Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк хүн төрөлхтний санааг сүүлийн үед хамгийн ихээр зовоох болсон дэлхийн дулааралтай тэмцэх ажилд бизнесийн түншүүдээ хамтран ажиллахыг уриалж, энэ чиглэлээр Дэлхийн банк болон БОАЖЯ-тай хамтран сургалт явууллаа.
Германы Сэргээн босголтын банкны Нүүрсхүчлийн хийн сантай хамтран ажиллаж буй Голомт банк дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулах замаар дэлхийн дулааралтай тэмцэж, цаашлаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсныхаа төлөө чамлахааргүй урамшуулал авах бодит боломж байгааг харилцагч байгууллагууддаа ойлгуулахыг энэ удаагийн сургалтын гол зорилгоо болгожээ.
Сургалтын үеэр Монгол дахь цэвэр хөгжлийн механизмын хэрэгжилт болон цаашдын чиг хандлагын талаар БОАЖЯ-ны харъяа Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо болон Дэлхийн банк, МУИС зэрэг энэ ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл лекц уншиж, Голомт банкны харилцагчидтай санал бодлоо солилцсон юм.
Эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хог хаягдал зэрэг нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг аж ахуйн нэгжүүд агаарт цацагдах хорт хийн хэмжээгээ ямар нэг замаар бууруулж, бууруулсан 1 тонн нүүрсхүчлийн хий тутамдаа 20 ам. долларын урамшуулал хүртэх боломжтой юм байна. Бууруулах боломжтой нүүрсхүчлийн хийн хэмжээнээс шалтгаалан нийт урамшууллын мөнгөн дүн 300 000 ам.доллар хүрэх ч тохиолдол байдаг байна. Ийм боломжийг хүртэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд Голомт банкны зүгээс зөвлөгөө мэдээлэл өгч, төсөлд амжилттай хамрагдах үндэс суурийг бүрдүүлж өгөх юм.
Ийнхүү нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк Монголын бизнесийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй харилцагч байгууллагуудаа дэлхийн дулааралтай тэмцэх ажилд нэгдэхийг уриалж, тэднийг энэ ажилд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна.