gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Арсланхуяг: Фэйсбүүк гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсон тул энэ компани Монголд төлөөлөгчийн газраа нээх ёстой

Б.Чимэг
Нийгэм
2019-04-02
0
Twitter logo

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” сэдэвт хурал Блү Скай зочид буудалд болж байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг хуралд оролцож, мэдээлэл өгөв. Тэрээр  Монголчуудын хамгийн өргөн хэрэглэж буй фэйсбүүк хэдийнэ гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсныг анхаарууллаа. Учир нь гэмт хэрэгтнүүд цахим орчинд бусдын зургийг ашиглан хуурамч хаяг үүсгэх, худлаа мэдээлэл түгээх, хүүхдийг садар самуунд уруу татах, зүй бус бичлэг тараах, бусдыг гүтгэх, доромжлох хэргүүдийг үйлддэг байна.

Өнгөрсөн хугацаанд тус хэлтсээс 25 группийг хаалгах хүсэлтээ Фэйсбүүк компанид тавихад 21-ийг нь хаажээ. Хэдийгээр Монгол хүн ам цөөнтэй улс боловч нэг өдөрт фэйсбүүкт зарцуулж буй хугацаа нь их, хэрэглэгч олонтой зэргийг харгалзан Монголд төлөөлөгчийн газар нээх шаардлагатай.  Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа хийх ёстой гэв. Харин АНУ-д төвтэй, Фэйсбүүк компаниас одоогоор Монголд төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөгүй гэж хариулдаг байна.          

Уг нь 13 нас хүрсэн хүүхэд энэ сүлжээний хэрэглэгч болох ёстой. 

Г.Арсланхуяг дарга АНУ-д ажиллах хугацаандаа биеэ үнэлэхийг уриалан дуудсан агуулга бүхий бичлэгийг хувийн фэйсбүүк хаягаасаа оруулах гэж оролдон, туршилт явуулжээ. Тус улс дахь хууль тогтоомж илүү тодорхой нарийн, контентийн шүүлтүүрийг ягштал мөрддөг тул бичлэг оруулах боломжгүй байсан байна. Харин Монголд яг адилхан бичлэг ашиглан туршихад хэдий хууль бус бичлэг байсан ч шууд түгээх боломж нээлттэй байжээ.

Тэгэхээр Фэйсбүүк компанийн улс бүрт мөрдөж буй бодлого чухал гэдгийг Г.Арсланхуяг дарга онцлов. Тус компанийн Монголыг хариуцсан газарт нэг л монгол хүн ажилладаг, тэр хүн хаштаг ашиглан, хууль бус контентод хяналт тавьж байгаа ч хангалтгүй. Иймд Цагдаагийн ерөнхий газарт зохих эрхийг шилжүүлбэл зүй бус контентийг өөрсдөө хянах, устгах боломжтойг анхаарууллаа.          

ЖОРЖ ЧЭН: ФЭЙСБҮҮК 3.3 ТЭРБУМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ТУЛ БҮХ ПОСТЫГ ХЯНАХ БОЛОМЖГҮЙ 

Энэ хуралд Фэйсбүүк ХК-ийн Тайвань, Хонконг, Монгол Улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн оролцсоноороо онцлог байв. Тэрээр дараах мэдээллийг өгөв:

Өдөр бүр 1 тэрбум гэрэл зургийг фэйсбүүк хэрэглэгчид түгээдэг. Дэлхий даяар 3.3 тэрбум хүн энэ үйлчилгээг хэрэглэж байна. Иргэдээс гадна дэлхийн нийт Засгийн газрын 91 хувь фэйсбүүкт хаягтай, 109 төрийн тэргүүн, 86 Ерөнхий сайд, 72 гадаад хэргийн сайд ашиглаж байна. 

Тус компани Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран ажилладаг. Удахгүй ХХЗХ-нд тусгай суваг нээн, зүй бус, хууль бус контентыг хянахад хамтран ажиллах юм байна. Уг нь 13 нас хүрсэн хүүхэд энэ сүлжээний хэрэглэгч болох ёстой. Мөн тус компани маш олон хэрэглэгчтэй, тэдний өдөр бүр түгээж буй бүх мэдээллийг хянах боломжгүй аж. Иймд зүй бус, хууль бус, хүүхдэд сөргөөр нөлөөлөх контентийг бидэн рүү эргээд тайлагнан мэдээлбэл бид яаралтай арга хэмжээ авна гэж тайлбарласан юм. 

Гэвч дийлэнх иргэний англи хэлний мэдлэг сайн биш тул зүй бус үг хэллэгтэй, гэрэл зураг агуулсан контентийг хэрхэн мэдээлэхээ (report) мэддэггүй. Иймд энэ талын мэдээлэл зөвлөгөөг монгол хэл дээр бэлтгэн, түгээх шаардлага байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцолж байв.   

ФЭЙСБҮҮК, ТВИТТЕР, ИНСТАГРАМ ГЭХ МЭТ ПЛАТФОРМУУД ИРГЭДИЙН САНАЛ ГОМДЛЫГ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ БҮРДҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Тэгвэл бусад улсууд цахим орчинд үйлдэж буй гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш

Олон нийтийн мэдлэг хандлагаас гадна хууль тогтоомж хүчтэй нөлөө үзүүлдэг жишээг Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш тайлбарлав. ХБНГУ-д гэхэд цахим сүлжээ эрхлэгч компаниудад өндөр шаардлага тавьсан хууль баталжээ. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм гэх мэт платформууд иргэдийн санал гомдлыг барагдуулах механизм бүрдүүлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол 200 сая евро хүртэл хэмжээний торгууль төлөх юм. Мөн дээрх компаниуд хагас жил тутамд тайлангаа тавьж, хэчнээн иргэн ямар гомдол мэдүүлсэн, тэдгээрийг ямар хугацаанд, хэрхэн шийдвэрлэснээ танилцуулах үүрэгтэй аж.

Иймд хууль тогтоомждоо цахим сүлжээ эрхлэгчдийн үүргийг тодорхой тусгах замаар цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах боломжтой гэж Нийлс Хегевиш онцолсон юм.       

Төгсгөлд нь хэлэхэд манай улс мэдээллийн аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй орны тоонд багтдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хэн хангах, төрийн болон хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах, мэдээллийг түгээхдээ иргэд ямар журам мөрдөх нь одоог хүртэл тодорхойгүй байна.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан