gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ёс зүйгүй аашилсан бөхийг зүлэг ногоон дэвжээнээс хөөж байвал яасан юм бэ?

Нийгэм
2011-07-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-07-15
Зүлэг ногоон дэвжээн дээр уулс хотойтол дэвж уртын сайхан дууныхаа аянд алдар цолоо уянгалуулан дуудуулах Монгол бөх бол Монгол түмнийхээ бахархал, харах нүдний нь баясгалан нь, үлгэр дууриалал нь болж ирсэн билээ.

Монголчууд чухам гүндүүгүй нуруутай, шальдир бульдар зангүй жинхэнэ Монгол эр хүний хэв шинжийг бөхчүүдээрээ төлөөлүүлэн ойлгодог. Тэр ч бүү хэл “Аан, нөгөө хоёр Мөнхийг үнээ саалгаагүй жилийн зун уу”, эсвэл “Чимид-Осор аваргын түрүүлдэг жил” хэмээн хэн гэдэг бөх улсын наадамд түрүүлснээр нь бараг он тооллоо санаж байдаг тохиолдол ч бий.

Хүүхэд бага насандаа барилдаж, дээлээ урж үзээгүй Монгол эр хүнийг олоход үнэхээр бэрх. Бөхийн тухай роман тууж, шүлэг дуулал, кино хийсэн ард түмэн Монголоос өөр байхгүй. Сумаасаа төрсөн улсын цолтныг бол нутгийнхан бараг бурхан шиг л хүндэлж, бахархана. Сумаас нь улсын, хөдөлмөрийн баатар төрөхөд ч ингэж хөөр болохгүй. Сумаараа нийлж хүлээн авна, хэдэн зуугаар нь хонин сүрэг бэлэглэнэ, сумынхаа эмнэлгийн барилгын ус гоожсон дээврийг засчих мөнгө олддоггүй атлаа улсын начиндаа хэдэн арван мянган дойлуурын үнэтэй ЖИИП бэлэглэхээ ч юман чинээ санахгүй. Бөхөө дээдлэх, өв соёл уламжлалаараа бахархах сэтгэлгээг үүнээс харж болно.

Мөн тэдгээрийг харж үр хүүхэд нь үлгэр дуурайлал авдаг. Хүү төрвөл эцэг хүн бүр баярлаж, худлаа үнэн ч “За бөх болох нь дээ” хэмээн хөөрнө. Чухам тийм болохоор л Монгол орныг “Бөхийн орон” гэдэг биз ээ.

Гэтэл ард түмнийхээ шүтээн болсон бөхчүүд маань чухам үнэхээр энэ их хүндлэл, хайр, талархлыг нь хүлээж чадахаар хүмүүс мөн үү, биш үү? Мэдээж хэрэг бүгдээрээ биш л дээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Доржсамбуу гарьд зэрэг биеийн бяр, ухааны цараа хосолсон сайхан эрчүүд цөөнгүй бий. Гэтэл олны дунд Монгол бөхийн нэрийг гутаасан, ёс жудаггүй аашилсан хүмүүс цөөнгүй байх юм. 1990-ээд онд спиртийн наймаа ид цэцэглэж байхад чухам бөхчүүд л энэ наймааг манлайлан, өнөөх хайрлаж хүндэлж, байдгаа аваад өгчихөөс ч буцахгүй хөөрч догдолж байдаг ард түмнээ хортой спиртээр хордуулах хар үйлсэд хамгийн их хувь нэмрээ оруулсан. Нэр бүхий улсын арслан, гарьд, заан, начинтангуудын нэрсийг дурдах шаардлагагүй биз. За тэгээд эр бярандаа эрэлхэж хүн зодох бол энүүхэнд, саяхан жүдогийн 3 бөх 22 настай залууг зодож хүнд бэртэл учруулсанд түүний ээж гомдолтой байгаагаа сэтгэл эмзэглүүлэн ярьж байсан юм.

Ёс жудгаа алдсан Монгол бөхийн нэрийг гутаасан хэргийг Монгол улсдаа төдийгүй, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа жүдочид үйлдсэн нь бөх хүний нэр хүндийг ард түмний дотор ихээр унагаж байгаа. Жүдо, сүмо, үндэсний бөх төрлөөрөө өөр болохоос Монгол хүн зодоглож байгаа учраас ялгаагүй бүгд Монгол бөхийн нэрэн дор явдаг билээ. Нэг улсын начин бүр хэд үсэрдэг буугаар хүмүүс рүү буудаж, нэг бус хүний амь нас хохироосон. Улсын их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр өнөөгийн Улсын аварга Г.Өсөхбаяр өрсөлдөгчийнхөө эмзэг газарт улайн цайм тийрч унагаж байгааг нийтээрээ үзэж харж “баяссан”.

Гэтэл Монголын Үндэсний бөхийн холбоо ийм төрлийн ёс зүйн алдаан дээр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөчихдөг нь чухам танхай балмад бөхчүүдээсээ айсандаа тэр юм болов уу гэж таамаглахад хүргэж байна. Ийм үйлдэл маш олон давтагдан гарах боллоо.

Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн ойд тус аймгийн харьяат Улсын начин Батболд Төв аймгийн Улсын начин Даваабаатарыг улайм цайм зодчих шахсаныг юу ч гэж ойлгоход хэцүү. Зодолдох гэж буй бол тэр Нохой зодоон гэгддэг олон улсын тэмцээнээр хичээллэж, тэнд хүчээ үзэх хэрэгтэй. Мунхаг уур, шарандаа дэлбэрч явдаг хэн нэгний хор шарыг гадагшлуулж байдаг талбар бол Монгол бөхийн ариун ногоон дэвжээ биш л байлтай. Тухайн үед хэд гурван сонин хэвлэлээр бичигдээд л өнгөрсөн. Аанай л Монголын Үндэсний бөхийн холбоо энэ талаар таг чиг. Гэтэл саяхан болсон нэгэн заалны барилдаанд Улсын наадмын түрүү бөхийн тааварт яваа цэргийн хурц арслан Санжаадамба өрсөлдөгч бөхөө унагачихаад бүхий л жингээрээ өвдөглөж байх нь харагдав. Үүнийг бөхийн тайлбарлагч нь харсаар атал огт дуугүй өнгөрөөж буй нь бас хачирхалтай. Бөхийн холбоо ч бас л таг чиг.

Ийм байдлаар шинэ залуу бөхчүүдийн зүрхийг нь үхүүлж байгаа нь буцаад ёс жудаггүй бөхийг төрүүлэх залгамж халаа болж байгаа юм. Биеийн хүчээр нэгийг ухааны хүчээр мянгыг дийлнэ гэдэг. Бяр чадал, ухаан хоёрыг хослуулж жинхэнэ жудагт Монгол бөх төрж гарах учиртай. Бяр чадал гэдгийг хүн чанар, ухаан билгээс салгаж том бие хаа өндөр чац гэх гадаад үзэмжээр дүгнэх болжээ. Шинэ залуу гарч ирж байгаа бөхчүүдийг түрүү үеийн бөхчүүд “илүү оймс элээснээрээ” гэгчээр дарамталж бүр торгон ногоон дэвжээн дээр гар хүрэх асуудал гарч байна. Цүнх дүүрэн мөнгө хийчихээд начны найраа хийгээд наадмын талбайн дундуур гүйж явдаг бөхчүүд ч нэр усаараа бий. Бас л ямар нэгэн асуудалгүй чимээгүй өнгөрдөг. Иймэрхүү барилдааныг үзсэн бөхийн хорхойтнууд урам нь хугарч, сэтгэл нь гонсгор хоцордог. Аваргаасаа авахуулаад доод цолтнууд ч хүртэл барилдаанд булхайцаж унаагүй хэмээн луу унжиж засуул, бөхийн цэцгүй маргалдаж эсэргүүцсэн үзэгчид уусан ундааныхаа савыг шидлэн, зарим бөхчүүд торгон ногоон дэвжээн дээрээ нулимж сармагчнаас ч дор аашилцгаадаг.

Өвдөг шороодсон байтал нь учир мэдэхгүй хүүхдийг чихрээр хуурч байгаа юм шиг дахин барилдуулж асуудлыг намжаана. Бид ардчилсан орноос олон юмыг хуулбарлах дуртайсан. Гэхдээ тэр бүр хэрэгтэй юмыг нь хуулбарлан авч чадаж байна уу, үгүй юу. Бидний үзэх дуртай Японы сүмо бөх л гэхэд хар тамхины хэрэгт орооцолдсон хэргээр Оросын бөхчүүдийг хөөсөн. Дараа нь Монголдоо ирж хөл бөмбөг өшиглөсөн төдийхнөөр их аварга Д.Дагвадоржийг хавчиж хяхсан. Гэтэл өнгөрсөн 5 дугаар сард даваа наймаалцсан байж магадгүй гэдэг шалтгаар нэлээд хэдэн бөхийг, түүний дотор Монголын хоёр бөхийг сүмогоос хөөж орхив. Чухам ингэж байж бөхийн ёс жудгаа, цэвэр ариунаа хадгалж, үндэснийхээ ухамсарт түүний үзүүлэх эерэг нөлөөллийн дархлааг нь бөхөлж өгдөг байна.

Гэтэл Монголд ийм зүйл байдаг бил үү. Ёс зүйгүй зүйл хийснийхээ төлөө, жудаггүй аашилсныхаа төлөө, начны найраа хийснийхээ төлөө барилдах эрхээ хасуулж, торгон ногоон дэвжээнээс хөөгдсөн хэн нэгэн бөхийн тухай Монголд сонссон уу? Ийм бусармаг зүйлс нүдэнд ил болсоор байхад МҮБХ ямар ч арга хэмжээ авдаггүй нь даврааж байна. Бөхчүүдээ бэртэж гэмтэхэд нь тэднийг барилдуулж хоолоо олдог МҮБХ дэмжлэг үзүүлдэггүй. Тэр ч байтугай эрүүл мэндийн даатгалд хамруулдаггүй байна. Гар хуруу мөр тохой мултарч гэмтэхээс гадна маш олон дотор бэртэл авдагч энэ бүх эмчилгээний зардлаа өөрсдөөсөө гаргадаг учир ус балгасан юм шиг дуугүй байдаг нь арга ч үгүй биз ээ. Бөхчүүдээ анхаарахгүй байхад гаргасан дүрмийг яаж ч мөрдөх билээ.

Монгол үндэсний бахархал болсон бөхчүүд барьж шийтгэх биегүй байцаан шийтгэх эрхгүй ундаагаар бие сэтгэлээ хордуулж байгаа буруу үлгэр дуурайлал цаашлаад бусдын биед халдах явдлаар даамжирсаар байгаа юм. Ёс бус байдлаас бөхийн нэр хүнд унаж бөх гэдэг мөн чанараа алдаж байгаа нь олон зуун жилийн уламжлалтай бөхийн барилдаан үгүй болж жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал л үлдчих вий дээ. Гадны орон үндэсний соёл уламжлалаа хэдэн арван бөхөөр золин байж хамгаалж байхад манай холбогдох байгууллагууд олон ч үндэсний уламжлал дэг жаяг, ёс жудгийн талаар юу ч ярихгүй байгааг яалтай билээ.

Б.Баярмагнай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан