gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Би монголын иргэн болох хүсэлтээ гаргасан”

Нийгэм
2013-01-22
0
Twitter logo

Афганистан болон Пакистан оюутнууд сүүлийн үед Монголд ирж суралцах болсон. Тэдний нэг болох Хабул хотоос 2009 онд Монголд ирэн, МУИС-ын Антропологийн III дамжаанд суралцаж буй Аббас Таяар хэмээх хазар залуутай ярилцлаа. Тэрээр хазар үндэстэн Монголчуудтай угсаа гарал нэгтэй ахан дүүс хэмээн үздэг аж.

-Монгол хэлээр их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?
-Афганистанд монгол хэл сурах боломж байгаагүй. Монголд ирснийхээ дараа МУИС-д хоёр семистр хэлний хичээлд сууж анхан шатны мэдлэгтэй болсон. Мөн Монголчуудын тухай судалгаа хийж, олон зүйл мэдэх туйлын сонирхол маань монгол хэлийг богино хугацаанд сурахад нөлөөлсөн байх.

-Дөнгөж ирээд хэл мэдэхгүй хэцүү байв уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Такси бариад хаашаа явахаа хэлж чадахгүй. Дэлгүүрт ороод юм худалдан авах гэхээр тухайн зүйлээ нэрлэж мэдэхгүй их хүндрэл гарч байсан. Одоо арай өөр болсон.

-Афганистанд их сургууль хэр олон байдаг вэ. Гадаадад суралцах боломж хэр зэрэг байдаг вэ?
-Дээд сургууль маш цөөхөн. Гэхдээ 46 улсын элчин сайдын яам тэнд бий. Улс бүхэн жил бүр маш олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Тухайлбал Америк, Англи, Австрали, Герман, Канад гээд олон оронд суралцах боломж манай улсын оюутнуудад нээлттэй.

-Тэгвэл та яагаад Монголыг сонгож суралцахаар болов?

-Надад Хазар болон Монгол хоорондын түүх, соёлын харилцааны тухай судлах сонирхол маш өндөр байсан юм. Урьд нь ийм судалгаа огт хийгээгүй учраас анхдагч байхыг хүссэн гэх үү дээ. Судалгааны явцад бидний хооронд төстэй зүйлүүд гарч байна. Ганцхан жишээ дурдахад Хазар үгийн 10-15 хувь нь монгол үг байгаа гээд сонирхолтой зүйл их бий. Энэ бүгд Монгол руу ирэх гэсэн миний бодлыг улам бүр өдөөж байсан. Гэтэл Афганистанд Монгол улсын элчин сайдын яам байгаагүй. Ямар нэгэн тэтгэлэг ч байгаагүй. Энэ үед "NTV" телевизийн сэтгүүлч Афганистанд очиж нэвтрүүлэг бэлтгэсэн. Улмаар гурван оюутан БСШУЯ-ны тэтгэлэг хүртэж МУИС-д суралцахаар болсон.

-Ирэх онд сургуулиа төгсөх юм байна. Сургуулиа төгссөний дараа ямар төлөвлөгөөтэй байна?
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Монголд ажиллаж амьдрах хүсэл бий. Хэрэв тийм боломж олдохгүй бол өөр улсад магистрт сурах байх. Өнөөдрийн байдлаар шийдээ хараахан гаргаагүй л байна.

-Монголд амьдарч буй Хазар оюутнуудтай холбоотой байдаг байх. Тэд яаж амьдарч байгаа бол, Монголын талаарх сэтгэгдэл ямар байна?
-Тийм ээ. Бид байнга холбоотой байдаг. Улаанбаатарт хорин таван Хазар оюутан сурч байгаа. Тэдний зарим нь надтай ижил Монголын иргэн болж, эндээ амьдрахыг хүсдэг. Гэхдээ тэд Монгол хэл сайн мэдэхгүй.

-Монголын иргэн болоход ямар шаардлага тавьдаг юм бол?
-Хамгийн түрүүнд монгол хэлийг маш сайн сурсан байх хэрэгтэй. Өнгөрсөн сард би Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргад иргэншил хүсч, өргөдөл гаргасан. Одоогоор хариугаа хүлээж байна.

-Хазарууд гадаад төрхөөсөө болж террорист халдлагад өртдөг гэсэн. Танай гэр бүл халдлагад өртсөн тохиолдол бий юу?
-Манайх Афганистаны нийслэл Хабул хотод амьдардаг. Тэнд харьцангуй тайван. Харин Пакистанд байдаг хазарууд өдөр бүр халдлагад өртөж байгаа.

-Тэдний сэтгэл санаа ямар байгаа бол?
-Байнга халдлагад өртдөг учраас цаг мөч бүхэн тэдэнд хэцүү байгаа. 2003 оноос хойш мянга гаруй хазарууд террорист халдлагын улмаас амь үрэгдсэн. Гурван сая хүн амтай Пакистаны Кветта хотод таван зуун мянган хазар иргэд амьдарч байна. Тэд өөрийн гадаад төрхөөсөө болж хотын захад байдаг. Хотын төв орвол тэднийг монгол царайтай гээд хядах аюултай. Өнгөрсөн долоо хоногт Кветта хотод болсон дэлбэрэлтээр 120 хүн нас барж, олон хүн тахир дутуу болж хоцорсон. Энэ үеэр миний фейсбүүкийн хоёр найз маань амь үрэгдсэнд бий гүнээ харамсч байна.

-Та Пакистанд очиж байсан уу?
-Тийм ээ. Би 2003 онд Пакистанд байсан. Тэр үед дэлбэрэлт болж, миний олон найзууд амь үрэгдсэн.

-Өнчин хоцорсон хүүхдийг яах вэ?
-Хүүхдийг хамгаалдаг байгууллага бий. Тэд cap бүр мөнгөн тэтгэмж олгоно. Мөн сургуульд явуулна.

-Улаанбаатарт ирээд гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Төсөөлж байсныг бодвол ямар орон байна?
-Монголд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй учраас бидэнд их найрсаг ханддаг. Өвлийн улиралд хүйтэн байдаг ч эрх чөлөөтэй байна гэдэг юутай ч зүйрлэшгүй үнэтэй.

-Зуныхаа амралтаар гэртээ харьдаг уу?
-Тийм ээ. Жил бүр очдог.

-Өнгөрсөн жил очиход Афганистаны байдал хэр зэрэг өөрчлөгдсөн байна?
-Афганистанд 46 улсын цэрэг энхтайван тогтоохын төлөө ажиллаж байна. Жил ирэх бүр байдал сайжирсаар байгаа. Тухайлбал хувийн их сургуулиуд олноор нээгдэж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал цөөрсөн гээд сайн сайхан зүйл харагдах болсон. Гэхдээ өнөөг хүртэл зарим газарт Америк цэргүүд Талибантай дайтаж л байна.

-Пакистан болон Афганистанчууд монголын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Мэдээлэл маш бага байдаг. Ихэнх нь монголын тухай мэдэхгүй. Яагаад гэвэл монгол улс хүн aм цөөнтэй, хоёр том улсын дунд оршдог жижиг улс шүү дээ. Гэхдээ тэнд монголчуудтай хамтарч бизнес хийх сонирхолтой хазар иргэд олон бий. Гагцхүү тэдэнд Монгол Улстай холбоо тогтоох боломж хомс. Учир нь Монгол Улсын элчин сайдын яам Афганистан, Пакистанд байхгүй.

-Танай гэр бүл монголд ирж амьдрах сонирхол бий юу?
-Тийм байлгүй яах вэ.

-Яагаад заавал Монголд гэж?
-Манай Хазар иргэд өөрсдийгөө монголчуудтай нэг цустай гэж үздэг. Тэд Монголд ирж үзэхийг маш их хүсэж байгаа. Монголд ирэх хүсэлтэй иргэдийн тоо жил ирэх тусам өссөөр байна.

Ч.Шинэжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан