Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-24-ний хооронд Бүгд найрамдах Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн юм. Ерөнхийлөгчийг дагалдан төрийн байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн 90 орчим төлөөлөл Энэтхэгийг зорьсон.
Айлчлалын багт Ерөнхийлөгч Х.Баттулгын Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат, бие төлөөлөгч Д.Дагвадорж, Б.Бямбасайхан нар багтсан.
Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Tata power solar” компанийн тоног төхөөрөмжийн үйлдвэртэй айлчлалын сүүлийн өдөр танилцсан байна.
Монголын бизнесийн зөвлөлийн захирал, Ерөнхийлөгчийн сэргээгдэх эрчим хүч хариуцан бие төлөөлөгч Б.Бямбасайхан, "БНЭУ дэлхийн гуравдагч том эрчим хүч хэрэглэгч орон. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг сүүлийн үед түлхүү хэрэглэж байна. Энэтхэгийн суурилуулсан нарны эрчим хүчний нийт хавтан 24 мянган мГв хэмжээтэй цахилгаан үйлдвэрлэж байгаа нь дэлхийд тавдугаарт орно. “Тата пауэр солар” компани жилд 150 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй, нийт 650 мянган ажилтантай. Хамгийн үр ашигтай нарны хавтангийн технологийг худалдаалдаг тул хамтран ажиллахаар санал солилцлоо. Түүнчлэн манай улсад хэрэгжиж байгаа Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилгыг Энэтхэг улсаас хэрхэн дэмжиж оролцох талаар ярилцсан. “Тата пауэр солар” компанийн төлөөлөгчид удахгүй Монголд айлчлахын сацуу төслийн талаар илүү ойлголттой болж, хамтарсан судалгаа хийхээр тохиролцлоо” гэсэн юм.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүний арвин нөөцтэй, энэ салбарыг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой орон. 1200 мгв эрчим хүч худалдах боломжтой.
Дээрх компани Энэтхэгийн зах зээлд хамгийн хямд нарны хавтангаас гадна салхи, бусад эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан нийлүүлэх чадавхтай аж.
Энэтхэгч үйлдвэрлэгчид эрчим хүчээ дамжуулах, түгээх сүлжээгээр тодорхой хугацаанд үнэгүй дамжуулдаг тул зардал бага байх боломжтой гэнэ. Мөн Засгийн газраас нь газрын болон бусад татварын хөнгөлөлт үзүүлдэг байна.
Хамгийн үр ашигтай менежменттэйд тооцогддог “Тата пауэр солар” компани дотоодын зах зээлээсээ хали, технологио экспортлох сонирхолтой аж.