gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөө нар “Сүйдсэн байгаль, саармагтсан төрөө аварна” гэв

Нийгэм
2012-04-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-04-23
Монголд үйл ажиллагаа явуулж буй бөөгийн холбоод, зайран, удгад, бөө судлаачид нэгдэхээр болов. Өнгөрсөн баасан гарагт "Цэцэг" зочид буудлын хурлын танхимд болсон "Бөөгийн их хуралдай"-д 120 гаруй зайран, удган хүрэлцэн иржээ.

Энэ их хуралдайгаар тэд "Монголын бөөгийн нэгдсэн эвлэл"-ийг байгууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон гол учир нь сүүлийн жилүүдэд бөө олноор төрж байгаа, мөн бөөтэй холбоотой зүй бус үйлдлүүд удаа дараа гарч удам залгасан бөө нарын нэр төрд сөргөөр нөлөөлж буйтай холбоотой аж. Тиймээс үүнийг таслан зогсооход гол анхаарлаа хандуулах гэнэ.

Мөн улстөрчдийн гоомой шийдвэрээс болж сүйдэж буй унаган байгалийг сэргээх, төр улсаа төвхнүүлэхэд "Бид хамгийн ихээр нөлөөлж чадна" хэмээн ийнхүү нэгдэхээр шийджээ. Монголд өдгөө 12 мянга гаруй зайран, удган бий гэсэн албан бус судалгаа байдаг аж. Одоогоос найман зууны тэртээд Монгол хэмээх их гүрэн дэлхийн талыг эзэлж явсан удаатай. Энэ ялалт, амжилтад монголчуудын уламжлалт шашин бөө мөргөлийн гүйцэтгэсэн үүрэг арвин гэх.

Гэтэл нийгэм цаг үеийн ороо бусгаа үед бөөг шүтэгчид эрс цөөрч, Буддын шашныг бишрэх болсоноор энэ уламжлал устахад хүрч байв. Сүүлийн таван жилийн дотор бөөгийн их дайрлага бууж байна гэх нэрийдлээр бөө, удган борооны дараах мөөг шиг олширсон. Бөөгийн ямар ч удам угсаагүй, бие нь өвдөөд зовлонгоос ангижрах гэж зайран, удганыг зорьж очсон хүмүүсийг хүртэл "Өө та угтай /удамтай/ юм байна. Даруйхан сахиусаа ав. Тэгэхгүй бол танай удам угсаа, хамаатан саданд чинь гай тохионо" хэмээн дарамт үзүүлнэ.

Түүгээр ч үл барам хэдэн сая төгрөг нэхэж, өдрийнхөө хоолыг яая даа гэж байсан иргэдийг хүндрүүлэх болсон нь хэтрэв. Тэр ч атугай бөө нэрээр бизнес хийгчид олширч, хүний алтан амь, эд агуурст халдах болсон Төрийн тэргүүн үүнд эмзэглэн, бөөг бөөлүүлэхгүй байх зарлиг хүртэл гаргахаар шийдэв. Үүсээд буй дээрх сөрөг байдлаас ангижрахад бөө нар тус, тусдаа байх биш хүчээ нэгтгэснээр амжилтад хүрэх гэнэ. Тэднийг ийнхүү нэгтгэх санааг гаргасан хүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Д.Жаргалсайхан аж. Гадаад, дотоодод танил тал ихтэй, төрийн чухал албан тушаал хашиж байсан гэх түүнийг зайран, удгад нэгдсэн эвлэлийнхээ ерөнхийлөгчөөр сонгожээ.

Д.Жаргалсайхан мөн шашин судлалаар нэлээд мэргэшсэн нэгэн гэнэ. Их хуралдайд ирсэн төлөөлөгчид түүнийг "Бидэнд хамгийн их тус болж чадах хүн" хэмээн онцолсон. Ерөнхийлөгчийн гаргахаар зэхэж буй бөө бөөлүүлэхгүй байх зарлигийн талаар тэрбээр "Би байсан цагт ийм асуудал үүсгэхгүй" гэж ам бардам хариулт өгч байлаа.

БӨӨ НАРЫГ ҮНЭМЛЭХЖҮҮЛНЭ

Их хуралдайд хүрэлцэн ирсэн зарим зайран, удгадын байр суурийг сонслоо. Азийн бөөгийн "Тив дэлхий холбоо", Монгол бөөгийн "Голомт" төвийн тэргүүн Ш.Сүхбат "Бид энэхүү их хурлаараа хуурамч бөө гээд байгаа хүмүүсийг нэн түрүүнд цэгцлэх талаар ярьлаа. Ингэхдээ тухайн бөөд үнэхээр итгэл үнэмшил байна уу. Бөөгийн уг удам, онгодтой эсэхийг нь шалгана. Ингэснээр иргэдэд илүү итгэл үнэмшил төрүүлнэ гэсэн үг. Бас бөөгийн зүй бус бизнест өртөхгүй болно" гэлээ.

Монголд халх, урианхай, хотгойд, буриад, дархад гэсэн бөөгийн язгуурын таван ястан байдаг. Гэтэл энэ таваас одоо уламжлал, зан заншлаа хадгалж үлдсэн нь дархад, буриад, урианхай бөө гэнэ. Урианхайн зайран, Азийн бөөгийн "Тив дэлхий" холбооны гишүүн Д.Дарьчулуунаас бөө нар төрийг цэгцэлж сайхан болгох талаар асуухад "Өвгөдийн ариун сүнс буугаад ирчихлээ. Бидний төр тун удахгүй аврагдах болно. Хуурамч бөө нар ч цагийн жамаар аяндаа цэгцэрнэ" гэсэн.

Түүнчлэн жинхэнэ бөө хүн гэж хэнийг хэлэх, сахиусаа аваад хэдэн жил болсон хүнд шүтэж болох, бөөгийн багш нэрийдлээр их мөнгө, эд агуурс нэхдэг нь байж болох асуудал уу зэрэг асуултын хариултыг Монгол бөөгийн "Голомт" төвийн дэд тэргүүн, удган Д.Энхжаргалаас лавлалаа. Тэрбээр "Би сахиусаа аваад 18 жил болж байна. Бөө болж байгаа хүн гурван жил явган буюу манжигаар бөөлөх ёстой. Энэ хугацаанд багшийгаа дагаж тахилга, тайллага хийж болно. Миний хувьд шавь нартаа тэр хугацаанд засал битгий хий гэж захьдаг. Харин өөрийгөө турших журмаар хүний төөрөг, заяа үзэж болно. Гэхдээ шавиасаа их мөнгө нэхнэ гэдэг байж болохгүй. Тэр хүний амьдрал ямар ч байж болно шүү дээ. Таван мянган төгрөг, дээлийн торгоор онгодыг нь оруулсан шавь надад бий. Дээр үед багш болох хүндээ халуун хошуутай есөн ширхэг мал өгдөг байсан" гэлээ.

Тэд ийн хариулсан. Сүүлийн хоёр жилийн дотор бөөтэй холбоотой хүн амины хэрэг хоёр, шалзалж түлсэн хэрэг дөрөв, машин шатаасан нэг, хүчингийн хоёр хэрэг тус, тус гарчээ. Ийм хэргүүдийн талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Ямартай ч эцэг өвгөдөөс уламжлан ирсэн бөө мөргөлийг ард түмэн айх аюулгүй шүтэж, бишрэх цаг тун удахгүй ирэх нь ээ. Гэхдээ энэ тал дээр төрийн дэмжлэг маш муу байгааг тэд онцолсон.

Л.Баатархүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан