“GoGo-ийн асуултууд” булангийн энэ удаагийн дугаарт "Pro" театрын жүжигчин Э.Буд-Эрдэнэ оролцлоо.
Бид түүнийг Щелкунчик буюу “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” жүжигт бэлдэж байх үеэр нь зорьж очсон юм.
Тэрээр ОХУ-д жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан цагийн зургаан найз хамтран "Pro" театрыг үүсгэн байгуулжээ. “Цөмөгч цэрэг ба Хулганы хаан” тус театрын тав дахь бие даасан уран бүтээл аж.

Жүжигчнээр ажиллах нь маш олон давуу талтай, бүх мэргэжлийг туршиж үзэх боломжтойгоороо онцлог байдаг гэж Э.Буд-Эрдэнэ хэлсэн юм. Чөлөөт цагаараа хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, ном унших, гадуур зугаалах дуртайгаа хуваалцав.
Өөрийгөө амьтантай зүйрлээч гэх асуултад тэрээр “Сармагчин байх байсан болов уу, би их хөдөлгөөнтэй, сахилгагүй л дээ” гэж тодорхойлсон юм.
Өөрийнхөөрөө байх зарчмыг амьдралдаа байнга тавьж, “өчигдөр сайн байсан шүү, өнөөдөр илүү их хичээгээрэй гэж өөрийгөө зоригжуулдаг” хэмээв. Тэрбээр хосуудын харилцаанд хүндлэл, итгэлцэл, ярилцаж байх нь бат бэх болгодог суурь нь гэж чухалчиллаа.
“Цөмөгч цэрэг ба хулганы хаан” жүжиг арванхоёрдугаар сарын 3-аас эхлэн РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвд тоглогдох юм. Ингээд түүнийг “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү.
БИЧЛЭГ: