Улс төрчдийн өмнөөс ичнэ, улс эх орноо аваад явчихаж чадахгүй байгаа 76 гишүүний өмнөөс ичнэ, нийслэл хотоо хог, хогийн ургамал хоёрт баригдуулан суугаа арчаагүй удирдлагуудаас нь ичнэ, тэр бүү хэл эх хотынхоо гудманд нус, шүлсээ эрээ цээргүй хаялах залуусаас хүртэл ичнэ.
Хамгийн сүүлд би Жуулчны гудамжнаасаа нэг их ичлээ. Миний мэдэхээр энэ хог Жуулчдын гудамжинд долоо хонож байна. Энэ гудамжийг хүн цэвэрлэдэггүй юу, мартаж орхисон уу бүү мэд.
Энэ Жуулчны гудамжинд “Гар урлалын төв” хэмээн нэрийдсэн хэсэг газрыг сүр дуулиан болж, эрхэм дарга нар тууз хайчлан баяр болсон өдөр саяхан.
Даанч ядруухан харагдаж байгаа дүр төрхөөс нь ичээд болохгүй юм аа, хог гэж. Хэн гэдэг хүнийх нь толгойд энэ гудамжинд хэдэн контейнер цуглуулаад “Жуулчны гудамж гээд нэрлэчихье” гэдэг мэргэн ухаан орсон юм бол. Өө, биш юм байна андуурчихаж. Жуулчны гудманд байрлах “Гар урлалын төв” юм шүү дээ. Хэдэн эсгий углааш, ноолууран хувцас тавьсан наймаачид жуулчдаа хүлээн сууна.
Гэтэл чухам л “үндэснийхээ бүтээгдэхүүнийг тавиад, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд” гээд байсан Жуулчны гудамжинд хөхөвч, оймсхон хүртэл дүүрэн тавьсан асар майхан цөөнгүй. “Манайхан л үйлдвэрлэсэн байхаас зайлахгүй боллоо” гэж бодоод, бодлоосоо бас л ичлээ.
Зуны халуунд жуулчдыг нарны шилээр хангана гэдэг ч бас л том бодлого шүү.
Эрээвэр хураавар энэ гудманд зарахгүй юм гэж үгүй.
Жуулчдын байтугай Монголчуудын гэдсийг угааж чадах айргаас эхлээд, “Гар урлалын төв”-өөс нь илүүтэй ажиллах “Шар айрагны төв”, дээр өгүүлсэн хөхөвч, дотуур өмд, жимс жимсгэнэ...
Хэдийгээр
ихэнх жуулчид хотоос шууд хөдөө рүү
чиглэдэг ч, энд цөөнгүй хүн ирдэг л байх.
Ирээд юу гэж боддог бол. Ичээд болохгүй
золиг юм аа.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /