Ямар ч байсан зээгийнхээ цовоо цолгиун дуу хоолойг
сонссон.
-Сайхан
намаржиж байна уу. Шар нар ээсэн налгар энэ өдөр буян ном үйлдээд явж байна уу?
-Уржигдар их юм боллоо. Хойд хөршид оршин суудаг миний
охин утсаар ярьсан юм. Миний зээ Б.Амархүүгийн асуудлаар ярьж байна. Амархүүгийн
ээж Амарсайхан чинь миний хоёр дахь хүүхэд буюу ууган охин юм шүү дээ. Нааш
ярьсан учир нь Амархүүгийн талаар таагүй мэдээллүүд Монголд тархаад байна гэнэ.
Хүү нь эрүүл саруул байгаа шүү, санаа сэтгэлээ бүү зовоогоорой гэсэн юм. Дараа
нь хүргэн маань, Амархүү ч өөрөө ярьсан. Би дуу хоолойг нь сонслоо. Ингээд янз
бүрийн юм дуулдаад, сэтгэл санаа жаахан хямраад, буян номын газраар явж байна.
-Би бас
Амархүүтэй холбоотой мэдээллийн дагуу таныг эрж хайсан юм. Зээд тань мафийнхан
халдсан гээд олон мэдээлэл гарсан?
-Өвөө нь юугаа мэдэх билээ. Ингэж буян номын газраар
явахаас өөр шид алга. Амарсайханы дүү нь л энэ байдалд их эмзэглэж, хүн
амьтантай уулзах тухай ярьж байсан. Ямарч байсан ах нь зээгийнхээ цовоо цолгиун
дуу хоолойг сонссон. Тийм айхтар мафи энэ тэр нь миний хүү рүү дайрч довтлоод
байдаггүй ээ. Гэхдээ хүүд маань халддаг тохиолдол байсан л юм. Одоо хүү хоёр
хамгаалагчтай болсон. Гарах орох гээд бүх үйлдэл хөдөлгөөнийг нь цаанаасаа
хянаж цагдаж жигтэйхэн юм болно. Миний хүү гялгар цалгар юманд их дуртай.
Дуучин, өөрөө нас бага, тэгээд дуулж хуурдаж байгаа урсгал чиглэл нь ийм
болохоор арга ч үгүй юм болов уу даа. Хэд хэдэн сайхан алтан, үнэт эдлэл
хэрэглэнэ л дээ, ер нь. Нэг удаа орос охин Амархүүд өгөөрэй гээд ээжид нь алтан
гинж, бугуйвч, бөгж эдлэлийг мөнгөн хайрцагт хийгээд өгчээ. Амархүүг шүтэн
биширдэг гээд л байр байдлаа илэрхийлсэн юм биз дээ. Амархүү эзэнгүй байсан
болохоор ээж нь хүзүүний зүүлтийг нь зүүчихгүй юу. Гэтэл хоолой ам нь өвдөөд
жигтэйхэн юм болж. Охин маань өөрөө эмч тулдаа танагтайд нь арга хэмжээ авсан
шиг байгаа юм. Тэгсэн хэр нь тэр алтан гинжинд учир байна гэж бодолгүй хүүгээ
ирэхээр нь өгчихгүй юу. Бас хүүгийн хоолой ам өвдөөд жигтэйхэн юм болсон.
Буриаддаа хүүд маань өмчлөгдсөн хамба лам, менежер гээд хүмүүс бий. Бөө нь
үзээд яах аргагүй хорлогдсон болохыг хэлж, арга чарга хийсэн байдаг юм. Лав л
нэг тоглолтын нь өмнө тэгж баларсан даг. Одоо бол ер нь их болгоомжтой, хяналттай
байдаг. Хүүгийн тийм эдлэлд дуртайг мэдээд далимдуулдаг юм уу, тиймэрхүү бэлэг
их ирдэг юм билээ. Огт авахаа байсан. Нэг удаа хүмүүсийн дундуур гар бариад явж
байтал бас л багагүй үнэ цэнэтэй хурууны боолтыг нь нэг эмэгтэй зулгаагаад,
тайлаад авчихсан гэсэн. Буцааж олж авч чадсан юм болов уу даа, мэдэхгүй. Би ч
хувьдаа хүүдээ захьдаг юм. Хүнээс зүгээр юм авна гэж огт байдаггүй, чиний
тоглолтыг үзэх гэж билет худалдаж авч мөнгөө төлсөн байхад чи нь дахиж дээр нь бэлэг
нэмж авч хэрхэвч болохгүй. Хүнээс юм авна гэдэг бол заавал хүч хөдөлмөртэй тань
холбогдож байх ёстой гэж сургадаг аа.
-Хүүд тань энэ
алтан эдлэл, зүүлт чимэгтэй холбоотой үйлдлээр л халдаж байсан уу?
-Анх бол миний хүү бие хамгаалагчгүй үед машинаа гадаа
талбайд тавьдаг байсан. Хэд хэдэн удаа машины нь цонх, хаалгыг хэмхэлж, хонх ёнх
болгочихож байсан. Одоо бол хүү ер нь ганцаараа явдаггүй шүү.
-Тэндхийн мафи
эсвэл залуус нь зээд тань халтай байгаа шалтгааныг улсын нь урлагт гэнэтхэн
гаднаас орж ирээд, асч өсөөд байгаад дургүйцсэний илэрхийлэл гэнэ гэсэн тайлбар
явах юм?
-Тийм шалтгаан байдаг эсэхийг өвөө нь мэдэхгүй юм.
Уг нь бол Алла Пугачёва, Филипп Киркоров нар хүүг минь
гэртээ урьж, гарынхаа хоолоор дайлж байсан. Тэр нь Оростоо их л дуулиан шуугиан
болсон гэдэг. Тэр хоёр алдарт дуучин өөрсдийнхөө уран бүтээлээс тус бүр нэг дуу
дуулах эрх өгсөн. Тэр дууг нь одоо ч хүү минь дуулдаг. Миний хүү өөрөө дуу
зохионо. Саяхан нэг дууг нь 6000 ам.доллараар худалдаж авъя гэсэн байна.
Амархүү өгөөгүй байна лээ. Надад бол нэг дуу хийгээд долоон сая төгрөгөөр
өгчихвөл сайхан санагдаад байгаа юм. Хүүдээ "Миний хүү тэр их сайхан
мөнгийг авчихгүй яасан юм бэ..." гэж хэллээ (их л хөгжилтэй инээмсэглэж
байв). Өөдөөс болдоггүй юм аа, өвөө гэж хариулсан. Тэгээд ямар дууг хэдийд
дуулах гээд л бүхнийг цаад менежерүүд нь мэднэ. Нэгэн бодлын хүний хараанд,
хүний мэдэлд амьдраад байгаа юм шиг надад бол бачим санагддаг юм.
-Амархүүг цэвэр
монгол хүү гэж мэдээлэгдсэн ч удам угсаа нь бас ч бүдэг байдаг шүү. Тодорхой мэдээлэл
өмнө гарч байгаагүй санагдах юм?
-Аав нь Архангайн гаралтай хүн дээ. Аавынх нь аав болох
Бямбажав бол Цэдэнбал даргын аюулгүй байдлыг хамгаалж ажиллаж явсан хүн. Эцэг,
эхээс төрсөн ах дүү олуулаа, боловсролтой,байр суурьтай хүмүүс бий. Төрийн шагналт
Оюун эмч, хурандаа Цагаанхүү гээд хүмүүс бол Амархүүгийн аавын ах, эгч нар юм.
Амархүүгийн ээжийг Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмчийн анги төгсөнгүүт нь би Булганд хуваарилуулсан юм. Тэгээд Булган аймгийн Орхон суманд 1987 оны долдугаар сарын 1-нд Амархүү төрсөн дөө. Оюумаа гэж эмч эх барьж авсан. Хүргэн бол эхнэрийнхээ Амар, өөрийнхөө нэрний хүү гэх үгийг аваад хүүдээ Амархүү гэж нэр өгсөн. Би өөрөө Булганы Сайхан сумын хүн. Хөгшин маань Сэлэнгэ сумынх. Амархүүг төрөх үед хүргэн Борхүү Улаанбаатарт байлаа. Борхүү өөрөө Москвад циркийн сургуульд таван жил сурч төгссөн. Ер нь циркийн салбараар ОХУ-д найман жил суралцаж боловсрол олсон хүн. Зах зээлийн үед циркийн даргын алба ч хашиж явсан. 1992 онд болов уу, ОХУ, Монголын соёлын хэлэлцээрээр Буриад улс үндэсний цирк байгуулсан. Багш, сургагчаар Борхүү гэр бүлийн хамт Улаан-Үд рүү явсан юм. Анхны циркийн сургуульд багшлаад, Буриадын Соёлын гавьяат зүтгэлсэн болсон. Охин бол тэнд Соёл урлагийн дээд сургуульд нь эмчийнхээ ажлыг хийсэн. Аав ээжийгээ Буриад руу явахад Амархүү хоёрдугаар ангид байлаа. Тийшээ очоод найман сарын хугацаанд л орос хэлийг цэвэр эзэмшсэн. Хэдийдээ ч сурсан юм англи хэлтэй. Одоо хятад хэл судалж байгаа гэсэн, миний хүү.
-Хүүхэд ахуйн
цагаас нь та дурсахгүй юу?
-Хурдан морь унана. Сүүлд Буриадад очсон хойноо ч зуны
амралтаараа долдугаар сар гарангуут аав ээжийнхээ хамт ирнэ. Үлдэх гэж их үзнэ
л дээ. Ганц хүүхдээ аав ээж нь яаж үлдээхэв. Дандаа дуу аялж явна. Хөгшин бид
хоёр "Дандаа гиншиж явдаг хаашаа хүүхэд вэ, муу ёр" гэж зэмлэдэг
байсан даа. Ийм дуучин болчихно гэж яаж мэдэхэв. Хэзээнээсээ маш их нээлттэй,
сэргэлэн хүүхэд. Буриадад очсон даруйдаа төмөр замын хүүхдийн ансамбльд ороод.
Гуравдугаар ангид байхдаа тэндээ хүүхдийн дууны уралдаанд түрүүлсэн. Ингээд л
олон гранпри авсан даа. Есдүгээр ангидаа Буриадын "Байгаль"
ансамблийн гоцлол дуучнаар орсон. 2005 онд арваннэгдүгээр ангид байхад нь Москвад
ОХУ-ын төмөр замын 100 жилийн ой болсон. Буриадаас миний хүү шалгараад Кремлийн
их танхимд дуулсан юм шүү дээ. Тэндээс миний хүүг Урлагийн академи нь суралцахыг
урьсан. Дараа нь өнөөх түрүүлдэг тэмцээн нь болохгүй юу.
Өнөөх ОХУ-ын бүх хязгаар нутгийг хамарсан шинэ од төрүүлэх тэмцээн болох тов гарч, ангийнхан нь миний хүүг ятгасан байгаа юм. Улаан-Үд, Эрхүүд түрүүлээд бүсээс нь хоёр хүүхэд Москва руу шалгарах болзол хангажээ. ОХУ-ын хэмжээнд 36 мянган охид, залуус оролцсон байгаа. Сайн шигшээд, үлдсэн 100 хүүхэд Москвад өрсөлдөхгүй юу. 50, 30, 20 хүүхдийн дунд миний хүү шалгараад л үлдээд байсан.
-Түүний оноо өндөр,
амжилттай өрсөлдөж байгааг манай сонин анх мэдээлсэн санагдаж байна?
-Тийм ээ, их сэтгэл догдлуулсан өдрүүд байсан даа, охин
минь. Арван хүүхдийн дунд миний хүү явж байхад бол би "За, миний хүү айргийн
тавд багтчихаасай" гэж бодлоо. Тэгсэн дөрвөн хүүхдийн дунд бас үлдчихэж.
Тэгэхээр нь эхний гуравт багтчихаасай гэж хүслээ. Гурваа үлдээгээд хоёрхон
хүүхдийн нэг нь миний хүү болчихоор нь за за одоо болно, ил үү юу хүсэх вэ гээд
л бодсон. Тийм том гүрний залуусыг тэргүүлээд миний хүү овоо ш дээ гээд магнай
тэнийж байлаа. Тэгээд эцсийн шалгаруулалт буюу гала концертод аав, ээжийг нь
урьжээ. Тоглолт эхлээд, явцын дунд зээд маань газар газраас талархаж, шагналуудаа
өгөөд л байж. Тэгэхээр нь хүргэн бодсон байгаа юм. За, хоёрдугаар байрт ороод,
нөгөө өрсөлдөгч нь ялчихаж байгаа болохоор л миний хүүд ийм олон шагнал өгөөд
байна даа, гадны хүн гээд миний хүүг хасчихаж байна даа гэж. Олон нийтийн
саналаар өрсөлдөгчдөд оноо нэмж, ОХУ-ын телевиз дэлхий нийтээр цацаж байсан
тэмцээн шүү дээ. Тэгтэл түрүүлчихлээ. Ингэхдээ хоёрдугаар байрт орсон охин нь
38,3 оноотой. Миний хүү 71,8 оноотой. Нэг дахин илүү оноогоор түрүүлжээ. Одоо тэр
үеийн бичлэг нь надад бий. Миний хүү өөрөө их уйлсан байдаг. Гэтэл хоёрдугаар
байрт ордог охины аав нь ОХУ-ын Ардын жүжигчин байгаа юм шүү дээ. Тэгээд би их
том гүрэн гэдэг чинь үнэн мөнөөр нь шүүдэг, гадуурхдаггүй юм байна гэж бодож,
талархаж суусан. Тэндээс таван жилийн гэрээ хийгдсэн, нүүр, үс гэзгийг нь
янзалдаг хүмүүстэй болоод, бүрэн тавилгатай орон байр ч өгсөн.
