gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СҮМО: Монголчууд 83 дахь түрүүгээ хүртлээ

Спорт
2019-01-30
0
Twitter logo

ЁКОЗҮНА ХАКУХО, КАКҮРЮҮ НАР ӨНЖИВ

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо Мөнхбатын Даваажаргал Хацү башёгийн эхний 10 өдөр дараалан давж, их аваргын зангараг харуулав. Бэлтгэл дутуу, бэртэл гэмтэлтэй байгаа хэдий ч аргагүй их авьяас, чадвартай бөх гэдгээ харуулсан юм. Харамсалтай нь 11, 12 дахь өдрийн барилдаанд унаж, улмаар 13 дахь өдрөөс эхлэн Хацү башёг өнжив. 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд мөн л бэртлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон юм.

ЁКОЗҮНА КИСЭНОСАТО ЗОДОГ ТАЙЛАВ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато зодог тайллаа. Тэрээр 2017 оны эхний хоёр тэмцээнд дараалан түрүүлж ёкозүна цол хүртсэн ч бэртэл гэмтлийн улмаас найман башё дараалан өнжиж, удаа дараа тааруу барилдсан учир зодог тайлахаар шийдвэрлэжээ. Тэрээр “Зодог тайлах магадлалтайгаа бодож, бэлтгэл маш сайн хийсэн. Гэвч болсонгүй. Надад итгэсэн хүмүүсийн найдварыг хөсөрдүүлсэндээ харамсаж байгаа ч сүмогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээжээ.

Ёкозүна Кисэносато цаашид Араисо нэрээр Тагоноүра дэвжээнийхээ туслах дасгалжуулагч /ояката/-аар ажиллахаар болжээ. Цаашдын гол зорилго нь сайн шавь бэлтгэх хэмээн Кисэ хэлсэн байна. Кисэносатогийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 29-нд болох ажээ.

МОНГОЛЧУУД 83 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

Монголын бөхчүүд мэргэжлийн сүмод хүч сорьж эхэлснээс хойш энэ Хацү башёг хүртэл 82 түрүү хүртжээ. Харин энэ сарын башёд мэргэжлийн сүмод 15 жил хүч үзсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 13 давж, мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж монгол түмэндээ бэлэг барив. Б.Мөнх-Оргилын түрүү монголчуудын 83 дахь түрүү байлаа. Мөн 34 нас, хоёр сартай түрүүлсэн нь хамгийн ахмад насандаа түрүүлсэн бөхчүүдийн хоёрдугаарт жагсах амжилт болов. Тэргүүн байрыг Кёкүтэнхо Н.Цэвэгням эзэмшдэг билээ. Тамаваши ирэх сард озеки цолны болзолтой барилдана.

Асашёорюү Д.Дагвадорж 25

Хакүхо М.Даваажаргал 41

Харүмафүжи Д.Бямбадорж 9

Какүрюү М.Ананд 5

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1

Кёкүтэнхо Н.Цэвэгням 1

Тамаваши Б.Мөнх-Оргил 1

МОНГОЛЫН БӨХЧҮҮДЭЭС 13 НЬ КАЧИКОШИ ХИЙЛЭЭ

Монголын 22 сүмоч банзүкэд бичигдсэнээс нэг нь өнжиж /Тэрүнофүжи/, хоёр нь тэмцээний дундаас өнжиж /Хакүхо, Какүрюү/, 19 сүмоч барилдав. Тэдгээрийн 12 нь качикоши буюу 50-с дээш хувийн амжилттай барилдаж, долоо нь макёкоши буюу тавиас доош хувийн амжилттайгаар Хацү башёг өндөрлүүллээ. 

Макүүчи зиндаа
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:2:3
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 13:2 
Маэ Б-1 Ичиножо А.Ичинноров 6:9
Маэ Б-14 Чиёошома Г.Мөнхсайхан 6:9

Жүрёо зиндаа
Б-1 Дайшохо Ч.Шижирбаяр 8:7
З-7 Азүмарү С.Тодбилэг 7:8
Б-9 Миторюү Б.Төрболд 6:9
З-10 Араваши Э.Дөлгөөн 6:9
З-13 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 9:6

Макүшита зиндаа
Б-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:3
З-6 Сэйро А.Өнөболд 4:3
З-11 Гочозан Д.Ууганбаатар 1:6
З-12 Кагамио Б.Нанжид 2:5
Б-21 Хошорюү С.Бямбасүрэн 5:2
З-27 Сакигакэ Я.Баттүшиг 5:2
Б-33 Кёкүтосэн Э.Энхманлай 4:3

Санданмэ зиндаа
З-36 Ёошояма Б.Анхбаяр 4:3
Б-39 Саданохикари Д.Наранцогт 5:2

Жонокүчи зиндаа
З-23 Рога А.Амарсанаа 7:0 
Б-24 Дайтэнма Н.Чинзориг 5:2

ЖОНОКҮЧИД МОНГОЛ БӨХ ТҮРҮҮЛЭВ

Мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаа буюу жонокүчид энэ башёд анх удаа мэргэжлийн сүмод хүч сорьж буй “Фүтагояма” дэвжээний Роога А.Амарсанаа нэг ч уналгүйгээр долоо даван түрүүллээ.

ИРЭХ БАШЁД ШИНЭ ЦОЛТОН ЗОДОГЛОХООР БОЛОВ

Жүрёо зиндааны баруун жигүүрийн тэргүүн бөх Дайшохо Ч.Шижирбаяр найман даваатай тэмцээнийг өндөрлүүлснээр ирэх сарын тэмцээн буюу Харү башёд макүүчи зиндаанд хүч үзэх болзлоо биелүүллээ. Мөн макүшита зиндааны баруун жигүүрийг тэргүүлсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрөв давж, качикоши хийснээр ирэх башёд сектори цолтой зодоглох боломжтой болов.

АСАХИРЮҮ ЗОДОГ ТАЙЛАВ

Мэргэжлийн сүмод хүч үзэж буй удамт хөвгүүдийн нэг Асахирюү Б.Дэнзэнсамбуу бэртэл гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тэрээр улсын заан Ч.Батзоригийн хүү юм. Асахирюү мэргэжлийн сүмод 18 башё барилдахдаа 63 давж, 42 унаж, долоон удаа өнжсөн байна.

ДЭЭД ЗИНДААНД БАРИЛДСАН БӨХЧҮҮДИЙН 50 ХУВЬ НЬ ТАВИАС ДЭЭШ ХУВИЙН АМЖИЛТТАЙ БАРИЛДЛАА

Макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон 36 бөхөөс 18 нь тавиас дээш хувийн амжилттай барилдав. Харин үлдсэн 18 бөх макёкоши боллоо.

ДАРААГИЙН ТЭМЦЭЭН 2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10-НД ЭХЭЛНЭ

Мэргэжлийн сүмогийн 2019 оны хоёр дахь тэмцээн гуравдугаар сарын 10-аас 24-нд Осака хотноо болно.

Т.Түмэндэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан