gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кубын Элчин сайд: Монголчуудад аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж маш их бий

Б.Нямдарь
Элчин сайд
2019-09-16
207
Twitter logo
 
Б.Нямдарь
207
Twitter logo
Элчин сайд
2019-09-16

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг GoGo.mn сайтын Элчин сайд булангийнхаа ээлжит зочноор урилаа. Тэрээр Монгол Улсад элчин сайдаар томилогдон ажилахаасаа өмнө Канадын Торонто хот дахь Кубын Ерөнхий Консулын газрын консул, Куба Улсын Гадаад харилцааны яаманд олон талт асуудал эрхэлсэн ерөнхий газрын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. 

"МАНАЙ УЛС ӨНГӨРСӨН 10 ЖИЛД ЭРҮҮЛ МЭНД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРАА ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН"

-Урилгыг минь хүлээн авсанд маш их баярлалаа. 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийхээр төлөвлөж буй зүйлс юу байна вэ?
-Юун түрүүнд Куба Улсын 11 сая гаруй ард иргэдийг төлөөлж буй энэхүү бяцхан газарт маань тавтай морилно уу. Куба Улсаас Монголд суугаа Элчин сайдын хувиар намайг ярилцлагын буландаа урьсанд GoGo.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. 

Энэхүү 60 жилийн ой нь Куба Улсын хувьд маш чухал бөгөөд Монголын албаны төлөөллүүдийн хамтаар ёслол төгөлдөр тэмдэглэхээр төлөвлөж байна. 

БНКУ болон БНМАУ нь 1960 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг бид ирэх жил тэмдэглэн өнгөрүүлнэ. Куба бол Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны Америк тивийн улс юм. 60 жил гэдэг багагүй урт хугацаа. Бид энэ хугацаанд маш олон зүйлд хамтдаа хүрч нөхөрлөлөө бататгасан. Мөн бид хоёр улсын эв санааны нэгдэл, энх тайван хөгжлийг бий болгох зорилгоор үндэсний хамтын нийгэмлэгийн нэг хэсэг байсаар ирсэн. Энэхүү 60 жилийн ой нь Куба Улсын хувьд маш чухал бөгөөд Монголын албаны төлөөллүүдийн хамтаар ёслол төгөлдөр тэмдэглэхээр төлөвлөж байна. Мөн ингэснээр бид улс төр, нийгэм, эдийн засаг гээд бидний олон төрлийн харилцаа чухам ямар түвшинд байгааг тодорхойлох боломжтой. 

Тиймээс ирэх жил бид хамтдаа хэд хэдэн үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулж хоёр улсын хувьд маш чухал ойг тэмдэглэн өнгөрүүлэх болно. Түүх сөхвөл, Куба Улсын Ерөнхийлөгч асан Раул Кастро Монгол Улсад ирж байсан бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Куба Улсад 2016 онд айлчилж байсан. Өнөөг хүртэлх энэхүү 60 жилийн хугацаанд хоёр улсын хувьд ижил төстэй олон түүх байгаа ба цаашдаа ч бид хамтран ажилласаар байх болно. 

-Куба Улсын эдийн засгийн голлох бүтээгдэхүүн юу байдаг вэ?
-Бүгд Найрамдах Куба Улс 109 884 км2 талбай бүхий жижиг арлын орон бөгөөд Монгол Улстай харьцуулахад газар нутгийн хэмжээгээр 14 дахин бага юм. Өнгөрсөн хугацаанд бид зарим салбараа сайтар хөгжүүлж чадсан ба тэр дундаа элсэн чихэр, чихрийн нишингэ зэрэг нь социалист нийгмийн үед бидний үндсэн гол бүтээгдэхүүн байсан. Мөн бид никель, ром, тамхи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийг үйлдвэрлэдэг.

Бид бүхий л салбарын бүтээгдэхүүний чанараа сайн хэвээр байлгахыг эрмэлздэг ба нэн ялангуяа сайн чанарын никелийн үйлдвэрлэлтээ хэвээр хадгалсаар ирсэн. Мөн тамхи, элсэн чихэр, цитрусны төрлийн ургамал болон кофег өнөөг хүртэл тогтвортой үйлдвэрлэсээр л байна. Одоогоор дээрх бүтээгдэхүүнүүд бидний эдийн засгийн голлох бараа хэвээр байгаа ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ тэр дундаа Куба Улсын хувьд экспортын голлох бүтээгдэхүүн болох эмийн үйлдвэрлэлтээ хөгжүүлж чадсан. 

-Та сая эрүүл мэндийн үйлчилгээг дурдлаа. Монгол Улс руу чиглэсэн энэ төрлийн үйлчилгээ, экспорт бий юу?
-Өнгөрсөн хугацаанд буюу Куба болон Монголын социализмын үеэс хоорондоо харилцан худалдаа хийдэг байсан ба бид голлох бүтээгдэхүүнүүдээ экспортолдог байсан. Жишээ нь Монголоос арьс, шир, даавуу, мах авдаг байсан нь худалдааны барааны ихэнх хувийг эзэлдэг байсан бол бид чихрийн нишингэ, архи, нимбэг гэх мэт бүтээгдэхүүнийг экспортолдог байлаа. Харин одоо бид Монголд үзүүлэх биотехнологийн эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн үйлчилгээний салбар голлож байгаа ба энэ нь нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд хамтран ажиллаж байгаа нэгэн хэлбэр юм. 

"КУБА УЛСАД СУРЧ БАЙГАА МОНГОЛ ОЮУТНУУДЫН ИХЭНХ НЬ АНАГААХ, ИНЖЕНЕРИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШИЖ БАЙНА"

-Одоогоор Монголын хэдэн оюутан Куба Улсад тэр дундаа анагаахын салбарт суралцаж байгаа вэ?
-Бид 1963 оноос хойш монголчуудад тэтгэлэг олгож эхэлсэн түүхтэй ба уг тэтгэлэгээр өдгөө 175 монгол оюутан Кубад суралцаж төгсчээ. Гэхдээ Монголчуудад үзүүлсэн Куба Улсын тэтгэлэгийн туслалцааг энэхүү тоон дүнгээр шууд дүгнэх боломжгүй гэдгийг дурдах хэрэгтэй байх. Одоогийн байдлаар нийт 19 монгол оюутан Кубад сурч байгаагийн ихэнх нь эмч болон инженерийн мэргэжлээр сурч байна. Эдгээр оюутнууд сургуулиа төгсөөд сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин болж эх орондоо ирж ажиллах болно. Бид жил бүр гурван тэтгэлэгийг монголчуудад санал болгодог бөгөөд энэхүү боломжийг ашиглан хүүхэд залуус Кубын их сургуулиудад гол төлөв анагаах болон инженерийн чиглэлээр суралцдаг.  

Куба Улс 4-5 сая хүн амтай байхдаа ердөө 3000 гаруй эмчтэй байсан ч өдгөө 100 хүнд нэг эмч ногддог нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн сайн үзүүлэлтийн нэг болсон 

-Монголд Куба Улстай эмч, сувилагчдын туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг үү?
-Эдийн засгийн худалдааны талаар дээр дурдсанчлан манай улсын дөрвөн эмч Монголд туршлага солилцохоор ажиллаж байна. Тэдгээр эмч Куба Улсын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагаа Монголын зарим эмнэлэг, клиникүүдийн эмч мэргэжилтнүүдтэй хуваалцаж байна. Хоёр жилийн өмнөөс энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн нь өдгөө бидний хувьд маш том алхам болсон. Хоёр улсын их сургуулийн цол зэргийг харилцан хүлээн зөвшөөрдөг нь томоохон дауу тал болж Кубад суралцаж ирсэн оюутнууд Монголд ирээд ажиллах бүрэн боломжоор хангагддаг нь сайшаалтай. Нэг үгээр эрүүл мэндийн салбар дахь бидний эдийн засгийн харилцаа нь анагаах ухааны салбар, түүний мэдлэг туршлагыг солилцох байдлаар хэрэгжиж байна гэсэн үг. 

-Куба Улс эрүүл мэндийн салбараа хэрхэн хөгжүүлж чадсан нь их сонирхол татаж байна.
-Бид 1959 оны хувьсгалын ялалтаас хойш буюу маш эртнээс энэ салбараа хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед Куба Улс 4-5 сая хүн амтай байхдаа ердөө 3000 гаруй эмчтэй байсан. Нөгөө талдаа хувьсгал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах томоохон гол зорилгыг бий болгосон. Тиймээс бид анагаахын салбарын олон хөтөлбөрийг зоригтойгоор эхлүүлсэн юм. Тэр үеэс хойш өдийг хүртэл 100 мянга гаруй эмч бэлтгэгдэж өдгөө ард иргэдэд хангалттай тооны эмч ногддог болсон. Тодруулбал, 100 хүнд нэг эмч ногддог нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн сайн үзүүлэлтийн нэг юм. Хувьсгал эхэлснээс хойш маш цөөн тооны куба эмч байсан ч өдгөө Африкийн нийт 58 орны анагаахын салбарын боловсон хүчинтэй дүйцэхүйц хэмжээний эмч нартай болсон. 

Түүнээс гадна бид олон тооны гуравдагч хөршдөө дэмжлэг үзүүлж оюутнуудыг нь тэтгэлэгт хөтөлбөрөөр үнэ төлбөргүй Куба Улсад суралцуулдаг. Одоогоор олон улсын 19 мянга орчим оюутан Куба Улсад үнэ төлбөргүй суралцаж байгаа бөгөөд үүнийг өөрийн улсдаа тус мэргэжлээр хангалттай сайн боловсрол эзэмших боломжгүй орнуудад Куба Улсын Засгийн газар болон ард түмний зүгээс үзүүлж буй туслалцаа гэж ойлгож болно.  

-Кубад эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин бусад мэргэжлийг бодоход өндөр байдаг уу?
-Куба Улсын хувьд эмч нарын цалин харьцангүй дээгүүрт ордог. Мөн тэд манай улсын эдийн засгийн хамгийн тэргүүлэх, бат бөх байр суурийг төлөөлж байгаа мэргэжилтнүүд гэдэг утгаараа эмч нарын дундаж цалин Кубын өөр бусад мэргэжлийн салбарынхныг бодоход өндөр байдаг. 

АНУ-ын зүгээс үзүүлж буй хориг Кубын ард түмний хувьд эдийн засаг, санхүүгийн болон худалдааны хөгжилд тулгарч буй хамгийн том бэрхшээл болж байна

Гэхдээ зөвхөн Кубад гэлтгүй эмч нарын цалингаас шалтгаалж тэдний ажлын үр дүнг хэмжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, тэдний нийгэмд үзүүлж буй нөлөө хамгийн чухал. Жишээ нь, Куба Улс нийт хүн амаа эрүүл мэндийн хамгийн сайн тогтолцоогоор 100 хувь хангаж чадсан гэдгийг олон улсын байгууллагууд аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Учир нь бид бүхий л нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн тогтолцоогоо үндсэн гурван шатлалтай болгосон байдаг. Эхнийх нь хороолол бүрт ногдох өрхийн эмчийн тогтолцоо ба нийт 19 мянга гаруй өрхийн эмч бий. Хоёрдугаарт, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий поликлиникийн үйлчилгээ орно. Харин гуравдугаарт, эмнэлгийн үйлчилгээ буюу өвчтнийг найдваргүй болсон хойно илрүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх үзлэг хийж эмчлэхийг гол зорилгоо болгодог тогтолцоо юм. 

Тиймээс ард иргэдээ бүр сууриас нь эхэлж анхаарал тавин ажилладаг нь биднийг дэлхийд эрүүл мэндийн сайн тогтолцоотой нэгэн улс болоход нөлөөлсөн. Кубад 1000 амьд төрөлт тутамд 4 нярай энддэг статистик тоо нь Канад (5) болон АНУ-тай (6) харьцуулахад бага тоон үзүүлэлт юм. (Монголынх 31 байдаг. Сурв.)

Тэгэхээр Куба Улс дэлхийн гуравдагч хөршийн хувьд эдийн засгийн түвшинг өөр бусад том гүрэнтэй харьцуулахад Засгийн газар маань ард түмнийхээ эрүүл мэндэд санаа тавих чадвараараа илүү гэдгийг энэхүү статистикаас бэлхнээ харж болно. 

АНУ-аас Кубад үзүүлэх хориг өнөөг хүртэл 60 гаруй жилийн хугацаанд манай эдийн засагт асар их хохирол учруулж байна. Энэ нь Кубын ард түмний хувьд эдийн засаг, санхүүгийн болон худалдааны хөгжилд тулгарч буй хамгийн том бэрхшээл юм.

Жишээ нь, биднийг эдийн засгийн бүхий л түвшинд аливаа шийдлийг өөрсдөө бие даан гаргах хэрэгтэй хэмээн хүчээр шахаж тэр дундаа эрүүл мэндийн салбарт өвчтэй хүүхдүүдийг аврах эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг олж чадахгүйн улмаас тэднийг алдаж байсан нь бидэнд хамгийн ихээр гарз хохирол учруулсан. Энэ талаар бид дэлхийн хэмжээний олон ч форумд няцаасан ба ялангуяа НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаар энэхүү харгис бодлогыг буруушааж байсан удаатай. Энэ онд манай улс 28 дахь жилдээ Кубын эсрэг хоригоо зогсоохыг АНУ-аас шаардаж, өнгөрсөн 27 жилийн хугацаанд дэлхийн нөлөө бүхий олон улс орны саналыг тусгасан тогтоолоо танилцуулах болно.

"БИДНИЙ ХУВЬД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ МОНГОЛТОЙ ХАМТАРЧ БОЛОХ НЭГЭН ЧУХАЛ САЛБАР"

-Куба Улсын аялал жуулчлалын талаар яриагаа үргэлжүүлье. Жилдээ хэдэн жуулчин хүлээн авдаг вэ?
-Бид 1989 оноос хойш аялал жуулчлалын салбараа хөгжүүлж эхэлсэн. Социализмын үед бид худалдааныхаа 80 гаруй хувийг тухайн үеийн социалист орнуудтай хийж байсан ба энэ үед эдийн засгаа бий болгох арга замыг өөрсдөө олох хэрэгтэй болсон цаг байлаа. Нөгөөтэйгүүр бид өдөр ирэх бүр л 80 гаруй хувийн түншүүдээ бага багаар алдаж байсан юм. Тиймээс тухайн үед бид аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлэх зорилго тавьж жилд хамгийн багадаа 300 мянган жуулчин хүлээн авахаар ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жил Куба 400 гаруй зочид буудалдаа 4.8 сая жуулчин хүлээн авч, олон төрлийн сонирхол бүхий жуулчдыг нутгийн соёлтой танилцаж, байгалийн сайханд аялж амрах нөхцлийг бүрдүүлээд байна.  

Бид 600 км үргэлжлэх далайн эргээ аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлсэн

Байгаль орчныг хамгаалах, энэ салбарынхаа нөөцийг хариуцлагатай ашиглахын тулд хүрээлэн буй орчны талаархи бүх зохицуулалт, хууль тогтоомжийг харгалзан энэхүү салбарыг нөөц баялагтайгаа уялдуулж байгальд ээлтэй байдлаар хөгжүүлсэн. Бидний гол зорилго бол жуулчид манай оронд ирээд цагийг тааламжтай сайхан өнгөрүүлэхэд л оршино.

-Дэлхийн олон орны жуулчдын анхаарлыг Куба Улс хэрхэн татаж чадсан юм бэ?
-Куба бол 3000 гаруй жижиг арлаар хүрээлэгдсэн арлын улс бөгөөд эдгээр нь Карибын тэнгисийн хойд хэсэгт Мексикийн булан, Атлантын далайтай нийлдэг бүлэг арлууд юм. Тэгэхээр бид 600 гаруй километр үргэлжлэх далайн эргээ аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж зочид буудал болон жуулчдын сонирхлыг татах газруудыг бий болгосон. Дээр дурдсан 400 гаруй зочид буудлын 368 нь 4-5 одтой бөгөөд энэ нь аялал жуулчлалын салбараа сайжруулах гэсэн бидний нэгэн хүчин чармайлт гэдгийг харж болно.

Одоо байгаа 67 мянган ор бүхий зочид буудлын тоогоо бид 2025 он гэхэд 150 мянга болгох төлөвлөгөөтэй байна. Хэдий чинээ хүчин чадлаа ихэсгэнэ төдий чинээгээр хүлээн авах жуулчдын тоогоо нэмж чадна шүү дээ. Гэхдээ зочид буудал бол жуулчдын хувьд хоноглох нэгэн хэрэгцээ. Аялал жуулчлал өөрөө маш цогц, олон талт салбар бөгөөд үүнд хоол, үзвэр үйлчилгээ гээд олон зүйл энэ салбарт хамаарна. Куба Улсын хувьд үүнд маш их хүчин чармайлт гаргасан ба өнгөрсөн онд гэхэд бид жуулчдын тоогоо 17 хувиар өсгөж чадсан. 

Кубын эдийн засагт хохирол учруулах хоригийн жишээг энд дахин дурдахад энэ онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Куба Улс руу зорчих усан замын тээврийг зогсоосноос үүдэж бид АНУ-аас ирэх 800 гаруй мянган жуулчдаа алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус улсаас мөн тооны жуулчид Куба улсад зорчсон байдаг. Гэсэн хэдий ч бид Кубын аялал жуулчлалын салбарыг дэлхийн хамгийн шилдэг нь болгох зорилгынхоо төлөө явсаар байх болно.

Монгол орон үзэсгэлэнт газар нутагтайгаас гадна аялал жуулчлалын гол үнэт зүйл болох олон зууны түүхтэй бөгөөд эдгээр давуу талаа ашиглаж та бүгд хүссэнээ бүтээхэд бэлэн ард түмэн. 

-Таны бодлоор монголчууд Куба Улсаас авч хэрэгжүүлээсэй гэсэн санаа, шинэлэг зүйл юу байдаг бол? Магадгүй аялал жуулчлалын салбар байх тийм үү?
-Тийм ээ, бидний хувьд аялал жуулчлал бол Монголтой хамтарч болох нэгэн чухал салбар юм. Бид БОАЖЯ-тай Монголын аялалын салбарыг хөгжүүлэх хүний нөөцийг хэрхэн бэлдэх талаар ярилцаж байгаа. Монголчуудад аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх маш том боломж бий. Яагаад? Учир нь зарчмын хувьд Монгол орон үзэсгэлэнт газар нутагтайгаас гадна аялал жуулчлалын гол үнэт зүйл болох олон зууны түүхтэй бөгөөд эдгээр давуу талаа ашиглаж та бүгд хүссэнээ бүтээхэд бэлэн ард түмэн. Бид эрүүл мэнд, эмийн салбарт үзүүлдэг туслалцаа шигээ мөн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд монголчуудад дэмжлэг үзүүлж чадна гэдгийг хэлэхэд таатай байна. 

Бид эм, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрүүдтэй бөгөөд энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн чадварлаг институт, судалгааны байгууламжтай. Бидний хамтын ажиллагаа аль хэдийнэ эхэлсэн ба Монголд  цөөн тооны эмийн бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлсний нэг нь чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлөө тайруулах эсрдэлийг бууруулдаг, технологийн хувьд амжилттай бүтээгдэхүүн болох Heberprot-P тариаг дурдаж болно. Уг тариаг Монголд Улсын Нэгдүгээр эмнэлэг болон зарим хувийн эмнэлэгтэй хамтарч амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр туршлагууд куба эрдэмтдийн олж нээсэн, өдгөө улсдаа ашиглаж байгаа бүтээгдэхүүнийг бид Монголын хэд хэдэн эмийн компанитай хамтран нэвтрүүлэх боломжтойг бидэнд харуулсан. Жишээ нь хавдрын болон зүрх судасны өвчний эсрэг шинэ вакцинууд, бүх төрлийн биотехнологийн бүтээгдэхүүнийг эдгээр өвчинтэй тэмцэх зорилгоор хийсэн. 

Эдгээр нь бидний хамтран ажиллах боломжтой салбарууд гэж би бодож байна. Цаашдаа ч соёл, боловсролын гээд илүү олон салбарт хамтран ажиллах байх. Мөн Куба улс спортын салбарт ч сайн түвшинд хүрсэн. Жишээ нь бид техникийн болон мэргэжлийн дасгалжуулагчдыг Монголд ажиллуулж олимпын медалийн түвшинг хамтдаа ахиулах боломжтой. 

-Нөгөөтэйгүүр Куба Улсад Монголоос суралцах, авч хэрэгжүүлэх боломжтой ямар нэгэн төрлийн туршлага байдаг болов уу? 
-Тийм ээ, бидэнд хэрэг болохуйц олон туршлагыг судалж хуримтлуулсан. Жишээ нь Монголын уул уурхайн салбар, банкны систем нь маш сайн хөгжсөн бөгөөд бид Монголын эдийн засгийг сайтар судалж суралцсан. Мөн цаашид ч хамтран ажиллахад бэлэн байх болно. 

"МОНГОЛЫН ГАЙХАЛТАЙ УЛАМЖЛАЛ, НҮҮДЭЛЧИН АМЬДРАЛ ХЭРХЭН ӨРНӨДГИЙГ ДЭРГЭДЭЭС НЬ ХАРАХ НАДАД МАШ САЙХАН САНАГДСАН"

-Куба бол социалист бүгд найрамдах засаглалтай цөөн улсын нэг. Социалист тогтолцоотой байснаар ард иргэдэд болон бусад улс орнуудтай харилцахад ямар боломж, давуу талтай байдаг бол?
-Тийм ээ, маш сайхан асуулт байна. Куба бол ард түмэн энэхүү замыг дагахаар шийдсэн социалист орон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Бүгд Найрамдах Куба Улс дэлхийн нийт 187 улстай дипломат харилцаатай бөгөөд НҮБ-д бүртгэлтэй 121 улсад нийт 148 дипломат төлөөлөгчийн газартай. Хэрэв энэ цаг үед эдийн засгийн хувьд хамгийн амжилттай бөгөөд өсөлттэй яваа социалист улсыг харъя гэвэл Вьетнам, Хятад хоёрыг нэрлэж болох байх.

Тусгаар тогтнол, эв нэгдэл мөн аз жаргал гэсэн гурван үндсэн зүйлээр Кубын ард түмнийг илүүтэй сайн тодорхойлж болох байх.

Кубын ард түмэн энэхүү замыг сонгосон ч бид харилцаагаа дэлхий даяар хөгжүүлж чадсан. Бид Европын орнуудтай шашны элдэв зөрчилдөөнгүй, Латин Америкийн орнуудтай маш сайн харилцаатай байдаг. Тиймээс бидний хувьд давуу тал бол тэдэнтэй хамтраад эсвэл тэдний төлөө бид юу хийж чадах вэ гэдэгт л оршиж байгаа юм.

-Энэ 60 жилийн хугацаанд Куба Улс манай улсын социалист болон ардчилсан тогтолцоонд хоёуланд нь хамт байсаар ирсэн. Унаж боссон энэ цаг үеүдэд холбоо харилцаатай байсан Куба улсын хувьд Монголын өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэх бол?
-Бүх улс орон ямар замыг сонгохоос үл хамааран бид харилцаа холбоогоо хэвээр хадгалдгийн адилаар Монгол Улстай тийм л харилцаа холбоотой байдаг. 90-ээд оны эхээр ардчилсан нийгэм рүү шилжиж, Куба улсаас өөр замаар явсан ч бид Монголтой найрамдалт харилцаатай хэвээр байна. Гэхдээ энэхүү харилцаа нь улс төрийн эсвэл эдийн засгийн замналаас илүү ач холбогдолтой юм. Бид нэг ижил замаар яваагүй ч гэсэн Монгол Улсад эргэлзээгүйгээр тусалсаар ирсэн. Иймд улс орон бүр өөрийн төрийн тогтолцоог дагаж мөрдөх эрхийг бид хүндэтгэдэг бөгөөд цаашид Монголын ард түмний хөгжилд хувь нэмрээ оруулж, сайн сайхны төлөөх ямар ч нөхцөлд нөхөрлөлөө хэвээр хадгалсаар байх болно.

-Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Куба Улсын онцлогийг та цөөн энгийн үгээр тодорхойлбол...?
-Кубын ард түмнийг энгийн гурван үгээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, тусгаар тогтнол буюу кубачууд 500 гаруй жилийн турш тэмцэн олж авсан амжилтандаа өнгөрсөн 60 жилийн турш сэтгэл хангалуун байгаа ёс суртахууны зарчим юм. 

Энэ бол бидний аль хэдийнэ хүрсэн үндсэн зорилгуудын нэг юм. Бид өөрийн гэсэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын талаархи хүсэл мөрөөдлөө дагаж түүнийгээ бий болгосон улс. Куба ард түмнийг яах аргагүй тодорхойлох дараагийн зүйл бол нэгдмэл байдал юм. Эв нэгдэл бол бүхий л кубуудын амьдралыг илэрхийлэх зүйл бөгөөд ард түмэн хоорондоо маш эвтэй байдаг. Кубад хэн ч юу ч хийсэн энэ бол хамгийн чухал зүйл. Ард түмэн бол бидний үнэт зүйл гэж үздэг. Учир нь хувьсгалын дараа бид бүхий л зүйлээ зөвхөн ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр хийх болсон. Тиймээс эв нэгдэл бол бидний хувьд ажил, амьдралаа үргэлжлүүлэх итгэлийг өгдөг зүйл гэдгийг би эргэлзээгүйгээр хэлж чадна.

Монголын олон төрлийн уламжлалт баярт оролцож байснаас морь тамгалах зан үйл сонирхлыг минь ихэд татсан.

Гуравдугаарт, амьдралын баяр баясал ба аз жаргал юм. Бид маш аз жаргалтай улс, том гүрэн биднийг үгүй хийхийг хүссэн ч тэд хэзээ ч тэгж чадахгүй. Учир нь ард иргэд өдөр бүр аливаа асуудлын шийдлийн төлөө бэрхшээлийг үл харгалзан тэмцэж байдаг. Ард түмэн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг ч бид улам бүр урагшилж, хөгжил өөд тэмүүлэх ёстой учир иргэдийнхээ сайн сайхны төлөө илүү их хичээх хэрэгтэй болдог. Тусгаар тогтнол, эв нэгдэл мөн аз жаргал. Энэхүү гурван үндсэн зүйлээр Кубын ард түмнийг илүүтэй сайн тодорхойлж болох байх.

-Та энд байх хугацаандаа амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Зуны улиралд манай гэр бүлийнхэн амралтаараа нутаг буцчихдаг. Бид энд хамтдаа байх хугацаанд хотоос гарч Монгол орны гайхалтай газар нутгуудаар аялах маш их дуртай. Монголын хөдөө нутгийн жинхэнэ нүүдэлчин амьдралын хэв маяг нь миний амьдралдаа харсан хамгийн сонирхолтой дүр зураг байсан. Монголчууд зуун зууны түүх, үндэсний гоёмсог хувцас, гайхалтай ард түмнээ дэлхий нийтэд харуулах хэрэгтэй гэж би боддог. Надад болон манай гэр бүлд эдгээр нь маш сонирхолтой санагддаг. Мөн хүмүүсийн найрсаг зочломтгой зан тэр дундаа монгол өрхийн гайхалтай халуун дулаан уур амьсгалыг бид зочлох бүртээ мэдэрдэг гэдгийг энд дурдахгүй байхын аргагүй юм. 

-Та Монголд ирээд даруй гурван жил болжээ. Энэ хугацаанд танд хамгийн сайхан санагдсан эсвэл сэтгэл хөдөлгөм зүйл юу байв?
-Монголчууд өнгөрсөн олон зуунд хийдэг байсан тэрхүү гайхалтай бөгөөд сонирхолтой баяр наадам, амьдралын уламжлалт хэв маягаа өнөөг хэр нь хадгалсаар байгаа нь маш сайхан санагддаг. Хөдөө нутгийн монгол үндэсний хоол, түүнийг бэлтгэх арга барил хичнээн сонирхолтой гээч. Мөн би Монголын олон төрлийн уламжлалт баярт оролцож байсан бөгөөд морь тамгалах зан үйл сонирхлыг минь ихэд татсан. Нэг үгээр Монгол орны тэрхүү гайхалтай уламжлалын нэг хэсэг болж, гэр бүл хамтдаа хэрхэн аз жаргалтайгаар аж төрж, өдөр тутмын амьдрал нь хэрхэн өрнөж байгааг дэргэдээс нь харах нь надад маш сайхан санагдсан. Мөн энд Монгол үндэсний хоолын амтыг дурдахгүй байхын аргагүй. Мөн хөдөө нутагт залуу үеийнхэн нь ахмадуудаа хүндэлдэг байдал нь надад маш сайхан санагдсан шүү. 

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан