна Орос, Хятадад бөөнөөрөө амьдарч байна. Манай улсын баруун аймгуудад тархмал байдлаар Ойрад угсаатны 11 бүлгийн 400 гаруй мянган хүн ам байгаагаас гадна Хятадын Шиньжаан Уйгарын 930, бас Цинхай муж буюу Хөхнуур, Өвөрмонголын Алшаа, Эзнээ гол, Хөлөнбуйрын Имин голд бөөнөөрөө амьдарч байна.

ОХУ-ын Халимагийн БНУ-ын Алтайчууд 1940 он хүртэл БН Ойрад улс гэж өөрсдийгөө нэрлэж байсан гэдэг. Өнөөдөр Тайвань, Америк, Европд амьдарч байгаа монголчууд бол Ойрад монголчуудаас очсон хүмүүс аж. Ойрад гэдэг соёлын дор олон зуун жил байсан түрэг гаралтай тэлэнгэд, хотон, тува улс аймгууд ч гэсэн өөрсдийгөө Ойрадад хамаатуулдаг. Ойрадын түүхийн ихэнх баримт материал Хятад, Оросод байгаа гэнэ. Манай түүх бичлэгт 1907 он, Халимаг 1636 он, Өвөрлөгчдийн болон Дээд Монголын түүхийг 1700 -аад он, Буриад 1755 оноор Ойрадын түүхийг зогсоогоод цааш нь зөвхөн ар Монголын түүхийг бичдэг. Уг нь "даяар Монголын ариун голомт" гэдэг утгаар бол хамтад нь бичиж баймаар.

Ойрадын түүх бол Монголын түүхийн нэгээхэн хэсэг юм. Чингис хаан 1207 онд Монголын умард хэсгээр нутаглах омог аймгуудыг ууган хүү Зүчээр толгойлуулсан цэрэг илгээж өөртөө элсүүлсэн гэдэг. Хори, Түмэд, Барга, Булгачин аймгуудын хамгийн том нь Ойрад аймаг байж. Ойрад тухайн үедээ Монголын өндөрлөгийн улс төрийн тэмцэлд идэвхтэй оролцдог байсан гэдэг. Түүхэнд Ойрадууд Урианхайчууд шиг чин үнэнчээр монголчуудынхаа талд зогсож чаджээ. Чингисийн залгамжлагчид Ойрадын ноёдтой гурван үеийн турш ургийн холбоо тогтоож байжээ. 1400-аад оны үеэс Ойрадууд улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Алтан ургийн ноёдын дотоод зөрчлөөс үүдэн тэд улс төрд орж ирсэн гэдэг юм.

Хубилай Аригбөх, Хубилай Хайду нарын ужиг тэмцэлд Ойрадууд эсэргүүцэгчдийн гол бааз нь байж цэрэг гаргаж байсан байна. 1368 онд Тогоонтөмөр хаан Монгол нутагтаа хөөгдөж ирснээсээ хойш монголчууд 20-иод жил эргээд ноёрхлоо сэргээхийн тулд Мин улстай дайтсан. Үүний уршгаар Ойрадууд ихээхэн бэрхшээлийг туулжээ. Түүхэнд дандаа дөрвөн Ойрад гэж гардаг. Сурвалж бичигт харь Дөрвөн Ойрад гэж бичсэн нь бий. Энэ нь дөрвөн өөр Ойрад гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Монголын 37 хааны дотор Ойрад угсаатай хоёр ч хаан байсан гэдэг, Ойрад гэдэг бол 13 дугаар зууны Монгол язгуурын Монгол аймгуудын нэгэн нийлбэр гэж үздэг юм байна.

Өнөөдрийн Ойрадуудыг угсаатны бүлэг, овог хүртэл хөөгөөд үзвэл дотор нь язгуурын Монгол овгууд л байдаг аж. 1437 онд Дөрвөн Ойрадын чуулган байгуулагдаж байжээ. Үндэслэн байгуулагч нь Тогоон тайш хаан. Энэ чуулганыг түүхэнд тэргүүн Дорнод Ойрад гэдэг. 1500 он хүртэл оршин тогтножээ. Алтайгаас зүүн тийш Хангайгаар нутаглаж байсан байна. Хожим нь Алтайн цаана нутагласан, Улс төрийн шалтгаанаар бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж газар нутаг нь багассан гэдэг. 1636 онд сүүлийн Дөрвөн Ойрадыг байгуулжээ. Манай түүхчдийн бүтээлд аль нэгийг нь гээж хэсэг явж байгаад Өвөрмонголоо дараа нь Ойрад Монголоо гэх мэт гээж бичсээр өнөөгийнхөө Монголын түүхэнд хүрчээ.

Ойрадын түүх өдгөө хүртэл нарийвчлан судлагдаагүй. Өнөөдөр бидний элгэн садан Монголчууд дэлхийн өнцөг буланд амьдарч явна. Энэ талаар залуу эрдэмтэн түүхийн ухааны дотор, дэд профессор Н.Сүхбаатар элгэн садан Монголчуудынхаа түүхийг судалж ихийг бүтээж байгаад нь бахархууштай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан