gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Худалдааны төвөөр дутсан жижиг, дунд үйлдвэрийнхэн

Эдийн засаг
2014-05-20
0
Twitter logo

Нэг үеэ бодвол манайхан дотооддоо олон зүйл хийж байна. Саяхан л бид эх орондоо оймс ч үйлдвэрлэж чаддаггүй байсан гээд хэлчихэд буруудахгүй байх. Тэгвэл одоо дээл хувцаснаасаа эхлээд гутал, цаашлаад төрөл бүрийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Гэрээ ажлын байр болгоод хөдөлмөрлөж эхэлж байсан хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлсээр. Түүнийхээ хэрээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, ажлын байр бий болгож эхэллээ.

Энэ бүхэн яах аргагүй дэвшил. Ерөөсөө ойрын хэдэн жилийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өндийж эхэлж байгаа сэргэлтийн үе гэхэд болно.

Ажлын хувцас, бээлий, гоёлын цамц, ноолуур, ноосон эдлэл, дарсан ногоо, ургамлын тос гээд наад захын бүтээгдэхүүнээ гаднаас бүгдийг нь зөөдөг байсан цаг ард хоцорч, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж байна.

Олон ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гарч ирлээ. Тэр хэрээрээ хоорондоо төдийгүй импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байна. Өрсөлдөөн хэдий чинээ их байх тусам чанар дээшилдэг. Тэгэхээр жил ирэх тусам чанартаа анхаарч, цаашлаад Монгол Улсын хэрэгцээг хангах төрөл бүрийн үйлдвэрлэгчид гарч ирэхээр дуншиж байна.

Одоо ганцхан төрийн дэмжлэг л хэрэгтэй байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, хамгийн бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж ч өгч эхэллээ. Энэ бүхэн төрийн дэмжлэг мөн л дөө. Гэхдээ дэмжвал дэмжсэн шиг дэмжмээр байна шүү дээ. Хагас дутуу дэмжсэн болоод өнгөрөхөөр өндөгнөөсөө хагарч байгаа ангаахай шиг жижиг, дунд үйлдвэрлэгчид маань барьц алдчих гээд байна. Яг ч ажил нь зогсоод, үйлдвэрлэл нь унтарна гэж байгаа юм биш. Яах вэ, өөрсдийнхөө амийг аргацаагаад л явах байх.

Гэхдээ тэдний өрсөлдөх чадвар үнэхээр сул байгаа нь үнэн. Импортын бүтээгдэхүүн рүү манайхан одоо болтол хошуурсаар, гаднаас оруулж ирж байгаа бараа илүү жин дарсан хэвээр байна. Энэ бол Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах цэг, худалдааны төв байхгүйтэй холбоотой.

Арай дөмөг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь ганц нэг худалдах цэгтэй. Ихэнх нь захиалгаар бараагаа үйлдвэрлэдэг. Тэр дундаа хувцас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид сайндаа л “Монголд үйлдвэрлэв” гэсэн хаягтай цөөн хэдэн дэлгүүрт бараагаа тавьж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс нь сүлжээ дэлгүүрүүдэд тавьдаг. Гэхдээ сүлжээ дэлгүүрийн тавьж байгаа шаардлагад дарамтлуулаад, үйлдвэрлэлээ өргөжүүлэх манатай л юм болж байна.

Ганц худалдааны төв барьчихаад түүнийгээ хямдхан түрээслээд сууж байвал төрд эргээд мөнгө нь орчихно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ ч дэмжинэ. Худалдан авагчиддаа ч аятай юу.

Тэдний ганц ашиг олдог, хүсч хүлээдэг зүйл нь үзэсгэлэн худалдаа. Зундаа Улсын баяраар, намартаа ганц хоёр удаа болох “Алтан намар”, өвөл Цагаан сарын үеэр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” зэрэг цөөн хэдэн үзэсгэлэн худалдааны үеэр л бараагаа арай дөнгүүр борлуулдаг юм билээ.

Зарим нь дараагийн үзэсгэлэн худалдаа хүртэл зээлээ төлөх, ажилчдын цалин тавих, бараа материалаа татах мөнгөө ч олчихдог гэж байгаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах ганц арга нь тэр болчихоод байна. Ийм маягаар явбал Монголдоо үйлдвэрлээд үйлдвэрлээд нэмэр байна уу. Аль болгон үзэсгэлэн худалдаа хүлээж суух вэ дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн энэ талаар гомдолтой байдаг юм билээ.

Тиймээс Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн худалдааны төв байгуулбал байдал огт өөр болох гээд байна. Ерөөсөө үйлдвэрлэгчдийн туйлын хүсэл ийм байна. Төр зоригтойхон хөдлөөд, овоо хэдэн давхар худалдааны төв байгуулчихвал үндэсний үйлдвэрлэлээ харин ч нэг дэмжсэн шиг дэмжиж буй хэрэг. Иргэд ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн зардаг худалдааны төвөөр орж гараад, эх орныхоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авчихна. Үйлдвэрлэгчид ч бараагаа зарах гэж үйлээ үзэж, үзэсгэлэн худалдаа хүлээгээд суухгүй амар.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан