-ОУВС-ын үнэлгээгээр манай эдийн засаг 2010 оны нэгдүгээр улирлаас эхлэн сэргэх төлөвтэй байгаа аж-
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд эдийн засгийн хямралын асуудлаар мэдээлэл хийв.
Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсад 2008 оны эцсээс хүчтэй нөлөөлж төсөв, төлбөрийн тэнцлийн хосолсон алдагдалд орж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ихээхэн суларч, гадаад болон дотоод нөхцөл үлэмж муудсан билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хямралыг даван туулах талаар Олон улсын валютын сантай (ОУВС) хэд хэдэн удаа хэлцэл хийсэн. Үүний үр дүнд өнгөрөгч гуравдугаар сард "Стэнд-бай" хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөн хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ улсын төсвийг тодотгон баталсан нь хөтөлбөрийн гол нөхцөл болон хэрэгжиж байна.
Ийнхүү эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал эрс өөрчлөгдөн дунд болон урт хугацаанд нам инфляци бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хөрс суурийг бэлтгэхэд чиглүүлэхээс өөр сонголт үлдээгүй юм. Тиймээс энэ онд макро түвшинд төсвийн бүтцийг өөрчлөн зарлагыг бууруулж, алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Мөн мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг бууруулах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөтэй хөрвөдөг болгон гадаад худалдааны огцом өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, валютын цэвэр албан нөөцийг сэргээх зорилго тавин ажиллаж байгаа аж.
Энэ оны эхэнд инфляци төдийлөн буураагүй. Төлбөрийн урсгал, тэнцлийн алдагдал өнгөрөгч онд түүхэндээ хамгийн өндөр буюу нэг тэрбум ам.долларт хүрч, улсын валютын албан нөөц 315.7 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Түүнчлэн банкуудын гадаад цэвэр актив 522.1 сая ам.доллараар буурсан.
Үүний уршгаар төгрөгийн валюттай харьцах ханш огцом суларч, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доройтсон аж. Тодруулбал, ам.долларын зээл бүхий банк аж ахуйн нэгж, иргэдийн эрсдэл өдрөөс өдөрт "гэрлийн хурд"-аар нэмэгдэж байна. Гэхдээ УИХ Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль батлан мөрдүүлсэн нь харилцагчдын итгэлийг бэхжүүлэх, банкны салбарын эрсдлийг багасгах чухал ажил болсон.
Ингэснээр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин Монголбанк 265 тэрбум төгрөгийн барьцаат зээл олгож, уг салбар бүрэн хямрах аюулаас сэргийлж чадав. Гэвч бизнес эрхлэгчид, банк санхүүгийн байгууллага, иргэдийн хувьд бараа, бүтээгдэхүүний ханшаар өдөөгдсөн эрсдэл үлэмж өндөр хэвээр байсан аж.
Тиймээс энэ нь манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан болжээ. Харин энэ эрсдлийг даван гарахын тулд Монголбанк мөнгөний бодлогоо чангатган зээлийн хүүгээ 9.75 байсныг 14 хувь болгон өсгөж төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм.
Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг 12 долоо хоногтой нэгтгэж хоёр долоо хоногт нэг удаа арилждаг болгосон. Улмаар өнгөрөгч оны есдүгээр сараас гадаад валютын орох урсгал бараг бүрэн зогсож, Засгийн газрын гадаад төлбөр, импортын хэрэгцээг зөвхөн төв банкны нөөцөөс хангаж байв.
Тухайлбал, импортын чухал хэрэглээг тасалдуулахгүй байх, үнийн өсөлт болон төгрөгийн валюттай харьцах ханшийн сулралтыг саармагжуулах зорилгоор арилжааны банкуудад харьцангуй хямд үнээр нийлүүлж байсан тохиргоог өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, 42 удаа дуудлага худалдаа явуулж, 49.2 сая ам.доллар зарж, 79.1 сая ам.доллар худалдан аваад байгаа аж.
Гадаад валютын зохиомол эрэлтийг хязгаарлах зорилгоор төгрөгөөр төлбөр тооцоо хийж буй байдалд 170 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан шалгалт хийжээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулсан байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд банк хоорондын зах дээр 1675, албан бус зах зээлд 1740 хүрч байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1425 төгрөг хүртэл бууран цаашид тогтворжсон. Тиймээс төсвийг тодотгож, мөнгөний бодлогод зайлшгүй шаардлагатай дээр дурьдсан тохируулга хийснээр инфляци энэ оны эхний долоон сарын байдлаар оны эхнээс 4.5, жилийн 2.9 хувьтай байна.
Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэх буюу дотоод нөөцөө ашиглахын тулд алт олборлогчдын зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Тиймээс Сангийн яам 75 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий бонд гарган 66.3 сая ам.долларыг гаднаас татаж төв банк болон арилжааны банкны гурвалсан гэрээгээр алт үйлдвэрлэгчдэд зээл олгон биелэлтэд нь хяналт тавин ажиллаж эхэлжээ.
Төв банк алт худалдан авах үйл ажиллагаагаа ил тод, шуурхай болгон унци тутамд зардал суутгадаг шимтгэлээ таван ам.доллараар бууруулж хоёр болгосон байна. Мөн тус банкнаас барилгын салбарыг дэмжих зорилгоор 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг дуусгахад зориулж 70 хувийг Монголбанкнаас, үлдсэнийг нь тухайн банк санхүүжүүлэх гэрээтэйгээр хоёр банкинд нийт 55.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Гэвч арилжааны банкууд 55.7 тэрбум төгрөгийн 1/3-тай тэнцэх хэмжээний зээлийг зориулалтын дагуу олгож, аж ахуйн нэгжүүд зориулалтаас өөр зүйлд ашигласан байв.
Өнөөдөр ч гэсэн арилжааны банкууд эх үүсвэр байсаар байтал барилгад зориулан зээл олгохгүй байгаа аж. Харин худалдан авагчдад ипотекийн зээл олгож, хэрэглээг дэмжих нь үр дүнтэй байна. Тиймээс "Монголын ипотекийн корпораци"-иас гаргасан үнэт цаасыг Монголбанкны репо санхүүжилтэд барьцаалах активын тоонд оруулахаар шийдвэрлэжээ.
Одоогийн байдлаар нийт 25 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний ипотекийн зээлийг "МИК" арилжааны банкуудаас худалдан авах бэлтгэл ажил хангагдаж байгаа гэнэ. Мөн арилжааны банкуудын зээлийн багцын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар хийлгэн бодит секторын өр зээлийг хэрхэн шийдвэрлэх талаар болон барилгын салбарын асуудлаар Дэлхийн банкнаас мэргэжлийн туслалцаа авахаар тохиролцоод байгаа аж.
Банкны салбарын байдал
2000 оноос хойш анх удаа өнгөрөгч оны арав, арваннэгдүгээр сард банкны хадгаламж төлбөрийн чадварын хомсдолд өртөн харилцагчдын итгэлийг алдаж эхэлсэн. Тиймээс УИХ-аас хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийг хуульчлан баталгаажуулсан нь тогтворжуулалтын чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжин Төв банкнаас 265 тэрбум төгрөгийн зээл олгож, уг салбарыг хямрах аюулаас сэргийлсэн юм. Түүнчлэн УИХ-ын шийдвэрийн дагуу Монгол Улсыг хөгжүүлэх сангаас нийтдээ 65 тэрбум төгрөгийг гурван банкинд байршуулсан. Гэвч зээлийн эргэн төлөлт удааширч, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч оны наймдугаар сарынхаас 3.6 дахин их, нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувийн жин нь 8.4 нэгжээр нэмэгдэж 11.4 хувь болоод байгаа юм.
Банкууд шинээр зээл олгохгүй байна. Хуучин зээлийн чанар муудаж, хүүний орлого саатан эрсдлийн сангийн зардал нэмэгдсэний улмаас энэ оны эхний долоон сард банкны салбар 36.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Гэхдээ өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт дээшилсэн дүн гарсан аж. Нийт өөрийн хөрөнгө өнгөрөгч оны наймдугаар сартай харьцуулахад 12.6 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар буурсан хэдий ч эрсдлээр жигнэсэн активын бууралт түүнээс, түргэн 329.3 тэрбум буюу 1Q.1 хувиар буурсан учир хөрөнгийн зохистой харьцаа 0.7 нэгжээр нэмэгдэж 14.0 хувьд хүрчээ. Түүнчлэн цөөнгүй банк өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг хангахгүй байгаа. Тэдгээрт нийтдээ 76.2 тэрбум төгрөгийн хөрөнгө дутагдаж байгаа аж. Цаашид зээлийн чанар улам муудан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага өсөх хандлага ажиглагдаж байгаа гэнэ.
Манай улсын эдийн засагт гарч буй хүндрэл бэрхшээл банкны салбарт хуримтлагдан илэрч байна. Нэг үгээр хэлбэл, банкны салбарыг хүндрэлээс гарган дээш татах нь өнөөдрийн хямралыг даван туулах, цаашдын хөгжлийг хангах гол гогцоо, урьдчилсан нөхцөл болж байгаа юм. ОУВС-ын үнэлгээгээр манай эдийн засаг 2010 оны нэгдүгээр улирлаас эхлэн сэргэх төлөвтэй байгааг хэлсэн. Түүнчлэн Оюутолгойн гэрээг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь эдийн засгийн сэргэлтэд онцгой нөлөө үзүүлнэ гэдгийг тус банкны ерөнхийлөгч энэ үеэр онцлон хэлэв.
О.Сэлэнгэ