-Энэ үйл явдлын
дараа Буриадад тоглолт хийсэн байхаа?
-2006 оны зургадугаар сарын 26-нд Буриадын Ерөнхийлөгч
зарлиг буулгаж, миний хүүд гавьяатын цол хайрласан. Долдугаар сарын 20-нд
Улаан-Үдэд тоглолт хийлээ. Арав мянган хүний суудалтай спортын цэнгэлдэхдээ
хийтэл билет нь зарагдчихаад дахиж дөрвөн мянган хүний суудал гаргаж, билет борлуулсан
байдаг юм. Улаан-Үд хотыг зах хязгаар нутгийнхан нь мэддэггүй гэнэ ээ. Тэгтэл
Амархүү тоглолтоороо дэлхийд таниуллаа гэдэг үүднээс тэр хотынхон маш халуунаар
хүлээж авсан. Хөгшин бид хоёр очсон л доо. Өвөлдөө ер нь хүргэнийдээ очдог юм.
Одоо ч удахгүй нэг явна.
Бид хоёр Улаан-Үдэд хүргэнийд байтал нэг удаа утас нь дуугарлаа. Буриад авгай утасдаад, охиныхоо хүүхдэд Амархүү гэж нэр өгснийгөө хэлж байна. Тэгээд хүүг тань багад нь хэн гэж өхөөрдөж дууддаг байсан бэ, бид хүүхдээ тэр өхөөрдлийн нэрээр нь дуудах гэсэн юм гэж хэлж байсан. Одоо Амархүү нэртэй гурван хүүхэд Буриадад байгаа шүү.
-Тэгээд зээгээ
багад нь таны өхөөрддөг нэр юу байв?
-Амбуул гэдэг байсан юм.
-Таныг бас
сайхан дуулдаг гэж сонсч байлаа?
-Манай Булганы Ханд ван ноёны гарын дуучин нь Санжаажав
гэж хүн байсан. Тэр нь миний ээжийн ах юм. Миний ээж ерөөсөө л хоёр ахтай. Өвөө
нь бол өөрөө аймгийнхаа долоон удаагийн наадмыг "Түмэн эх" дуугаар
эхлүүлж байсан.
-Үнэхээр дуучин
удамтай юм байна. Одоо Амархүү хаана байгаа вэ?
-Хүү Москвадаа байгаа. Эхээс ганц юм шүү дээ. Их эрх. Ээж
нь 20 хоноод л наанаас очно. Эргээд хань ижил рүүгээ ирэхээс биш яахав. Ингээд
миний охин гэж хоёр эр хүний дунд явсан хүн байна. Одоо бас ээж нь удахгүй
цааш, Москва руу явна гэж байна лээ.
Ийн өгүүлсэн П.Нямсүрэн гуай өөрөө цагтаа барилдаж ч явжээ. 1957 онд Булган аймагт шөвгийн дөрөвт үлдэж, улмаар Завхан аймагт түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн гэнэ лээ. Өөрийнхөө төрөлх нутаг Булган аймагтаа 1965 онд дахин түрүүлсэн байна. Залуу, халуун насандаа сум, нэгдлийн даргаар ажилласан түүхтэй гэж өгүүлэх тэрбээр тун цэгцтэй яриатай, ой ухаан нь их сэргэг юм. Хөдөө аж ахуйн сургууль төгсөн ажлын талбарт очоод Монголын хөдөө аж ахуйд гар биеэр оролцон, шинэ санаа дэвшүүлж, биелэлтийг нь харж сайхан амьдарсан хэмээн бахдангуй дурсав. Тэгээд надад хандан "Охин минь гялалзсан сайхан амжилт гаргаж амьдраарай" хэмээн ерөөж үдлээ.
Ярилцсан Б.Хажидмаа