Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2026.09.28) эхэллээ.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үг хэлсний дараагаар уг салбарт гарч буй зөрчлийн талаарх шинжээчдийн дүгнэлтийг танилцууллаа. Танилцуулгын эхэнд Хөдөө аж ахуйн корпорацаар дамжин ААН, малчид, тариаланчдад дэмжлэгээр олгосон гурван төгрөг тутмын нэг нь авлага болж байгааг онцоллоо.
Хөдөө аж ахуйн корпорацаас олгож байгаа дэмжлэгийн эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчлүүд сүүлийн 15 жилийн хугацаанд давтагдсаар байна гэдгийг шинжээч онцлов.
Хөдөө аж ахуйн корпорацаас газар тариалан, мал аж ахуйн салбарт үрийн буудай, бордоо, шатахуун зэрэг 10-аад төрлийн дэмжлэгийг гэрээний дагуу олгодог байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд татвар төлөгчдийн төвлөрүүлсэн төсвийн мөнгөнөөс гурван төгрөгийг Хөдөө аж ахуйн корпорац тодорхой шаардлага хангасан иргэн, ААН-д дэмжлэг хэлбэрээр олгож иргэн, ААН нь мөнгөөр болон мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөх ёстой байдаг байна.
Гэвч Хөдөө аж ахуйн корпорацаас олгосон гурван төгрөг тутмын нэг төгрөг нь авлага хэлбэрээр түгжигдсэн байгаа аж. Энэ нь дараа дараагийн зээлүүдэд Хөдөө аж ахуйн корпорацаас дэмжлэг авах шаардлагатай иргэн, ААН-үүдийн боломжийг хязгаарлаж улмаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна гэв.
Үндэсний аудитын газраас Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн 2016-2019 он, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн 2020-2022 он, Хөдөө аж ахуйн корпорацын 2023-2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Гэвч Хөдөө аж ахуйн корпорац 2020, 2021 онд санал дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
2022, 2023 онд сөрөг санал дүгнэлтийг өгсөн. 2016, 2019, 2024, 2025 онуудад хязгаарлалттай дүгнэлтийг өгсөн байна.
Сангийн яамнаас Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн 2011-2018 хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Үүний дараа Засгийн газрын тогтоолоор дээрх хоёр сан татан буугдаж, Хөдөө аж ахуйг дэмжих санг байгуулжээ.
Улмаар Тариалан эрхлэгчдийг дэмжих санд ₮96.8 тэрбумын, Мал хамгаалах санд ₮28.3 тэрбумын авлага, өр төлбөр зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчил илэрсэн байна.
Хөдөө аж ахуйн корпорацын 2019-2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар авлага, өр төлбөрийн баталгаажуулалт чанаргүй, найдваргүй болох эрсдэлтэй, хуримтлагдсан авлагатай холбоотой нийт ₮627.2 тэрбумын зөрчил илэрчээ.

Мөн газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хүндрэлтэй холбоотой ₮359.7 тэрбумын зөрчил илэрч байжээ.