Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 28-нд ажлаас чөлөөлөх зарлиг гаргасан юм. Урд өдөр нь буюу 27-нд УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрхтэй болсон. Энэ эрхээ ч тэр дор нь хэрэгжүүлэв.
Тэгвэл өчигдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн /2019.04.03/ болж, олонхын саналаар Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхээр болов. Д.Ганзориг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй.
Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил, Улсын дээд шүүхэд шүүгчээр 6 жил, нийт 20 жил ажилласан туршлагатай. Одоо Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчээр ажилладаг.
Нийт дөрвөн шүүгч нэрээ дэвшүүлсэн ч хоёр шүүгч нэрээ татжээ. Ингээд үлдсэн шүүгчид болох Х.Батсүрэн, Д.Ганзориг нарт санал хураахад Д.Ганзориг дийлэнхийн саналыг авсан байна.
23 шүүгч оролцож, саналөө өгсөн Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг Ерөнхийлөгчөд хүргүүлжээ. Ерөнхийлөгч томилбол Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болно.
12.5. Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний тусгайлсан бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар тус тус зохицуулна.
13 дугаар зүйл. Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
13.1.Ерөнхий шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
13.1.2.энэ хуулийн 25.1-д заасан шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
13.1.3.шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;
13.1.4.иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;
13.1.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах. 13.2.Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
18.1.2.хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;
18.1.3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх; /Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.