Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гаригт Хөтөлийн цементийн шинэ үйлдвэрийн нээлтэд оролцохын зэрэгцээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл, “Эрэл” цементийн үйлдвэрийн ажилтай танилцлаа. Энэ удаа 30 жилийн хугацаатай концессийн гэрээгээр “QSC” компанид удирдлага, менежментийг нь шилжүүлээд байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг онцолж байна.
Тус үйлдвэрт 700 сая долларын хөрөнгө оруулалт хийж, ангижруулсан төмөр боловсруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Үйлдвэрийн өртөтгөл, шинэчлэлийн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлантай ярилцлаа.
-Төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил ямар шатандаа явна?
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1993 онд анхны хайлуулалтаа хийгээд, 1994 онд улсын комисс хүлээж авсан. Гэхдээ үйлдвэрийн тоног төхөөрөмж Япон улсын Засгийн газрын тусламжаар ирсэн 1970-аад оны тоног төхөөрөмж юм билээ.
Түүнээс хойш өдий хүртэл зах зээлийн үед ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй явж байна. Бид тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Тэгэхээр цаашдаа 70-80 жил чөлөөтэй ажиллах боломжтой. Хийх ёстой үйлчилгээ тодорхой хугацаанд нь хийгээд явахад үйлдвэрийн ашиглалтын хугацаанд санаа зовох юмгүй гэж бодож байна.
-Хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулжээ?
-Олборлосон төмрийн хүдрээ хуурай соронзон аргаар баяжуулна. Бид хоёр уурхайгаа нээж, хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан.
Уул уурхай металлургийн цогцолбор байгуулахад 700 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс бид 89 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Төмөртэйн ордод АНУ-ын “Трио” фирмийн 750 тонн цагийн хүчин чадалтай үйлдвэр суурилагдаад дууссан, цахилгааны монтажийн ажил үлдсэн. Хуурай соронзон аргаар баяжуулсны дараагийн үе шат нь нойтон аргаар баяжуулах үйлдвэр. Энэ үйлдвэр нэг сая тонн хуурай соронзон аргаар баяжуулсан хүдрээр тэжээгдэж, 650 мянган тоннын нойтон баяжмал боловсруулна.
Одоогийн байдлаар үйлдвэр 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явна. Хаягдлын аж ахуй, цахилгааны монтажийг хийчихвэл ашиглалтад ороход бэлэн болно. Энэ бол анхан шатны хуурай соронзон аргаар баяжуулсны дараагийн үе шат. Нойтон аргаар баяжуулснаар нэмүү өртөг шингэж байна гэж ойлгож болно.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?
-Хоёр шатны үйл ажиллагаа явж, уул уурхай металлургийн цогцолбор байгуулахад 700 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс бид 89 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
-Монгол Улс жилд хэдэн тонн ган хэрэглэж байгаа бол?
-Жилд 280-290 мянган тонн гангийн хэрэглээтэй байгаа. Манай улс бүх гангийн хэрэглээний бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Хадаас, төмөр утас, төмөр замын рейлс, байшин барилгын бүх ган бүтцүүдийг импортоор авч байна. Манай үйлдвэрийнхэн үүнийг халъя, ингэснээр гадагшлах валютыг дотооддоо үлдээх, цаашлаад экспортыг дэмжих зорилготой.
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний эцсийн зорилго. Ингэснээр манай улсын тулгуур хөгжлийг тодорхойлох үндсэн материалуудын нэг ган бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ. Энэ бүхэн улс орны хөгжилд маш том дэвшил авчирна гэж үзэж байгаа.
Төмөрлөгийн үйлдвэр баригдаж дуусахад дотоодын зах зээлийг 100 хувь хангана. Цаашид үйлдвэр аж ахуйн нэгж, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр дотоодын хэрэглээ өсөх байх. Тэр үед 70-80 хувийг хангах боломжтой.
-Хэзээнээс ган үйлдвэрлэж эхлэх вэ?
-Дараагийн ажлуудыг ТЭЗҮ-ийн дагуу хийнэ. Дөрвөн жилийн дотор Монгол Улс анхны ган хайлуулаад, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Манай ТЭЗҮ-ийг металлургийн үйлдвэрлэлээр дэлхийд шалгарсан Канадын үйлдвэр хийж байгаа.
-Төмөрлөгийн үйлдвэр дотоодын хэрэгцээний хэчнээн хувийг хангах вэ?
-Манай үйлдвэр баригдаж дуусахад дотоодын зах зээлийг 100 хувь хангана. Цаашид үйлдвэр аж ахуйн нэгж, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр дотоодын хэрэглээ өсөх байх. Тэр үед 70-80 хувийг хангах боломжтой.
-Танай үйлдвэр бүтээгдэхүүнээ шинжилдэг лабораторитой болсон гэж дуулсан?
-Үйлдвэрийн бас нэг давуу тал бол Сургалт, судалгааны албатай болж, лабораторио маш сайн хөгжүүлсэн. Бид арматуртаа бөх бат чанар, шаардлагатай орц найрлагыг хангасан эсэхээ шинжилж явдаг.
Өдөр болгон бүтээгдэхүүнийхээ дээжийг авч, 10 жилийн хугацаанд лабораторидоо хадгалдаг. Барилга олон жилийн настай, ямар нэг асуудал гарвал тэр барилгад хэрэглэсэн арматурын дээжийг гаргаж ирнэ гэсэн үг.
-Манай улс төмрийн хүдрийн хэдий хэмжээний нөөцтэй вэ?
-Монгол Улс төмрийн хүдрийн арвин нөөцтэй. Социализмын үед алтны судалгаа голчлон хийсэн учраас төмрийн хүдрийн эрэл хайгуулыг төдийлэн сайн хийгээгүй. Энэ нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай улсын тулгамдсан асуудал.
-Арматурын үнэ ямар байгаа вэ?
-Нэг сая 120 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь импортын арматураас арай хямд. Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд үнийг тогтвортой барьж байгаа.
-Төмөрлөгийн үйлдвэр хэчнээн ажилтантай вэ?
-1446 ажилтантай. Үйлдвэрээ өргөтгөхийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Нойтон баяжуулах үйлдвэр байгуулагдахад 100-гаад хүн ажлын байраар хангагдана. Ажлын байрыг нэмэхээс гадна ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээнд өсгөх зорилт тавиад ажиллаж байна. Бид арматураар зогсохгүй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. Энэ бүхэн дээр ажлын байр нэмэгдэх юм.
Энэ бол 100-гаад жилийн настай үйлдвэр. Үйлдвэрийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээд явах учир цаашид үнэ цэнээ алдахгүй. Мөн 100 гаруй жил чөлөөтэй ашиглах төмрийн хүдрийн нөөц байна.
-Концессийн гэрээг 30 жилээр хийсэн. Гэрээнд заасан хугацаа дуусахад тоног төхөөрөмж нь хуучирч үнэ цэнэгүй болсон үйлдвэр улсад буцааж өгөх нь гэсэн хардлага байна?
-Энэ бол 100-гаад жилийн настай үйлдвэр. Үйлдвэрийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээд явах учир цаашид үнэ цэнээ алдахгүй. Мөн 100 гаруй жил чөлөөтэй ашиглах төмрийн хүдрийн нөөц байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа санал, хүсэлт юу байгааг үйлдвэрийн удирдлагуудаас асуулаа.
“Үйлдвэрийн бүсийн ойр орчмын газруудыг аж ахуйн нэгжүүд бүгдийг авчихсан байна. Бид нойтон баяжуулалт хийх газрыг авах гэж нэлээд ажил болсон. Цаашид энд уул уурхай, металлургийн цогцолбор байгуулагдана. Үйлдвэрийн ойролцоох газрыг эзэмшилдээ авах хэрэгтэй байгаа” гэж гүйцэтгэх захирал Д.Батжавхлан ярилаа.
Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхийг аймгийн Засаг дарга С.Насанбатад үүрэг болгов. Засаг дарга С.Насанбат “Газрын асуудлыг шийдэх бүрэн боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.
Гэрэл зургуудыг MPA PHOTO/byamba-ochir