Өнгөрсөн жилийн яг өдийд буюу зургадугаар сарын 24-нд Монголчууд бид ирэх дөрвөн жил төрийн жолоог атгах УИХ-ын эрхэм гишүүдээ сонгох сонгууль ид үргэлжилж, аль нам нь дийлэнх олонхийн санал авах тал дээр маргалдаж мэтгэлцэн, зарим нь мөрийцөж суусан билээ.
Тэр өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үе үе дуу цахилгаантай усархаг бороо орсон, үүлэн чөлөөгөөр нар хааяа гийсэн бүрхэг өдөр байсан. Сонгуулийн дүн бараг тэр шөнөдөө шахуу гарч МАХН дийлэнх олонхийн санал авахад Ардчилсан намынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь эвгүй уур амьсгал үүсэхийн эхний дохио боллоо.
Зургадугаар сарын 30-ны өдөр хөдөө, орон нутгаас сонгуулийн дүн ирсээр МАХН бүрэн ялалт байгуулсан нь тодорхой болов. Ардчилсан нам МАХН-ын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр. Долдугаар сарын нэгний өдөр хурц нартай бүгчим халуун өдөр байлаа.
Улс
төрийн намууд ард түмнийг золиослосон
уу
Тэр
үед Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж
сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй
байгаа талаараа ард нийтэд хандаж
мэдэгдэл хийсэн нь үймээн самууныг
ерөнхийд нь эхлүүлсэн явдал болов. Тун
удалгүй МАХН-ын байрны үүдэнд Ардчилсан
намын талыг баримтлагчид цугларан ард
түмнийг үймээн самуунд өдөөн турхирсанаар
эмх замбараагүй байдал үүсч эхэллээ.
МАХН-ын байрны үүдэнд олон мянган хүн
цугларч МАХН-ын цагаан байрыг чулуу,
галт бамбараар нүүлгэж эхлэв. Хамгаалалтад
зогссон цагдаагийн ажилтнууд аргагүй
хүчин мөхөсдөж байлаа.
Энэ
хооронд МАХН-ын байранд байсан хүмүүс
дүрвэж амжив. Харин МАХН-ын байрны эд
хогшил, түрээслэгчдийн эд зүйлс галд
автан шатлаа. Мөргөлдөөний улмаас олон
хүн гэмтэж бэртэн, шархтаж эмнэлэгт
хүргэгдсэн байна. Нэгэнт нийслэл хотноо
эмх замбараагүй байдал үүсэн, цаашид
даамжирч магадгүй болсонтой холбогдуулж
Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний
ерөнхий командлагч зарлиг гарган онц
байдал тогтоолоо. Энэ үеэр таван хүний
амь үрэгдсэн бөгөөд тэдний дөрөв нь
буудуулж нас барсан нь нийгмийг
цочирдуулсан үйл явдал болов.
Үймээний үеэр МАХН-ын байр дахин ашиглаж болохооргүй бүрэн хэмжээгээр шатаж, МАХН-ын болон түрээслэгчдийн хэдэн зуун саяар тоологдох эд хөрөнгө авах юмгүй болов. Бас хэд хэдэн автомашин галд өртлөө. Нийслэлийн эмнэлгүүд тэр орой цус нөжтэйгээ холилдсон олон арван хүнийг хүлээн авсаар ачаалал нь хэтэрч эгээ л дайны үеийн цэргийн эмнэлгийг санагдуулж байсан гэдэг. Үүнээс хэн юу хожив. Сонгуульд ялалт байгуулсан МАХН уу, Ялагдалдаа хорсон ард иргэдийг өдөөн турхирсан Ардил-сан нам уу. Аль аль нь улс төрийн ашиг хонжоо олсон биз. Харин хэн хохиров. Ард түмэн л хохиров. Ард түмэн таван сайхан хөвгүүдээрээ дутаж, таван сайхан бүсгүй бэлэвсэрч, таван айлын голомт эзгүйрч, таван айлын хүүхдүүд өнчирөв.
Олон аавын хүүхдүүд шоронгийн бөглүү тасалгаанд сар жилийг элээв. Хэчнээн ч хун тахир дутуу болж, хүний асрамжинд орсон юм бүү мэд. Чухамдаа ард түмний мөнгөөр барьсан МАХН-ын цагаан ордон галд шатаж, дахиад ард түмний халаасыг ухан МАХН шинэ байр барихаар ярьж эхлэв. Харин үймээн самууныг өдөөн турхирсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Мөн тэр үдэш байлдааны сумаар гал нээх тушаалыг хэн өгсөн нь одоо болтол тодорхойгүй байна. Тэгэхээр гал нээх тушаал өгсөн албан тушаалтан, эрх мэдэлтэн хариуцлагаас мултрав бололтой. Өнгөрсөн оны наймдугаар сард гал нээсэн гэх цагдаагийн ажилтнуудыг барьж Ганцхудагт цагдан хорьсон. Гэвч тэд тушаал гүйцэтгэсэн жагсаалын цагдаа нар байсан учраас хуулийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Харин дараа нь галт сумаар буудах тушаал өгсөн гэх тэр үеийн ЦЕГ-ын удирдлагууд, Нийслэлийн цагдаагийн газрын болон Эргүүл хамгаалалтын газрын дарга нар байцаагдаж эхэлсэн ч ямар нэгэн ажиг сэжиггүй замхарлаа.
Эрх
баригчид цагдааг нохойд барьдаг мод
шиг л ашиглав
Өнгөрөгч
долдугаар сарын нэгний жагсаалын үеэр
1300 орчим цагдаагийн албан хаагч хэв
журам сахиулахад оролцсон бөгөөд тэдний
ердөө 300 нь хамгаалалтын малгай, бамбайтай
байсан гэдэг. Харин зургаан хүн тутмын
нэг нь бороохойтой байсан юм байна.
Завсар зайгүй шуугих чулуун мөндөрт
цагдаа нар гар хоосон шахуу ажиллаж амь
хайргүй хэв журам сахиулахыг хичээсэн.
Зүгээр нэг чулуу бус хамгийн багадаа
атгасан гарын чинээ том чулуу тоосго
гээд та нэг бод доо.
Энэ жагсаалын улмаас 1000 орчим жирийн иргэн, 553 цагдаагийн албан хаагч хүнд, хөнгөн гэмтэл авсан. Тэдгээрээс 100 гаруй цагдаа хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн. Хэдхэн цагийн дотор олон зуун цагдаа гэмтэж, улангассан хөлчүү иргэд цагдаагийн нүдийг нь бүлтэртэл зодож, зарим нэгнийг нь тархийг нь хагалан, хөлийг нь хугалсан. Жагсаал болгонд цагдаагийнхан гэмтэж байдаг. Одоо хэр нь зарим цагдаагийн албан хаагч эмнэлэгт эмчлүүлж байна. Зарим нь бүр насаараа тахир дутуу болж, ертөнцийг харах мэлмийгүй болсон гэж дуулдсан. Бас нэг цагдаагийн ажилтан үймээний үеэр бөөрөндөө хүнд гэмтэл авснаас өрөөсөн бөөрөө авахуулж одоо хүний асрамжид байдаг гэнэ лээ.
Төр ард түмний өмнө чин шударгаар зүтгэж амь биеэ үл хайрлан зүтгэхээ тангарагласан тангарагаа дагаж нүцгэн гараар шахуу нийгмийн хэв журам сахиулж ард иргэдээ хамгаалж эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засгаараа тэд хохирлоо. Энэ их хохирлын хар сүүдэр цагдаагийн ар гэрийнхэнд тусч, тэдний сэтгэл зүрх гүн шархтай, ахуй амьдрал нь ч хар сүүдэртэй үлдлээ. Хүний эрхийн байгууллагууд манай улсад олон бий. Тэд долдугаар сарын нэгний жагсаалын талаар бүгд байр сууриа илэрхийлсэн. Илэрхийлэхдээ үргэлж цагдаагийн байгууллагыг буруутгасан. Тэдгээр байгууллагууд А-Я хүртэл нэрээ жагсааж бичээд, дараах мэдэгдлийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Мэдэгдэл
дотор "Хэрэг тарьсан иргэдийг хэт
олноор нь нэг өрөөнд хорилоо, улсаас
өгч буй хоол нь илчлэггүй, шим тэжээл
бага байна, төрийн цагдаа сэжигтнүүдтэй
муухай харьцаж байна" гэх зэргээр
улс төржүүлсэн зүйлийг бичсэн байдаг.
Дотор нь цагдаагийн албан хаагч бэртэж
гэмтсэн талаар нэг ч үг алга. Согтуу
иргэд цагдааг "Цагдаа бол үйлчилгээний
байгууллага, чи намайг гэрт хүргэж өг"
гэх зэргээр загнадаг гэсэн. Эрхээ эдлэх
гэж хичээх хэрнээ үүргээ огт биелүүлдэггүй,
мэддэг ч үгүй Монголчууд ийм л араншинтай.
Дэлхийн хандлага ч цагдаагийн байгууллага
нь үйлчилгээ тал руугаа явж байгаа юм
билээ.
Гэхдээ Америк Монголын хооронд төө илүү зай байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй. Америкийн хууль чанга, цагдаагийн байгууллага нь хүн олонтой хүчирхэг, тусгай хэрэгслээр бүрэн хангагдсан. Харин Монголын цагдаагийн байгууллагын орон тоо дутмагийн дээр тусгай хэрэгсэл, техник дутмаг, материаллаг баазаа бэхжүүлж чадаагүй. Ганц удаагийн жагсаалаар энэ нь харагдаж байсан. Тиймээс Монголын цагдаа үйлчилгээний биш хүчний байгууллага байсан нь өнөөдөртөө зөв бололтой.
Өөрөөр хэлбэл, цагдаа үйлчилгээний байгууллага байх эрх зүйн орчин бүрдээгүй, иргэдийн үүргээ биелүүлэх ухамсар төлөвшөөгүй байна. Цагдаагийн байгууллага долдугаар сарын нэгний өдөр МАХН-ын гишүүдийг хамгаалаагүй юм. Тэд иргэдээ хамгаалсан юм. МАХН-ын байрны дотор өрөө түрээслэгч олон зуун иргэн байсан. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлснээр нэг хэсэг улангассан ард түмэн нөгөө хэсэг ард түмэн рүү дайрч байхад цагдаагийнхан дундуур нь орж аль алиныг нь хамгаалсан.
Мөргөлдөөн гарахаас сэргийлсэн юм. Энэ хамгаалалт үйл явдлыг зурагтаар хараад сууж байгаа зарим хүнд таалагдаагүй бололтой. Тэд хэргийн газар дээр байж бороо шиг асгарч байгаа чулуунд өртөөгүй учраас тэр биз. Цагдаагийн байгууллага дуудлага өгсөн л бол аль ч газар очдог.
Хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг нь тийм болохоор цаашид ч очсоор байх биз. Очихгүй гэх эрх байхгүй хойно. Тэд үймээний үеэр жагсаалаа зогсоохыг 12 удаа шаардаж, эцэстээ цагдаагийн ажилтан олноор гэмтэж, хүний амь нас үй олноор хохирч болзошгүй байдалд хүрэх үед арга буюу резинэн сумаар гал нээжээ. Энэ жагсаал 100 хувь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Жагсаал зохион байгуулагч, нийгмийн хэв журам алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хот суурин газрын нийтийн аж ахуй зүлэг таримал, бусдын эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх ёстой. Согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй хүмүүс жагсаалд оролцуулахгүй байх ёстой. Гэтэл жагсаалд оролцсон иргэдийн ихэнх нь согтуу, бас сэтгэцийн өвчтэй хүмүүс, бүр хүүхдүүд байсан. Жагсаал болсны дараахан Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэн цугласан юм. Энд Архангай, Төв аймгаас ч хүүгээ эргэж ирэх нүдэндээ нулимстай ээж аав, жирэмсэн эх байгаа харагдсан. Хөлөө чирсэн, толгойгоо боосон, гар хүзүүгээ бинтээр холбосон алба хаагчид ч явж байсан. Нийслэлийн хэмжээнд онц байдал зарласан байсан учраас ажлаа хийх гэж ирсэн нь тэр ээ. Гэтэл тун удалгүй байдал өөрөөр эргэсэн.
Долдугаар сарын нэгэнд хүмүүсийг буудан хороосон хэрэгт цагдаагийн арван ажилтныг хамааруулан шалгаж эхэллээ. Харин тухайн үед гал нээх тушаал өгсөн албан тушаалтныг илрүүлээгүй атлаа гүйцэтгэх ажилчдаа хорьж, эрүүгийн хуулийн 91.2-оор зүйлчилж ял төлөвлөөд байгааг эсэргүүцсэнээ энэ үеэр жагсагчид зарлалаа. Энэ нь онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдуулдаг бөгөөд цаазаар авах хүртэл ялтай.
Ийм ялд цагдаагийн энгийн албан хаагчид унав. Цагдаагийн энгийн албан хаагчид хилсээр хоригдсон нөхдийнхөө төлөө жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв. Жагсаал зохион байгуулах гэж буй мэдээ цагдаагийн бие бүрэлдэхүүний дунд хэдийнэ тарж дүүрэг дүүргээс төлөөлөн ирсэн цагдаа нар эргүүл хамгаалалтын нөхдийнхөө төлөө цаашид тэмцэхийг уриалж байв. Жагсаалыг зохион байгуулсан цагдаагийн ажилтан түүний ар гэрийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Алтангэрэл "Үүргээ биелүүлсэн төрийн албан хаагчдад иймэрхүү байдлаар хандах тохиолдолд тэдний ажиллах зүрх зориг мохно" гэж байлаа. Тус холбоо нь ямар үндэслэлээр тэднийг цагдан хорьж байгаа талаар асуулга төрийн гурван өндөрлөг болоод АН, холбогдох хүмүүст хүргэж цаашид мэргэжил нэгтнүүдээ өмгөөлөн тэмцэх болно гэж мэдэгдлээ. Цагдаа нарын шахалтанд арга буюу автсан эрх баригчид баривчилсан цагдаагийн арван ажилтныг сулласанаар цагдаа нарын тэмцэл зогслоо.
Онц
байдал зарлаагүй бол...
"Онц
байдал зарласан дөрөв хоног надад дөрвөн
жил шиг л санагдаж байсан" хэмээн
Монгол Улсын экс ерөнхийлөгч Н.Энхбаяр
олон удаа ярьдаг. Үнэхээр улс орныхоо
эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн,
чухал үед шийдвэр гаргах ёстой хүний
хувьд маш хэцүү ээдрээтэй өдрүүд байсан
нь дамжиггүй. Онц байдал зарлаагүй бол
юу болох байсан бол. Хүн бүр энэ асуултыг
өөртөө тавиад өөртөө хариулж үзсэн байх
аа.
Үнэндээ тэр үед онц байдал зарлаагүй бол иргэний дайн ч үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрчихээд байсан. Үймээн самуун оролцогчдын ихэнх нь согтуу, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байсан гэдэг. Мөн яахаас ч буцахгүй эдийн шуналтай, тонуулчин, дээрэмчин хүмүүс олон байсан нь шатаж байгаа байшингаас компьютер, эд зүйлсийг хүний нүдэн дээр улаан цагаан авч яваа бичлэгээс харагддаг. Тэд зөвхөн МАХН-ыи байраар зогсохгүй Уран зургийн галерей, Улсын филормони, Морин хуурын чуулгыг ч түйвээж орхисон.
Тэднийг онц байдал зарлаж, цэрэг зэвсэгийн хүчээр зогсоогоогүй бол бусад албан газрууд, бүр цаашилбал танай гэр орныг ч түйвээж магадгүй байдалтай байсан гэдгийг санах нь зүйтэй. Онц байдал зарлаж телевизийн сувгуудыг хаасныг ихэнх хүмүүс буруушааж байсан.
Тэгвэл телевизийн олон суваг мэдээллийг янз бүрийн байр сууринаас, янз бүрийн эх сурвалжаас мэдээлснээр үймээн самуунд оролцогчдын зүрхийг улам хөөргөж, үймээн самууныг дэвэргэж болох байлаа. Тэгэхээр яах аргагүй онц байдал зарласан нь зөв байжээ. Хэрвээ онц байдал зарлаагүй байсан бол "Тэгэхэд манай ерөнхийлөгч онц байдал зарлачихгүй яасан юм бол доо. Тэгсэн бол ийм их хор хохирол учрахгүй байлаа" хэмээн өнөөдөр бас л халаглаж суух байлаа. Онц байдал зарлаагүй бол үймээн самууны хөлд хичнээн ч хүн амь насаа алдахыг төсөөлөх аргагүй ээ.
Долдугаар
сарын нэгэн дахин бүү давтагдаасай
Цаашид
Монголд сонгууль болсоор байх болно.
Харин иймэрхүү үймээн самуун л дахин
бүү давтагдаасай. Саяхан болж өнгөрсөн
ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш
үймээн самуун гарах бий гэсэн болгоомжлол
улс төрийн намуудад ч, эрх баригчдад ч,
цагдаа хүчний байгууллагынханд ч байсан.
Тэр дундаа ард иргэдийн дунд бүр илүү
байсан гэхэд болно. Дэлхийн улс орнуудын
жишээг харж байхад үймээн самуун голцуу
сонгуулийн үеэр гардаг. Сонгуулиас болж
иргэний дайн гарсан, улс орон хана
хэрмээр хязгаарлагдсан, үл ойлголцол
үүссэн түүх олон байдаг.
Иймд цаашид долдугаар сарын нэгнийх шиг үйл явдал дахин бүү давтагдаасай. Монголчууд бид сонгох, сонгогдох эрхээ эдэлж тайван замаар нэг нэгэндээ засаглалын эрхээ шилжүүлж байвал дахиад ийм зүйл давтагдахгүй байх. "Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг" гэж нэг мэргэн үг байдаг. Улс төрчдийг ухаантай гэж итгэж найдах л үлдсэн болохоор найдахаас даа.
Ц.Мөнх