gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлыг булаацалдахын учир юу вэ

Нийгэм
2011-02-09
0
Twitter logo

Одоогоос нэг жилийн өмнө тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлыг Авто тээврийн газарт шилжүүлэх гэж бөөн хэрүүлийн алим дэгдэж байсныг тод санаж байна. Тухайн үед дээрх ажлыг хариуцаж байсан Замын цагдаагийнханд машинтай болгон дургүйцэж арын хаалгаар азын дугаар олгодог, мөнгө илүү авдаг гэхчилэн гоочилж байсан билээ.

Гэвч үнэндээ машин бүртгэж дугаар олгох ажил цагдаагийнхны бус жинхэнэ мэргэжлийн байгууллагынхны хийх ёстой ажил гэдгээр холбогдох хууль тогтоомжууд батлагдаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар /АТГ/-т шилжүүлсэн юм. Хийх ёстой ажлаа хүлээж авсан АТГ-ынханд мөн л орон байрны асуудал тулгарч "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба" Улсын төсөвт үйлдвэрийн газраас эзэмших ёстой байраа хэл ам хийн авч байсан нь бас л нэг жилийн өмнөх үйл явдал. Хууль батлагдсан хойно хуулийн хүрээнд ажил аргагүйн эрхэнд явагдаж, өдгөө жигдэрчээ.

Гэвч ээлжит хэрүүлийн алим энэ салбарт дахиад дэгдлээ. Тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас албанд шилжүүлэх сайдын тушаал гарчээ. Бүр тодруулбал, Аймаг нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллахыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба (ГХОХЗА)-нд даалгах тушаалыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга гаргасан байна. Харин төрийн захиргааны төв байгууллага болох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АТГ нь дээрх албаны үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах юм байх. Нэг ёсондоо төрийн дээрх хоёр байгууллагын хөл, толгойн байр солигдохоор болж байна гэсэн үг.

Тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлыг ийн нааш цааш холхиулж, булаацалдахын учир юу вэ. Хуулийн дагуу хийх ёстой ажлаа хүлээж аваад ердөө нэг жилийг элээж буй АТГ-ын ажил дөнгөж жигдэрч байхад дахиад л бужигнаан, хэрүүлийн салхи сэвэлзэж эхлэх нь энэ үү. Эсвэл энэ төрийн ажил хэн нэгний ашиг сонирхолыг даган найгаж дээр, доороо суудлаа олохгүй бужигнасаар байх хэрэг үү. Үйлчилгээний тэр тусмаа төрийн байгууллагын үйл ажиллагаа тогтворжихгүйн харгайг иргэд л хүртдэг гэмтэй.

Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа булаацалдахын учрыг олохоор бид хуулийн хүрээнд хайгуул хийсэн юм. Чухамдаа АТГ хийх ёсгүй ажил хүлээж аваад байсныг сайд зөв гольдролд оруулж улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлэх тушаал гаргаа юм болов уу, гэж. Ингээд Авто тээврийн тухай хуулийг сөхөж үзлээ.

Улсын их хурал Авто тээврийн тухай хуульд 2008 оны тавдугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж "Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл" хэмээх зүйлийг нэмсэн байдаг. Уг зүйлд "Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заажээ. Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 251 дүгээр тогтоол гарч Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг Замын цагдаагийн газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АТГ-т нэг жилийн өмнө шилжүүлсэн байв.

Холбогдох хуулиудаас үзвэл тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох ажлын харъяалалд мунгинаад байх зүйл байхгүй аж. Харин ч сайдын тушаал холбогдох хуулийн зарим заалтаа зөрчихөд хүрчээ. Эсвэл сайд Х.Баттулгыг хэн нэгэн шрупдээд байгаа бололтой. Учир нь Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан тухайн үеийнхээр бол "Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба"-нд (Хуучин нэрээр) тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлыг хариуцуулж болохоор харагдаж байж болох юм. Энэ үед авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Авто тээврийн газар байгуулагдаагүй байжээ.

Харин өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсан байна. Хуулиараа бол аав нь болсон энэ агентлаг тээврийн хэрэгсэл бүртгэх, дугаар олгох ажлаа хариуцаж, харин бүтцэд нь багтах ТХОХЗА нь зөвхөн авто тээврийн хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж гэрчилгээ олгох ажлаа хийхээр байгаа юм. Гэтэл монголын хууль гурав хоног гэдэг шиг л юм авто тээврийн салбарт өрнөөд байна.

Энэ салбарт сийгэж эхэлсэн дээрх хэрүүлийн салхийг яамны холбогдох хүмүүс шуурга болгохгүйгээр намжаана гэдэгт мэргэжилтнүүд итгэж байна. Дарга нар бичиг цаас шидэлцэн хийх ажлаа танайх, манайх гэлцэхэд үр дүн нь доод ажилтан, ард иргэдийг шилбүүрддэг гэдгийг тэд ойлгоосой билээ.

Б.Алтантуул http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан