"Хадгаламж" банкнаас 14,2 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар холбогдсон. Энэ хэргийг нэг тийш болтол тэдний нэр хавчуулагдаастай байх бололтой.
Дээрх хэргээс гадна У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг "Буман нарны гэрэл" төслийг будлиантуулсан, Т.Бадамжунайг албан тушаалаа ашиглан газар зарж, мөнгийг нь завшсан гэх хэрэгт бас давхар шалгаж буй. Энэ хүмүүс дээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бусдын эд хөрөнгө завшиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр нэмэгдэж буй. Тэднийг сэжигтнээр татах тодорхойгүй өөр хэрэг ч байгаа аж. Олон нийтэд тодорхой болсон нь эд.
"Хадгаламж" банкнаас 14,2 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт холбогдуулан тэдний УИХ-ын гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу Улсын ерөнхий прокуророор дамжуулж, цагдаагийн байгууллага тавьсан. Эл хүсэлт нь тодорхой үр дүнд хүрээгүй тул дахин хүсэлт гаргахдаа "Буман нарны гэрэл" төсөл, хууль бусаар газар зарсан, бусдын эд хөрөнгийг завшиж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлийг шинээр дэлгэсэн юм. Шалгах сэжүүр олон байсан ч хуулийнхан мөрдөн байцаалтын нууц задруулахгүй гэсэн үүднээс мөн л шинэ үндэслэлүүдийг цухас дурдаж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт дахин тавьсан. Хариуд нь УИХ, тэдний эрхийг түдгэлзүүлэлгүйгээр албан өрөө, гэрт нь нэгжлэг хийх эрхийг Улсын мөрдөн байцаах болон Авлигатай тэмцэх газрынханд олгоод байгаа. Харамсалтай нь, УИХ-ын эл тогтоол мөрдөн байцаагч нарт хуулийн хэмжээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэнгүй. УИХ-ын тогтоол хууль сахиулах байгууллагынхаа өмнөөс ажлыг нь хийж "жижигрэн" УИХ-ын зарим гишүүдийг яллагдагчаар татах боломжгүй болгож байна хэмээн хуулийнхан үзэж байгаа аж. Иймд хуулийнхан дээрх гишүүдийг яллагдагчаар татах болжээ. Гэхдээ ингэхийн тулд хэрэгт холбогдсон хүмүүсийн гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулах аж. Чухам энэ асуудлыг яаж, ямар замаар тавих талаараа "Хадгаламж" банкны хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн уржигдар ярилцсан байна. Мөн ойрын хугацаанд нэгжлэгийг үргэлжлүүлж, цагаан сараас өмнө энэ асуудлыг дахин сөхөх хэрэгтэй гэж үзжээ. Гэхдээ ажлын хэсгийнхэн нэгжлэгт ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ. Энэ нь дуулиан шуугиантай жил гаруй болсон эл хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөр нотлох баримт гишүүдээс гарахгүй гэж үзэж байгаатай нь холбоотой бололтой.
"Хадгаламж" банкны хэрэгт дахин хоёр хүнийг сэжигтнээр татаад байгаа. Тэдний нэг нь Ц.Чимэдцэрэнгийн найз бөгөөд одоо нэгэн яамны дэд сайдын албыг хашдаг тухай эх сурвалж өгүүлж байна.
Юутай ч цагдаагийнхан олон хэргийн учгийг тайлахаар УИХ-д дахин хандах болжээ. Гэхдээ энэ удаа дахин Улсын ерөнхий прокуророор дамжуулан хүсэлт тавих замаа сонгох уу, өөр арга зам хайх уу, гэдгээ эцэслэн шийдээгүй аж. Харин Авлигатай тэмцэх газрынхан Л.Гүндалай гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхийн төлөө хатуу байр суурьтай байгаа гэнэ.
Г.Цэцэг