gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үхэж үл болно - Чингис хаан” дэлхийн тавцанд өрсөлдөнө”

Соёл урлаг
2008-08-14
0
Twitter logo

Булцгар, улаан хацартай хүү дүүгээ дагуулсаар усанд явж байх зуур анхны дайснуудтайгаа учирна... Ингэж амьсгаа давчдуулсан үйл явдлаар дүүрэн 135 минутаар “Үхэж үл болно - Чингис хаан” үргэлжилнэ.

Монголчуудын удаан хугацаанд хүлээсэн Их эзэн Чингис хааны бага нас, Чингис хаан хэмээх цол авах хүртэлх амьдрал ахуйг өгүүлсэн кино өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү киног хэрхэн бүтээгдсэн талаарх мэдээллийг бид та бүхэндээ хэдэнтээ хүргэж байсан бөгөөд энд дурдах нь илүүц биз. Мөн киноны үйл явдал, өрнөл хэсгийг үзэгч та өөрөө очин үзэх нь зүйн хэрэг байх.

Ямартай ч Монголын үзэгчдэдээ төдийгүй дэлхийн тавцанд өрсөлдөх кино болж чадсан байх аа гэх уран бүтээлчдийн баярын сэтгэгдэл, киноны нээлтийн үйл ажиллагаа, киноны эхлэл хэсгийг та бүхэн манай холбоотой видео мэдээнээс хүлээн авч үзнэ үү.

Ч.Болортуяа, А.Ариунболд

“Үхэж үл болно - Чингис хаан”-ы танилцуулга

Жанр: Түүхэн
Зохиолч: С.Жаргалсайхан
Ерөнхий найруулагч: Р.Эрдэнэбулган
Бүтээсэн студи: Чингис хаан кино сан
Үргэлжлэх хугацаа: 135 мин
Насны хязгаар: Бүх насныханд
Дэлгэргүйг: /www.chinggismovie.com/
Агуулга:...Тэр бол олон голын нүүдэлчин аймгийг нэгэн тугийн дор нэгтгэн захирч байсан талын язгууртны хүү билээ. Эцэг нь түүнд байрь суурь, эрх мэдлээ гэрээслэн үлдээж амжаагүй юм. Хувь заяатайгаа эвлэрсэн Тэмүжин үр хүүхэдтэй болж, амар тайван амьдрахыг хүслээ. Гэтэл мэргид аймгийн Чилгэр бөх эртний өсийг сэдрээж, эхнэр Бөртийг нь булаан одов. Эндээс Тэмүжиний түүх эхэлсэн юм. Ингэж түүх нойрноос сэрсэн юм.

Өрх гэрээ хамгаалан тэмцсэн түүний тэмцэл улс орноо нэгтгэх тэмцэл болтлоо өргөжлөө. Анхны ялалт, анхны хүүхэд гээд анхны юм бүхний дундаас андын нөхөрлөл нь түүнийг хамгийн ээдрээтэй хувь тавилан руу хөтлөв.

Тийм ээ. Энэ бол илд мэс хангинаж, өнчрөл зовлон булгийн ус шиг ундарч байх үед нэгэн зорилгын төлөө нэгдэн нөхөрлөсөн Тэмүжин, Жамуха хоёрын түүх билээ.Тэд атаа жөтөө, айдас түгшүүрийн дунд нэг дор үхэж болохгүйг ойлгосон ч агуу зорилго нь биелэх цагт нэг дор амьдарч болохгүйг ухаарав.Ийнхүү нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхрөөсөө хагацсан Тэмүжин атаа хорсол, аюул заналаар дүүрэн дэлхийтэй нүүр туллаа...

Одоо хэрхэхийг гагцхүү Хөх тэнгэр л мэдэх бүлгээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан