Хятадууд
тус компаний хувийг авах сонирхолтой байгааг няцаалаа
Оюу толгойн ордод ажиллаж байгаа “Айвенхоу майнз” компанийн арав шахам хувийг
эзэмшиж байгаа дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг “Рио тинто”
компани саяхан судалгаа хийжээ.
Тус компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал Эндрю Катбертсоны мэдээлснээр
манай таван аймаг, нийслэлийг хамарсан судалгаанд оролцогсдын 79,5 хувь нь
хэрвээ УИХ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталбал зэсийн үйлдвэрийн
ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үлдэх 20,5 хувь нь төслийг дэмжихгүй
гэдгээ илэрхийлжээ. Энэ судалгааг “Сант марал” сангаар хийлгэсэн байна.
Судалгааны талаар Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу майнз” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Жон Макен, Монголын жирийн иргэд энэ төслийг эхлүүлэх цаг болсныг
хэлж байгааг судалгааны дүн харууллаа. Төсөл эхэлснээс хойш гурван жилийн
дотор бид шууд болон шууд бусаар арван мянган ажлын байрыг гаргана гэсэн амлалтаа
биелүүлнэ гэж байна. Дээрх мэдээллийн дараа “Рио тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх
захирал Э.Катбертсоноос зарим зүйлийг тодруулав.
-Судалгааг яагаад хийлгэх
болов?
-Манай компани Монголд анх 1995 онд орж ирсэн. Түүнээс хойш хугацаанд иргэдийн
санаа бодлыг сонсъё, ойлгоё гэдэг үүднээс энэ судалгааг анх удаа хийж байна. Энэ
бол эхнийх. Гэрээ байгуулагдаж, төсөл хэрэгжиж эхэлбэл дахин явуулна. Бид ер
нь хөрөнгө оруулж байгаа газраа иргэдийн санаа бодлыг аль болох сонсохыг
хичээдэг.
-Танайх Оюу толгой ордод буюу “Айвенхоу
майнз”-д хөрөнгө дахин оруулах уу?
-Бид Монголын төр, засгаас Оюу толгойн төсөл дээр хоёр талын харилцан
ашигтай гэрээ байгуулбал маргаашнаас нь дахин хөрөнгө оруулж үйлдвэрийг эхлүүлнэ.
Үүнийг монголчуудын дийлэнх нь хүсч байгааг судалгаа харууллаа шүү дээ.
-Хятадууд “Рио тинто”-г худалдан авах
санал тавьсан гээд байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Ямар ч байсан “Би Эйч Пи”-гээс ийм санал тавьсан. хятадуудын хувьд ийм
сонирхол байгаа юм шиг байна лээ. Гэхдээ энэ бол албан ёсны санал биш. Энэ
хоёр асуудлаар би сайн мэдэхгүй, Лондон дахь манай төв компанийнхан хариу өгөх
байх гэв.
Дээрх мэдээллийн дагуу гадаадын мэдээллийн эх сурвалжийг үзвэл “ВНР” корпораци
“Рио тинто”-г худалдан авахаар 140 тэрбум гаруй ам.доллар санал болгосон ч үүнийг
“Рио тинто” зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл байна. Үүний хариуд ч гэх юмуу хятадууд
“Рио тинто”-д түүнээс их буюу 200 тэрбум ам.доларын санал тавьж магадгүй
байгаа талаар “Financial times”-т мөн
мэдээлжээ. Үүнийг мөн хүлээж авахгүй гэдгээ “Рио тинто” албан ёсоор мэдэгдээд
энэ бол хангалттай санал биш гэсэн байна. Хятадын компани “Рио тинто”-г авах
санал нь Австралийн улс төрийг хямралд хүргэх магадлалтай гэж гадаадын хэвлэлүүд
бичсэн байна. Учир нь “ВНР” нь Лондонд төвтэй, Австралид байрладаг хамтарсан
корпорац. “Рио тинто”-гийн томоохон уурхайнууд Австралид байрладаг бөгөөд
үйл ажиллагааных нь 55 хувь энэ улсад төвлөрдөг. Тиймээс дээрх хоёр компанийн
үйл ажиллагаа хоёулаа Австралийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг
байна. Саяхан тус улсын Ерөнхий сайдаар томилогдсон Кевин Рудд тус улсын
худалдааны хамгийн том түнш болох Хятад улсыг гомдоохгүй байх тал дээр
анхаарах төлөвтэй байгаа ч “ВНР”-ын саналыг сайтар авч хэлэлцэх ёстой гэсэн
байр суурьтай байгаа гэнэ.
Б.Болд