Монгол Улсын Ерөнхийлөгч “энэ сарын 1-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүний хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эмх замбараагүй байдал үүсч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан амь насанд нь заналхийлж, эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах , хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсгүүдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны 7 дугаар сарын 01-ний 24.00 цагаас эхлэн дөрвөн хоногийн хугацаанд онц байдал тогтоох тухай” зарлиг гаргасан билээ.
Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ-ын Онц чуулган хаалттай хуралдаж баталсан байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын баталсан энэхүү онц байдлын тухай зарлиг хуулийн дагуу маргааш буюу долдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө цуцлагдах ёстой юм.
Төрийн болон холбогдох хүчний байгууллагууд хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох арга хэмжээг бүрэн авч, байдлыг хяналтандаа оруулж чадсан гэж үзэж байгаа тухай өнөөдөр зарим хэвлэлээр мэдээлж байсан.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш олон нийтэд хандан мэдэгдэл хийх тухай холбогдох хүмүүс мэдээлсэн юм.
Ч.Болор