"Магнай трейд" компанийн Толгойт дахь нефтийн гаалийн баталгаат агуулахаас онгоцны 185 тонн түлш дутжээ. Улаанбаатар хот дахь гаалийн газрын ажилтнууд энэ сарын 3-нд илрүүлсэн байна. Үүнийг шалгаж нягтлахаар тус гаалийн газраас тусгай комисс томилон ажиллаж байна. Уг комиссын бүрэлдэхүүнд Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт багтсан аж.
Комиссынхон "Магнай трейд" компанийн агуулах дахь нефтийн бүтээгдэхүүнийг хэмжсэний дараа тус компанийн өөрсдийнх нь бүртгэлийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын бүртгэлтэй тулган үзэж, нефтийн бүтээгдэхүүнд хийсэн хэмжилттэй хэр таарч буйг нягталжээ.
Тус компани энэхүү онгоцны түлшийг ОХУ-аас зургадугаар сарын 10-даар оруулж ирсэн байна. Түүнээс хойш гаалийн бүрдүүлэлт хийлгэж, түлшээ аваагүй байсан аж. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гаалийнхныг хяналт шалгалт хийхэд онгоцны ТС-1 түлшний агуулахын лацыг хөндсөн байжээ. Гаальчид өөрсдийн бүртгэлийг тэднийхтэй тулгахад ТС-1 түлш байх ёстой хэмжээнээсээ 185 тонноор дутаж, энэ хэрэг илэрсэн байна.
Угаасаа онцгой обьектод тооцогддог шатахууны агуулах, ШТС-ууд Улаанбаатар хотод онц байдал зарласан дөрөв хоногт бүр ч онцгой байгууламжийн тоонд орж, цэрэг, цагдаа, онцгой байдлынхан хамгаалалтад аваад байгаа. Ийм үед их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн алга болсон нь холбогдох байгууллагуудын анхаарлыг татсан байна.
Шатах тослох материал импортолдог аж ахуйн нэгжүүд гаалийн баталгаат агуулахаас нефтийн бүтээгдэхүүнээ авахдаа гаалийн бүрдүүлэлт хийлгэж, татвараа төлсөн байх учиртай. Мөн агуулахад шатахуун буулгах, авах бүртээ Улаанбаатар хот дахь гаалийн газарт мэдэгдэж, зөвшөөрөл авдаг. Гэтэл "Магнай трейд"-ийнхэн үүнийг дүрэм журмын дагуу хийгээгүй байна. Тус компанийн нягтлан үүнийгээ "Удирдлагуудын тушаал заавраар агуулахаас гаргасан" хэмээн эхэндээ тайлбарлаж байж.
Энэ асуудлыг нягтлан шалгасны эцэст зөвхөн "Магнай трейд" компанийнхан дураараа ийм зүйл хийгээгүй болох нь тодорхой болж буй аж. Улаанбаатар хот дахь гаалийн газрын нефть онцгой албан татвар хариуцсан ажилтан энэ хэрэгт холбоотойг ГЕГ-ынхан өөрсдөө тогтоожээ. Нефть хариуцсан гаалийн байцаагч нь дээрх журмыг зөрчин, "Магнай трейд" компанийнханд агуулахын түлхүүрийг дур мэдэн өгч, өнөөдүүл нь хүссэн үедээ гаалийн хяналт шалгалтгүйгээр түлш авсаар олон хавар нэгэндээ гэгчээр болоод байгаа аж.
Уг түлшийг ямар компанид нийлүүлсэн нь одоогоор тодорхой бус байгаа юм. Хэрвээ "А жет" компанид өгсөн бол НӨАТ авахгүй. Харин "Аэро Монголиа" авсан бол НӨАТ таван хувиар тооцож авах юм. Учир нь онгоцны түлшийг гадаадын нислэгт ашиглавал НӨАТ тооцдоггүй аж. Гадаадаас оруулж ирж буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын шийдвэрээр тэглэж, НӨАТ-ын 10 хувийг тав болгож бууруулсан. Тэгэхээр тус компанид Гаалийн тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна. Хариуцлага алдаж, журам зөрчсөн гаалийн байцаагчид ч хуулийн дагуу арга хэмжээ авах биз ээ.
Буяныг гаргаж, бузрыг оруулахгүй байх тангарагтай гаалийн ажилтнууд дотроосоо эрүүлжээсэй гэж ард иргэд, үйлчлүүлэгчид нь хүсэн хүлээж, анхааралтай ажиглаж буй.
Х.Болор