gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглоно

А.Наранцацрал
Соёл урлаг
2015-10-28
0
Twitter logo

Улсын Драмын Эрдмийн Театр 85 дахь үзвэрийн жилээ арваннэгдүгээр сарын 12-нд алдарт У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээж театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд дэлхий даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог бүтээлийг өргөн барихаар ажиллаж байна. 

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдсан хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта”.

Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй.

Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавих гэж байна.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээж байна.

Харин жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнер Н.Үнэнбат нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар  “Бид 23 үзэгдэлтэй Ромео Жульетта жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэх гэж байна.

Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүргэх болно.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болж байна.

Дэлхий дахинаа олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УДЭТ-ийн уран бүтээлч нийт хамт олон илэрхийлж байна.

Тус уран бүтээлийг дэмжигч байгууллагаар БСШУЯам, Сонгодог урлагийг дэмжигч Юнител групп ажиллаж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 200GG-ээр 5000 төгрөг хөнгөлүүлэн энэхүү гайхалтай уран бүтээлийг үзэх онцгой эрхтэй байгааг дуулгахад таатай байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан