Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллээр 2003-2007 онд 12 улсад шувууны томуугаар 330 гаруй хүн өвчилж, 200 гаруй хүн нас баржээ. Сүүлийн жилүүдэд Азийн зарим орон болон АНУ-д шувууны томуу гарсаар байгаа юм. Шувууны томуу нь агаар дусал, шууд хавьтлын замаар шувуунаас шувуунд, улмаар хүнд халдварладаг.
Манай улсын хувьд 80 гаруй зүйлийн шувуу суурин амьдардаг. Харин гуравдугаар сарын дунд үеэс эхлэн 370 гаруй зүйлийн шувуу нүүдэллэн ирдэг аж. Энэ нь шувууны томуу өвчний голомттой нутгаас болон уг газраар дамжин ирсэн нүүдлийн шувууд эл өвчний халдварыг тархаах эрсдэл өндөр байгааг илтгэнэ гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Учир нь, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр БНХАУ-ын Циньхай мужид шувууны томуу өвчин гарч, 520 орчим шувуу үхсэн тухай 2005 оны тавдугаар сарын 21-нд тус улсын ХААЯ-ны Мал эмнэлгийн товчооны дарга Жоу Жоулинг Бээжингээс албан ёсоор мэдээлсэн байна. Энэ өвчин уулын галуу буюу хээрийн галуу, итэлгэн цахлай буюу мөнгөлөг, саарал цахлай, улаан ангир, тураг гогой буюу хар галуу зэрэг таван зүйлийн нүүдлийн шувуунд илэрчээ. Эдгээр шувуу манай оронд нүүдэллэн ирж, өндөглөөд зусч намарждаг юм байна.
Хоёр долоо хоногийн дараа буюу мөн оны зургадугаар сарын 8-нд БНХАУ-ын Шинжианы автономит бүсийн Тачен хотод задгай үржүүлгийн аж ахуйн 460 галуу шувууны томуугаар өвчилж үхсэнийг тогтоожээ.
Мөн ОХУ-ын Новосибирскийн районы Доволино, Чистозерино тосгонд шувууны томуугаар тахиа, хун, нугас, галуу өвчилж үхсэн тухай мэдээллийг 2005 оны долдугаар сарын 24-нд, Казакстан Улсын Павлодар районы Голубовка тосгонд шувууны томуу өвчин гарч, 400 толгой галуу, нугас үхсэнийг наймдугаар сарын 2-нд тус тус Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлжээ.
Гэтэл Хөвсгөл аймгийн Эрхэл нуурын орчим хун, нугас, галуу, дэглий, ангир үхэж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2005 оны наймдугаар сарын 6-нд оношийг баталгаажуулж, хязгаарлалтын арга хэмжээ авчээ.
Олон улсын хэмжээнд хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулаад зогсохгүй эдийн засагт нь ихээхэн хэмжээний гарз хохирол авчирч буй уг өвчинтэй холбогдуулаад Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага 2005 онд зохион байгуулсан 58 дугаар чуулганаараа "Олон улсын эрүүл мэндийн дүрэм"-ийг шинэчлэн баталж, энэ оны зургадугаар сарын 15-наас эхлэн мөрдөж байгаа юм байна.
Иймээс Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ялангуяа Хилийн Мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагааг энэ дүрэмтэй уялдуулан зохицуулах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох, "Эрүүл мэндийн тухай" хуулийн зарим зүил, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, тухайл-бал, шувууны томуугийн хүний өвчлөл гэсэн нэр томьёог хуулинд тусгах, шувууны томуугийн хүний өвчлөл хилээр импортлогдохоос сэргийлэх шаардлага нь тулгамдсан асуудал болж байгаа аж.
Дээрх асуудлыг шийд-вэрлэх, шувууны томуугаас сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвчлөл гарлаа гэхэд бүх шатанд бэлэн байх зорилгоор урьдчилан сэргийлэх байцаагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хийсэн юм. Уг сургалтад улс, нийслэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар судлал, эмчилгээ оношлогоо, эм био бэлдмэлийн чанарын хяналтын болон хилийн мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагчид хамрагджээ.
Г.Ганчимэг