gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улс төрийн хэлмэгдэгсдийн талаарх номыг шатаасан нь нотлогдов

2007-06-30
0
Twitter logo
0
Twitter logo
2007-06-30
Улс төрийн хэлмэгдэгсдийн түүх намтрыг хэвлэсэн номыг шатаан устгасэн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургууль дээр гурван боть номыг олноор хадгалж байгаад шатаахаар машинд ачаад явсан гэнэ. Энэ талаар тодруулахаар тус сургуулийн зорьсон юм. Сургуулийн захирал Юра Завханд Отгонтэнгэр уулын төрийн тахилгад явсан тул байсангүй. Захирлын туслах Долгион гэх эмэгтэйгээс дараахь тодруулгыг хийлээ.
-Улс төрийн хэлмэгдэгсдийн тухай хичнээн боть ном танайд ирсэн юм бол. Одоо тэр номууд хаана байна?
-Устгачихсан.
-Ном устгасан гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямар ном гэдгийг та мэдсэн үү?
-Миний ойлгож байгаагаар хүнд нэг их үзүүлээд уншуулаад байхаар ном биш юм шиг байна лээ.
-Хэний шийдвэрээр энэ явдал хэзээ гарсан бэ?
-Мэдэхгүй ээ, би ингэж л ойлгосон ш дээ.  Захирал хөдөө явсан байгаа. Та ирэхээр нь уулзсан нь дээр байх. Ер нь тэр номнуудыг устгаагүй байх аа. Ингээд бидний яриа өндөрлөхөөс аргагүй болов. Учир нь туслах бүсгүй гэнэт болох, болохгүй юм ярь байгаа гэж бодсон уу эргэлзээнд орж "Мэдэхгүй ээ" гэх хариултыг өгч эхэлсэн.
Сургуулийн үйлчлэгч Оюунжаргалтай үүдэнд нэг давхарт уулзахад "Захирлын туслахын өрөөнд номнууд байсан. Маргааш өдөр нь машинд ачаад явчихсан. Тэр номнуудыг шатаасан эсэхийг мэдэхгүй. Шатаах юм гэнэ лээ гэж сонссон" гэв.
Анх ном шатаасан гэдэг мэдээлэл түгэх болсон учир гэвэл гурван долоо хоногийн өмнө тус сургуулийн багш "Портер" машинд шатаах номуудыг ачиж байхтай нь тааралдаад дундаас нь хоёрыг сугалан авчээ. Тэр номны нэр "Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон".
Сургуулийн өнөөх багш шатаах гэж байхад нь аваад ирлээ гэсээр учир мэдэх хүнд уг хоёр номыг өгснөөр хэвлэлийнхний чихэнд хүрсэн нь энэ юм. Ер нь ямар ном болохоороо оюуны бүтээл сүйтгэгдэхдээ хүрдэг байна вэ?
ШАТААГДСАН НОМ ЯМАР УЧИРТАЙ ВЭ
Улс терийн хэлмэгдэгсдийн дурсгал "Цагаан ном"-ын хавсралт болох "Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон" I, II, III цуврал боть 2004 онд хэвлэгдэн гарчээ. Уг номонд 1922-1990 он хүртэлх хугацаанд улс төрийн шалтгаанаар буюу угсаа гарал, шашин шүтлэг, үзэл бодол, хөрөнгө чинээнийхээ улмаас нам, төрд аюултай этгээд хэмээн тооцогдож төрийн эсрэг гэх зохиомол хэрэгт тулгагдаж хилсээр шийтгүүлсэн хэлмэгдсэн хү-мүүсийн намтар, үүх түүх байгаа аж. Нэг номонд 6-7 хүний намтар бичигджээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирал М.Ринчин хянан тохиолдуулсан. Тус судалгааны төвийн олон арван эрдэмтэн, түүхч судалгааны ажилтнуудын хамтын бүтээл юм байна. Улсын төсвийн мөнгөнөөс зөвхөн хэвлэлийн зардалд нь арван сая гаруй төгрөг зарсан. Тэгтэл БСШУЯ-ны төрийн албаны томоохон даргын албан бус үүрэг даалгавраар Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургууль дээр уг боть номуудыг устгасан мэдээлэл байна. Сургуулийн захирал, яамны тэр дарга хоёр нэг нутгийн Завханы гаралтай хүмүүс гэнэ лээ.
УГ НОМЫГ АНХНААС НЬ ТАРААХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖ
Монгол Улсын Үндсэн хуулийн "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 1-д "Энэ хуулийн дагуу цагаатгагдсан хэлмэгдэгчдийн овог, нэр, товч намтар, хэрхэн хэлмэгдүүлсэн болон цагаатгасан тухай төрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон түмэнд үнэ төлбөргүй мэдээлнэ" гэжээ. Энэ хуулийн дагуу төсвөөс зардал гаргаж боть ном туурвин Ерөнхий боловсролын бүх сургуулиудад ердөө нэг л хувь тараагдах учиртай байжээ. Учиртай хэмээсний учир юу гэвээс одоо энэ цуврал боть хүрэх газраа очсон эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Аль гурван жилийн өмнө уг ном хэвлэлээс гарахад л Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас дурамжхан хүлээн авч байж. Хойч үеийнхэнд түүхийн үнэн бодит байдлыг ойлгуулж дахин хэлмэгдүүлэлт битгий гараасай гэж урьдчилан сэргийлэх үүднээс бүтээгдсэн гэж хэлж болох хэлмэгдэгсдийн номыг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Мишигжав даргад УИХ-ын дэд дарга байсан Лүндээжанцан тэргүүтэй номыг бүтээгчид хамгийн эхний хувийг өгөхөд "Сайхан ном болж" гэж хэлээд гардан авч байсан гэнэ. Дараа нь түүний араас номоо хэзээ авах вэ гэж жил гаруй бараг гуйх нь холгүйхэн байж жилийн дараа нэг боть нь 700 хувь ширхэг гэж тооцвол 2000 гаруй номыг БСШУЯ-нд хү-лээлгэн өгсөн байна. Тэгтэл тэр ном хүрэх ёстой эзэндээ хүрсэнгүй. Харин ч бөөнөөр нь хав дарж байгаад устгачихаж байгаа бололтой.
Ном бол соёлын өв бүтээл. Тэгэхээр шатаагдсан нь тогтоогдвол "Соёлын өв хамгаалах тухай хууль"-ийг зөрчих нь. Улс төрийн хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж эхэлсэнд үр хүүхдүүд хойч үе нь маш ихээр баярлаж байсан байх. Хэдийгээр тэд өнөөдөр амьд сэрүүн биш ч Иргэний эрх, нэр төр сэргээгдэх эрхээ хамгаалах гэсэн Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй. Ном шатаагдсан бол хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд юуны түрүүнд оюуны бүтээлийг устгасан хүмүүс, устгуулах шийдвэр гаргасан намд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах нь зүйтэй юм. Зохиогчийн эрхэнд халдаж оюуны бүтээ-лийг галдсан гээд олон хуулийг зөрчиж байгаа энэ асуу-далд анхаарлаа хандуулцгаая. МАХН хойч үеийнхнээс түүхийн үнэнийг нууж, хэлмэгдүүлэлт хийж байснаа нуун дарагдуулахын тулд энэхүү гурван ботийг шатаасан байж болох талтай гэсэн хардлага дуулдсаар.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Сампилноров, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирал М.Ринчин нартай холбогдож энэ талаар тодрууллаа. Тэд "Хэлэх ч үг алга. Машинд ачиж яваад шатаагаад байгаа талаар сонслоо. Энэ чинь юу болж байна вэ. Сургуулийн номын сан бүрт хэвлэсэн тооноос шалтгаалж ганц ганцханыг заавал тараан өгөх гэдэг шийдвэр ердийн нэг хэрэг биш. Хойч үе маань түүхийн үнэнийг мэдэж байг гэснээс биш шатаалгах гэж хэвлээгүй юм шүү. Улсын төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит, Горькийн нэрэмжит номын санд өөрсдийн биеэр аваачиж өгсөн нь аз болж. Одоо дараачийн цуврал нь гарах гэж байгаа. "Өнгөт хэвлэл" компанид хэвлүүлсэн ISBN 99929-10-10-0 олон улсын номын стандарттай. Хэвлэлийн хувьд нэг боть нь 25 хэвлэлийн хуудастай, хэдэн зуун жил хадгалагдах чанар сайтай. Өндөр өртгөөр бүтсэн алдаа мадаггүй бүтээл юм. 1933 онд Гитлер хүн төрөлхтөний соёлын өвийг шатаасан гэдэг. 1937 онд МАХН-ын тогтоол гарч эсэргүү нэрийн дор ном бүтээлийг устгасан. Тэгтэл XXI зууны Ардчилсан Монгол Улсад ийм муухай  зүйл дахин гарах гэж" хэмээн" халаглацгааж байв.
Номоо шатаалгаж байгааг дуулаадөвгөн номч М.Ринчин гуайн бие нь өвдөж, сэтгэл нь  хямарчээ. Арга ч үгүй биз. Ном шатаасан айхтар муухай явдлыг дуулсан хэний ч дотор эвгүйцэм байна. Энэ ноцтой явдлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа аж.
Б.ДОЛЗОДМАА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан